Сийрэг ухаантай, хүн төрөлхтөнд тустай санаа гаргасан, уран гартай хүмүүс юу сэтгэж олсныг танд сонирхуулах гэж байна. Сүүлийн жилүүдэд техник технологи, дизайны ямар шинэ шийдэл яригдаж байгааг сонсоход тааламжтай байдагтай та санал нийлэх биз ээ.
Нисдэг машин зохион бүтээх ажил одоохондоо нэг их урагштай биш байгааг дуулгахад харамсмаар ч гэлээ макетаас тун удахгүй бодит объект болох, та бидний амьдралыг хөнгөвчлөх санаануудыг танилцуулахад таатай байна. Бидний бэлдсэн нийтлэлд бүх санаа ороогүй гэдгийг хэлэх хэрэгтэй бөгөөд танилцуулсан бүх санаа ч бодит амьдрал дээр шууд хэрэглэгдэх эсэх нь эргэлзээтэй зүйлс байгааг хэлэх нь зүйтэй байх. Олон тайлбар үгээр яахав, та өөрөө сонирхон танилцана уу.
1 сая үзэгчийн суудалтай стадионы санаа
Зохиогч – америкийн дизайнер Пол Пфайффер.
Шинэ дизайнтай, полимерээр хийсэн америк долларын мөнгөн дэвсгэрт
Явган хүний аюулгүй гарцтай холбоотой хэд хэдэн эргэлзээтэй санаанууд
“Загасны нүд” дуран шиг нөлөөтэй, өрөөний ерөнхий байдлыг харуулах хаалганы бариул
Ийм хаалганы бариултай өрөөнд тайван суух хүн олдохгүй болов уу, гэхдээ л бас нэг талаасаа сонирхолтой шийдэл санагдлаа.
Audi ачааны машин
Салхины хавтгай сэнсийг хананд суурилуулж болно
Гоо үзэмж талаасаа таатай бас илүү үр дүнтэй ажиллах энэхүү “кинетик хана”-ыг дизайнер Жо Дусе зохион бүтээжээ. Тус тусдаа эргэлдэх олон тооны нимгэн сэнснээс бүрдэнэ. Сэнс эргэлдэж цахилгаан үүсгэх бага оврын генераторыг цэнэглэх ажээ. Ханыг гэртээ болон ажил дээрээ ч суурилах боломжтой.
Герман дизайнеруудын зохион бүтээсэн цасны мотоцикл
Эрэг орчмын экологийг сайжруулах тусгай сандлууд
Далайн сайхныг ажиглан суух дуртай хүмүүст тухтай, удалгүй байгаль орчинд хор учруулахгүйгээр өөрөө уусаж дуусдаг. Сандал хооронд зүгээр ч нэг зай завсар хийгээгүй гэнэ – жижигхэн биетэй ан амьтад араатнаас өөрийгөө хамгаалахад нуугдана гэж үзжээ.
Харанхуйд гэрэлтэх Унгарын мөнгөн дэвсгэрт
Итгэмээргүй, автомашины санаа гэнэ
E-ink компьютерын гарын товчлуур нь хэл, дүрсээ өөрчилдөг
Хятадын Цинхө хотын соёл, урлагийн төвийн шинэ барилгын төсөл
Төслийн зохиогч – орчин үеийн архитектурын од Заха Хадид.
Технологийн өөр бусад сонирхолтой ололтуудыг та эндээс сонирхож болно.
Sekv Sekv
2022/07/01 at 00:49
Mongoliin Metro
To Oogii
2022/07/01 at 02:13
Sekv Sekv hud hud