Өнөө үед хүмүүс шивээсийг ямар нэгэн xориотой зүйл гэж үзэхээ больжээ. Зөвхөн нийгмээс гадуурхагдсан хүмүүс л шивээс хийлгэдэг гэсэн ойлголт нэгэн үед байсан ч өнөөдрийн хувьд энэ үзэл нь хоцрогдоод байна. АНУ-д гэхэд л сүүлийн арван жилд шивээс хийлгэсэн хүмүүсийн тоо 20 хувиар нэмэгдсэн гэсэн тоо гарчээ. Залуу хүний бие дээр шивээс гоё харагдана гэж бодож яваа бол та үнэхээр хоцрогдож. Үүнийг батлах хэд хэдэн гэрэл зураг бэлдлээ.
Шивээс бүх насныханд зохино.
1. Өвөө нь ачтайгаа адилхан болох гэж дунгийн суулгацтай шивээс хийлгүүлжээ
2. Эмээ өөрийнхөө 90 насны ой болон хорт хавдрыг давж гарсан ялалтандаа зориулж шивээс хийлгэхээр шийдлээ
3. Түүнийг Таня гэдэг юм. Тэр түргэн тусламжийн сувилагч хүн. Тэр алопециятай (халцрах хам шинж өвчин). Над дээр ирээд анхныхаа шивээсийг хийлгээд байгаа нь… толгойндоо шүү
4. Ямар үзэсгэлэнтэй бас ямар “зэpлэг” харагдаж байна вэ?
5. Бие дээр чинь шивээс байхгүй байгаа нь онцгүй харагдаж байна шүү
6. Энэ эмэгтэй xорих лaгерь гээч аймшгийг үзсэн. Xоморголон устгaх… Хавдар… 70-аад он. Одоо 92 настай. Шивээс хийлгүүлэхээр над дээр иржээ. Үнэхээр гайхалтай эмэгтэй юм
7. Энэ мундаг жентелмен анхныхаа шивээсийг халзан толгой дээрээ хийлгүүлнэ гэнэ. Одоо 60-тай, тун залуу сэтгэлгээтэй хүн
8. Урьд хожид таарч байгаагүй миний хайртай үйлчлүүлэгч. Энн гэдэг, 69 настай, үнэхээр гайхалтай эмэгтэй шүү
9. Гоё биш гэж үү?
10. Нас юуг ч илэрхийлэхгүй гэдгийг батлах бас нэгэн нотолгоо. Эмээ маань өөрийнхөө санаагаар шивээс хийлгүүлжээ. Эмээдээ би хайртай
11. Өндөр настай аав минь шивээс хийлгэх эсэхээ удаан бодсоны эцэст өнөөдөр хийлгүүллээ
“Залуудаа флoтод алба хааж байсан юм. Цэpгүүдтэйгээ нэг шөнө уугаад шивээс хийлгэхээр шийдэж л дээ. Гэр рүүгээ утасдаад шивээс хийлгүүлж болох уу гэж эмээгээсээ асууж, эмээ ч болохгүй гэж хариулт өгч. Тэр нь ч дээр байсан биз, яагаад гэвэл маргааш өглөө нь бие дээрээ хагас бүтэн, мурий сарий шивээстэй хэдэн залуучууд баахан харамсацгааж л дээ. Гэхдээ аавын шивээс хийлгэх хүсэл нь огт арилсангүй. Ингээд 58 жилийн дараа аав мөрөөдлөө биелүүллээ”
12. Мундаг шивээстэй өвөө
13. 87 настай эмээ маань шивээс хийлгэх цаг болсон гэж үзжээ
14. Өнөөдөр энэ залуутай дэлгүүрт танилцсан юм. 75 настай гэнэ
15. Бидний үе өтөл насандаа нэг иймэрхүү л харагдах байх даа. Гоё байна биз?
16. Настай хиппи амарч байгаа нь
17. Миний шивээс хүүхдүүдэд маань их хоцрогдсон санагддаг юм. Тэд амьдралыг өөр өнцгөөс харж байгаа улс даа
18. Олон жил өнгөрсөн ч надад таалагдсан хэвээр л…
19. Нас бол зүгээр л тоо. Миний үйлчлүүлэгчид – хамгийн шилдэг нь
20. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. Дэвид Боуигийн үнэнч шүтэн бишрэгч
21. Миний эмээ. Нас өтөлсөн хойноо яг л түүн шиг мундаг болно гэж бодож байна
22. Үр хүүхэд, ач зээгээ хайрлах эмээ ачдаа зориулаад шивээс хийлгүүлжээ
23. Анхныхаа шивээсийг хийлгэхэд хэзээ ч оройтохгүй
24. Санамсаргүй тохиолдол уу? Үгүй гэж бодож байна. Бид хоёр шууд найзалсан
25. Эмээдээ шивээс хийж өглөө. Түүний гар дээр одоо намуу болон наран цэцэг бий – өвөө, эмээ хоёрын маань тарих дуртай цэцгүүд байсан юм
Та ямар нэг шивээстэй юу? Шивээсний талаар ер нь ямар бодолтой явдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.