Ourtime хэмээх апп нь 50 болон түүнээс дээш насны ганц бие хүмүүсийн дунд нэгэн санал асуулга явуулж, энэ насан дахь “хамгийн сайхан, сэтгэл татам” бүсгүйг тодруулахаар болжээ. Ингээд 1500 гаруй хүн оролцсон, ард түмний санал асуулгын дүн ингэж гарсан байна.
Тэргүүн байрыг 53 настай Австралийн дуучин Кайли Миноуг эзэлжээ. Тэрээр 56 настай Британийн сайхан бүсгүй Элизабет Херли, Америкийн хайртай жүжигчин Женнифер Энистон нарыг цөөхөн тооны саналаар ялжээ.
Оскарын шагналт Николь Кидман (54 настай) 4-р байрыг эзэлсэн бол түүний ард Британийн телевизийн хөтлөгч Тесс Дейли (53 настай) жагссан байна. Жулиа Робертс (54 настай) 6-р байр эзэлж түүний дараах буюу 7-р байрт Хелен Меррен оржээ. 76 настайдаа ч бусдын хайрыг татах боломжтой гэдгийг Хелен Меррен ийнхүү баталжээ.
Кайли Миноуг бараг 40 жил шоу бизнест байсаар байгаа бөгөөд одоог хүртэл сайхан хэвээрээ л байна.
Энэхүү поп хатагтай маань ер бусын гэмээр залуу сайхан биеэрээ алдартай хүн. Тэрээр өөрийн биеийн арын хэсгээ 4 сая доллараар даатгасан юм гэнэ лээ.
Саяхан дуучин маань YOU сэтгүүлд өгсөн ярилцлагдаа нарны тос хэрэглэдэг нь түүний залуу чигээрээ байгаагийн нууц гэжээ. Арга ч үгүй байх. Австралид нар ямар айхтар шардгийг хүн болгон мэдэх хойно.
Дуучин маань 36 настай байх үедээ хөxний хорт хавдар тусаж түүнтэйгээ хэрхэн тэмцэж байгаагаа олон түмэнд мэдээлж байсан билээ.
Тэрээр химийн эмчилгээ хийлгэн бүх үсээ алдсан ч өвчнөө ялан дийлсээр эргэн тайзан дээрээ гарсан юм.
Элизабет Херлиг шүтэн бишрэгч нар нь бүхий л насны хүмүүс байдаг бөгөөд үүний нууц нь уг бүсгүйн ер бусын гоо сайхан бие юм. Тэрээр өөрийн биеийн гоо сайхныг гайхуулах гэсэн шиг нилээд задгай гэмээр наран шарлагын хувцастай зургаа энд тэнд тавих дуртай нэгэн.
Үнэндээ тэрээр хувцас загварын өөрийн гэсэн брэндтэй бөгөөд энэ нь өнөөх наран шарлагын янз бүрийн хувцас юм байна. Өөрийн бүтээгдэхүүнийг олон түмэнд сурталчлах хэрэгтэй биз дээ? Ийм учраас тэрээр олон янзын бикини бүхий зургаа авахуулах, түүнийгээ олон түмэнд хүргэх сонирхолтой байдаг гэнэ.
56 натсай Элизабет Херли нь топлесс бикини өмсөн амарч байх үе
Саяхан Херли нь өөрийн мөнхийн залуу байдаг нууцаа “100 жилийн турш боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглээгүй” гэдгээр тайлбарласан байна.
Тэрээр чихэрлэг зүйл иддэггүй, алкоxол маш бага хэрэглэдэг, тамxи татдаггүй (урьд өмнө нь тaмхи татаж байсандаа харамсдаг), аль болох бага идэж, шөнөдөө өлөн хонохыг чухалчилдаг байна.
Энистон наснаасаа залуу харагддаг төдийгүй дэлхий даяар өчнөөн шүтэн бишрэгчтэй хүн билээ. Тэрээр үс бууралтахыг үзэн ядaж, биеийн хэлбэрээ хадгалахын тулд боксын дасгалжуулагч Лейон Азубуикетэй хамтран бэлтгэл хийдэг байна.
Энистон нь хар бага наснаасаа Aveeno хэмээх арьс чийгшүүлэгчийг өдөр тутам хэрэглэж ирсэн гэдгээ саяхан хэлжээ. Тэрээр бууралтахыг үзэж чаддаггүй учир 5 долоо хоног тутамд үсээ будуулдаг гэнэ. Мөн Лос Анжелесийн Gloveworx хэмээх спорт ордонд боксын дасгалжуулагчтай хамтран бэлтгэл хийж биеийн гоо сайхнаа хадгалдаг юм байна.
Телевизийн нэвтрүүлэгч, 53 настай Тесс Дейли нь 50 наснаас дээших “хамгийн сайхан, сэтгэл булаам” хүмүүсийн жагсаалтад орсон хүний нэг.
Харин Хелен Миррен нь 79 насандаа (7 сард 77 хүрнэ) ч хэн хүний сэтгэл булаам хэвээрээ л байна.
Ourtime нь мөн өөрийн хэрэглэгчдийн дунд 50 наснаас дээших хамгийн сэтгэл булаам эрчүүдийн тухай судалгаа явуулжээ.
Ялагч нь 60 настай Жорж Клуни.
58 настай Брэд Питт нь мөн л олны анхаарлыг татсан сайхан эр хэвээрээ л байна.
53 настай Хью Жекман нь эрчүүдийн жагсаалтад 3-р байр эзэлжээ.
Ингээд 50 наснаас дээших, хамгийн сайхан сэтгэл булаам алдартай хүмүүсийн (эрэгтэй эмэгтэй гэж ялгахгүйгээр) жагсаалтыг танилцуулъя:
1. Кайли Миноуг, 53 нас
2. Элизабет Херли, 56 нас
3. Женнифер Энистон, 53 нас
4. Жорж Клуни, 60 нас
5. Николь Кидман, 54 нас
6. Брэд Питт, 58 нас
7. Тесс Дейли, 53 нас
8. Жулия Робертс, 54 нас
9. Хью Жекман, 53 нас
10. Хелен Миррен, 76 нас
Таны хувьд эдгээр хүмүүсийг ямар дараалалд оруулах байсан бэ?