Шивээсэнд дурлагч нэгэн эр амьдралынхаа туршид £75,000-г зөвхөн шивээс хийлгэхэд зарцуулжээ. Мөн бүх биеэрээ шивээс хийлгэхэд хамгийн их өвдөж байсан хэсгээ ч нуулгүй хэлсэн байна

0

Шивээсэнд дурлагч 33 настай ахлах тогооч мэргэжилтэй Реми 2001 оноос эхлэн пирсинг сонирхож эхэлсэн бөгөөд 2009 онд хүүгийнхээ нэрийг бие дээрээ шивүүлснээр шивээс эрчимтэй хийлгэх болжээ. Тэрээр саяхан биеийнхээ бүх хэсэгт шивээс хийлгэхэд хамгийн их өвдөж байсан газар болон амьдралынхаа туршид нийт хэр хэмжээний мөнгө шивээс хийлгэхэд зарцуулсан талаар Daily Star хэвлэлд ам нээжээ.

Тэрбээр, “Анхны шивээснээсээ хойш би £75,000 зөвхөн шивээс хийлгэхэд зарцуулсан байна. Харин пирсинг гоёлуудаа оруулбал £87,000 орчим болох тооцоо гарах байх. Шивээс хийлгэхэд хамгийн хүнд байсан газар гэвэл цавь, бөгcний орчим газрыг л хэлнэ. Маш эмзэг, мэдрэмтгий хэсэг шүү дээ” хэмээжээ.

Түүний хувьд нүүр, чих, гарын алга болон хөлийн ул хэсэгтээ шивээс хийлгээгүй байгаа аж. Харамсалтай нь түүнийг гадаад төрхөөр нь доpомжлох явдал олон гардгийн ихэнх нь цахим орчноор дамжин түүнд хүрдэг гэжээ. “Сөрөг сэтгэгдлүүд зөвхөн дэлгэцний цаанаас л ирж байгаа нь харагддаг. Тэр хүмүүсийг би заримдаа зүгээр л зөнд нь орхидог. Цөөн тохиолдолд тэдэнд сайн сайхныг хүссэн сэтгэгдэл хариулж үлдээдэг. Мэдээж тэдгээр сөрөг зүйлс надад нөлөөлдөггүй. Харин бодит амьдрал дээр хүмүүс намайг илүү сониучаар харах эсвэл эерэг сэтгэгдлүүд нь хөвөрдөг дөө” хэмээсэн юм.

Харин түүн шиг шивээсэнд дурлаж эхэлж буй хүмүүст хандан тэрээр, “Шивээс хийлгэхээр яарах хэрэггүй. Дуртай зүйлсээ сайтар бодож байж шивүүлэх нь хамгийн зөв бөгөөд таатай мэдрэмжийг танд өгөх болно” хэмээжээ.

14
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *