Ид шидийн ертөнцөөр “Harry Potter” цуврал бидний зүрх сэтгэлийг булаасан билээ. Эхний анги гарснаас хойш 20 жилийн дараа ч тус киноны жүжигчид хоорондоо нөхөрлөсөн хэвээрээ байгаа бөгөөд тэд эргэн уулзсан нь “Harry Potter”-ийн ид шидийг буцааж авчирчээ.
Бид та бүхэндээ энэхүү алдартай цувралыг амилуулсан жүжигчдийн бодит амьдрал дээрх нөхөрлөлийг харуулсан гэрэл зургуудыг хүргэж байна. Таны уг кинотой холбоотой дурсамжийг бага ч гэсэн сэргээх биз ээ.
1.
Hermione Granger болон Draco Malfoy буюу бидний мэдэхээр Emma Watson болон Tom Felton нар сайн найзууд. Тэд энэхүү наран шарлагын газар дээрх сельфиг 2018 онд авчээ. Хэдийгээр тэдний дүр кинонд хоорондоо дaйсагнадаг боловч, амьдрал дээрх нөхөрлөл нь үргэлж онцгой байдаг.
2.
2019 онд тэд цагийг хамтдаа өнгөрүүлжээ. Өмнөд Африкт хамт байгаа талаар Tom тухайн үед олон нийттэй хуваалцаж байв. Тэр Emma-д гитар тоглохыг зааж өгч байгаа энэхүү хайр хүрэм гэрэл зургийг цахим хуудсандаа постолсон юм.
3.
Тэд одоог хүртэл Matthew Lewis буюу кинонд Neville Longbottom-ийн дүрийг бүтээсэн жүжигчинтэй найзууд хэвээр. Энд тэдний 2018 онд авахуулсан инээмсэглэж буй зураг байна.
4.
Бидний дуртай хосууд болох Harry болон Ginny Weasley нар 2016 онд эргэн уулзжээ. Ginny буюу бидний мэдэхээр жүжигчин Bonnie Wright маань Daniel Radcliffe-ийн тоглосон “Privacy” киног үзэхээр хуучны танилаа зорьж байв. Эдгээр жилүүдийн дараа тэднийг нэг нэгнийхээ ажлыг дэмжиж байгааг харах үнэхээр таатай санагдаж байна.
5.
Daniel Radcliffe-ийн тоглосон киног үзэхийн зэрэгцээ түүнийг дэмжихээр ирсэн өөр нэгэн хүн нь Tom Felton байв. Тэр Daniel-ийн 2018 онд тоглосон “The Lifespan of a Fact” киног үзсэнийхээ дараа энэ зургийг түүнтэй хамт авахуулж байжээ.
6.
Аав-хүү хоёрын дүр болох Lucius болон Draco Malfoy нар 2017 онд Matthew Lewis болон Warwick Davis гэсэн бусад дүр бүтээсэн жүжигчидтэй эргэн уулзжээ. Энэ бүх хугацааны дараа Malfoy-чуудыг дотно хэвээр байгааг харах сайхан байна.
7.
Орландо дахь Universal Studios-т Fred, George болон Ron Weasley (James болон Oliver Phelps, мөн Rupert Grint) нар цугтаа очжээ.
8.
Weasley-чүүд бол “Harry Potter” киноны хамгийн хайр татам гэр бүл юм. Дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн төрсөн ах дүүг одоог хүртэл найзууд байгааг харах сайхан байна. Энэ бол James Phelps, Bonnie Wright болон Rupert Grint нарын 2015 онд эргэн уулзахдаа авахуулсан зураг (Tom Felton-ийн хамтаар).
9.
Мөн дахиад 2021 онд Draco болон Weasley-чүүд эргэн уулзжээ. Tom Felton уг зургийг “Нууц задлахад Draco үргэлж улаан үстэй болохыг хүсдэг байсан” гэсэн тайлбартайгаар постолж байв. Энэ нь “Harry Potter” киноны жүжигчдийн харилцаа холбоо үүрд мөнх үргэлжилнэ гэдгийг харуулж байж ч мэдэх юм.
10.
2021 онд Tom Felton болон James Phelps нар дахиад уулзжээ. Энэ удаа тэд гольф тоглох үеэрээ уг хөгжилтэй сельфиг авсан байна. Хэдийгээр тэдний дүрүүд ихэнхдээ хоорондоо дaйсагнадаг боловч, эдгээр жүжигчид бодит амьдрал дээр одоог хүртэл сайн найзууд хэвээр байгаа аж.
11.
Draco Malfoy болон Neville Longbottom – эсвэл Tom Felton болон Matthew Lewis – тэд бол сайн найзууд. Tom энэхүү хөгжилтэй зургийг Matthew-д Slytherin-ийн үүргэвчийг өгөх гэж оролдож байх үедээ постолжээ. 20 жилийн дараа ч гэсэн жүжигчид “Harry Potter” кинотой холбоотойгоор нэг нэгнийгээ шоглосон хэвээр.
12.
Цуврал эхэлсэн цагаас хойш тэдний дүр хоорондоо дaйсагналцсан боловч, бодит амьдрал дээр Daniel Radcliffe болон Tom Felton нар сайн найзууд юм.
13.
Luna Lovegood буюу жүжигчин Evanna Lynch кинонд Cho Chang болон Pansy Parkinson нарын дүрийг бүтээсэн Katie Leung болон Scarlett Hefner нартай хамт авахуулсан уг зургаа “Эгч дүүс” гэсэн тайлбарын хамт постолжээ.
14.
Мөн тэрээр “Comic Con” арга хэмжээн дээр Bonnie Wright болон James, Oliver Phelps нартай хамт авахуулсан зургаа хуваалцжээ. Тэд бие биенийгээ харсандаа аз жаргалтай харагдаж байна.
15.
Жүжигчид баяруудаар мөн хамтдаа цагийг өнгөрүүлдэг. Tom Felton энэ зургийг хуваалцах үеэрээ, Emma Watson (Hermione), Evanna Lynch (Luna), Bonnie Wright (Ginny) болон Matthew Lewis (Neville) нарын зүгээс “Баярын мэндчилгээ дэвшүүлж байна” гэжээ. Эдгээр жүжигчид “Harry Potter”-ийн эхний анги гарснаас хойш 20 жил өнгөрсөн ч гэсэн одоог хүртэл хоорондоо ид шидийн гэмээр холбоотой байдаг аж.
16.
“Harry Potter” киноны гол нөхөрлөл бол мэдээж Harry, Ron болон Hermione нар юм. Emma Watson жүжигчид хоорондоо групп чатаар холбоотой байдаг талаар дурдсан байдаг. Тэр бүү хэл Daniel Radcliffe охинтой болсонд нь баяр хүргэж, Rupert Grint рүү текст мессеж илгээж байжээ. Хэдийгээр тэд нас биед хүрцгээсэн ч гэлээ, энэ ид шидийн нөхөрлөл одоог хүртэл хүчирхэг хэвээр байгаа аж.
“Harry Potter” киноны хамгийн дуртай дүр чинь хэн бэ? Танд бага наснаасаа хойш найзалж байгаа найзууд бий юу?
Enkhbayar Lucky
2022/02/07 at 19:17
tiim olon jil hamt ajillsan humuus dotno bhaas yahaw