Бид эргэн тойрон байгаа зүйлдээ дасаж орхидог болохоор чухам ямар зориулалтаар бий болсныг нь ч боддоггүй. Гутлын өсгий, аяганы ёроолын сэтэрхий эсвэл жийнсэн өмдний бэхэлгээ.
Эдгээр эд зүйлсийн анхны зорилго нь юу байсныг бид олж мэдэхээр шийдсэн юм.
Дэлгүүрийн түрдэг тэргэн дээрх дэгээ
Тэргэн дээрх энэ дэгээ зүгээр ч нэг хэн нэгний дэггүйтлээр бий болоогүй юм. Энэ дэгээн дээр гар цүнх эсвэл эмзэг, амархан эвдэрч болох бараа бүтээгдэхүүнийг (жишээ нь, өндөг) уутлан өлгөх зориулалттай.
Нимгэн трикон дээрх “богино өмд”
Энэ нь үндсэн хоёр ч үүрэгтэй: галбиржуулах нөгөө нь тухайн хувцасны ачаалал авдаг хэсгийг бат бөх байлгах.
Зорж хэлбэр оруулсан шүдний чигчлүүр
Ихэнх шүдний модон чигчлүүрийн үзүүрийг зорсон байдаг. Зүгээр ч нэг гоо үзэмж талаас нь зороогүй, харин тэр хэсгээр нь хуваагаад чигчлүүрийн тавиур болгон ашиглах зориулалттай. Шүдэнд хүрдэг хэсэг нь ширээн дээр тавигдахгүй гэсэн үг юм.
Малгайн дотор талд байдаг тууз
Энэ жижиг бүрдэл 2 чухал үүрэгтэй: малгайг толгой дээр тогтоож байгаа, мөн хөлс шингээж хөлсийг нүүр рүү урсахаас хамгаалах зориулалттай.
Богино долгионы зуухны хээтэй нүүрэн шил
Таныг хоол руугаа битгий хараад байгаасай гэсэндээ үйлдвэрлэгчид ийм нүүрэн шил хээгүй юм шүү. Фарадейн энэ шил хүмүүсийг богино долгионоос хамгаалж байгаа юм.
Цамцны хамгийн доод товчны хөндлөн нүх
Үнэндээ бүх цамц ийм хөндлөн нүхгүй л дээ. Гэхдээ өөрийн гэсэн зориулалттай эд: цамцны доод товч өмд, бүсэнд их үрэгддэг, хөндлөн нүхнээс товч тэр болгон амархан сугардаггүйтэй холбоотой.
Дугуйн дээрх өнгийн тэмдэглэгээ
Машины дугуйн дээр учир битүүлэг гэмээр өнгийн тэмдэглэгээ харагддаг. Уг бүтээгдэхүүн доголдолтой гэсэн үг биш, харин машины дугуйг зөв тавихад туслах тэмдэглэгээ гэж ойлгоно. Хамгийн хүнд болон хөнгөн хэсгийг тэмдэглэжээ.
Тосгуурын нүх
Энэ нүх ус дүүрч хальж асгарахаас юуны түрүүнд сэргийлнэ. Бас нэг зориулалт – усны хоолойноос гарах агаарын урсгалыг зохицуулж өгч байгаа юм. Хэрвээ энэ нүх байхгүй бол ус доошоо маш муу урсах болно.
Жийнсэн хувцасны төмөр бэхэлгээ
Жийнс ажлын хувцас байх үеэс үлдсэн зүйл. Ийм бэхэлгээ нь халаасыг урагдахаас хамгаалсан. Бэхэлгээтэй халаасанд ямар ч хүнд зүйл хийж болно.
Шинэ хувцастай дагалдаж ирдэг даавууны өөдөс
Бидний ихэнх нь хувцас урагдахаар энэ өөдөс даавуугаар нөхнө гэж боддог байх. Үнэндээ бол даавууг угаалга, индүүдлэг хийхэд хэрхэн өөрчлөгдөхийг шалга л гэж хийсэн юм.
Хүрэмний малгайнд залгасан үс
Үс нь агаарын урсгалыг эвдэж нүүр рүү салхи үлээхээс хамгаална – анхны зориулалт нь ердөө л энэ.
Хувцсан дээрх урт дэгээ тууз
Өлгөхөд амар болгох үүднээс хувцасны дотор талд ийм тууз барьж оёдог. Туузан дэгээ нь хувцсыг өлгүүрээс гулгаж унахаас хамгаалахын зэрэгцээ даавууны хэлбэр алдагдахаас сэргийлнэ.
Поло цамцны арын уртасгасан хэсэг
Анхны поло – спорт хувцас байсан бөгөөд богино болон ердийн өмдний дотуур өмсдөг байлаа. Доош бөгтийхөд татагдахгүй байхаар урт хийсэн юм.
Аяганы ёроолын сэтэрхий
Сошиал сүлжээ хэрэглэгчид энэ сэтэрхийг ус гоожих зориулалттай гэж таамагласан. Үнэндээ бол анхны зориулалт нь хавтгай зүйл дээр “сорогдохгүй” байхад оршжээ.
Пиджакны энгэрийн товчны нүх
Энэ нүхэнд энгэрийн эсвэл цэцэг хийдэг боловч анхны зориулалт нь ийм байгаагүй. Пиджакны анхны загвар нь шаардлагатай үед дээд талыг нь товчлох эгнээтэй байжээ. Одоо ийм загвар бараг байхгүй ч нүхийг нь хэвээр үлдээсэн байна.
Дотуур хувцасны “халаас”
Мэдээж хүний биед эвтэйхэн байлгах үүднээс бүгдийг зохион бүтээсэн байгаа. Гэхдээ яагаад заавал ийм халаас байдлаар хийсэн юм бэ? Үнэндээ үйлдвэрлэгчид давхарласан хэсгийн хоёр талыг битүүлж оёход илүү их цаг, хүч хөдөлмөр, материал зарцуулах болно. Нэг талыг нь задгай үлдээлээ гээд хувцасны чанарт огт нөлөөлөхгүй.
Өсгийтэй гутал
Гутлын өсгий морь унахад найдвартай түшиг болдог. Цаг хугацааны эрхэнд өсгий нь эмэгтэй хүний моодны чухал бүрдэл болж хувирчээ. 17 дугаар зуунаас хойш эмэгтэйчүүд жижигхэн хөлтэй харагдахын тулд өсгийтэй гутал өмсөж эхэлсэн гэж үздэг юм.
Та ямар эд зүйлийн анхны зориулалтыг нь огт гадарлаж байгаагүй байна вэ?