Өөрийгөө хүндэлдэг эр хүн бүр толгойгоо өнгө өнгийн цэцгийн хэлхээгээр гоёдог өвөрмөц нэгэн газар

0

Манай гараг дээр амьдарч байгаа улс үндэстэн болгон өөрийн гэсэн онцлог уламжлалтай бөгөөд үүнийгээ үеэс үед өвлөн үлдээдэг билээ. Цэцгийн хэлхээ хийх нь хамгийн их тархсан уламжлал ч байж мэдэх юм. Хэн нэгний хувьд энэ зүйл бол бүсгүй хүний л хийх зүйл байх бол кахтанит омгийн эрчүүдийн хувьд – онцгой бахархал нь ажээ.

Асир муж – Саудын Арабын уулархаг байгалийн үзэсгэлэнтэй нутаг

travelask.ru

Чухам энд л та олон өнгийн цэцгийн хэлхээгээр өөрийгөө гоёсон эрчүүдийг харж болно.

 

Саудын Араб – зөвхөн элсэн цөл биш юм гэдгийг та харлаа

travelask.ru

Эрчүүдийг чимэх өнгө өнгийн цэцэгс уулс дунд ургана.

 

Зах дээрээс бэлэн сүлжсэн цэцэг ч худалдаж авч болох ажээ

travelask.ru

Өөрийн уран бүтээлч сэтгэлгээгээ гаргаж чадахгүй нэгэн, мөн гаднын жуулчид эндээс гоёмсог чимэг худалдаж авдаг.

 

Гэхдээ өөрийн гараар сүлжсэн гоёл л өөрөөрөө бахархах нэг шалтгаан болно

travelask.ru

Тухайн бүс нутагт ургадаг 2000 нэр төрлийн цэцгийг ашиглан толгойн гоёл сүлждэг ажээ. Гэхдээ нутгийн ард иргэдийн дунд базилик, хумсан цэцэг (календула) болон чирэг цэцэг (пажитник) илүү хүндэтгэлтэй төрөлд орно.

 

Эмэгтэйчүүд нь ч гэсэн толгойдоо хурц өнгийн цэцгийн хэлхээ бүхий гоёл өмсдөг

travelask.ru

 

Хүмүүс өөрийн хүсэлдээ нийцүүлэн төрөл бүрийн цэцгээр сүлждэг ажээ

travelask.ru

 

Уламжлал ба орчин үеийг хослуулах нь

travelask.ru

Кахтанит омгийн эрчүүд ийм л байдаг. Орчин үеийн хувцсыг уламжлалтайгаа хослуулна, хамгийн гол нь – юугаар ч орлуулшгүй цэцгийн хэлхээ бүхий гоёл.

 

Цэцгийн хэлхээний хамгийн энгийн хувилбар

travelask.ru

 

Цэцгээр сүлжсэн толгойн гоёл нь зүгээр ч нэг хоосон газраас үүсээгүй юм

travelask.ru

Эртний уламжлалтай тус омгийн ард иргэд нь зарим нэг цэцгийн анхилуун үнэр микроб устгахын зэрэгцээ ядаргаатай ялаа шумуулыг үргээж байгааг анзаарчээ.

 

Тэр цагаас хойш өөрийн гэсэн уламжлал болон үлдсэн байна

travelask.ru

Одоо цэцгийн сүлжмэл гоёл нь зөвхөн аймшигтай өвчнөөс хамгаалаад зогсохгүй мөн өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл болон  хувирчээ.

 

Цэцгээр сүлжмэл толгойн гоёл хийх уламжлалыг Дэлхийн Өвд бүртгэн авсан

travelask.ru

ЮНЕСКО кахтанит омгийн сүлжмэл толгойн гоёлыг Дэлхийн Өвийн жагсаалтад бүртгэн авсан юм. Нутгийн ард иргэд өөрсдийн сүлжсэн гоёлоо зочилж ирсэн гадны жуулчдад бэлэглэдэг уламжлал ч тогтож. Үүгээрээ өөрсдийн зочломтгой зангаа илэрхийлж буй.

Та ийм гоёл толгойдоо зүүх үү?

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *