Анхны үзэлтээрээ л кинонд нуугдсан аливаа зүйлийг анзаарч харна гэж байхгүй. Яагаад гэвэл бид юуны түрүүнд киноны үйл явдалд анхаарлаа төвлөрүүлдэг. Давтан үзэлт, тэр бүү хэл олон зуун удаа үзэж байж л бидэнд үлдээсэн нууцуудыг эхнээс нь олж хардаг ажээ.
Нүд гэж дуран болсон үзэгчдэд бид атаархаж байгаагаа нуулгүй хэлье. Тэд олж мэдсэн зүйлээ сошиал сүлжээгээр хуваалцаж байгаа нь бидний ажлыг хөнгөвчилж өгчээ.
Ихэр Уизли нар өөрсдөө ийм чихэр хийсэн байх юм. Яг л Лорд Волдэмортын царай шиг харагдах ажээ
“The Little Mermaid” хүүхэлдэйн киноны хурим дээр “Cendrillon” хүүхэлдэйн киноны хааныг зөвлөхийн хамт харж болно
“Alice in Wonderland” киноны эхний хэдэн секундэд Саран дээрх Чеширийн муурын царайг харж болно
“Hercules” хүүхэлдэйн киноны Геркулесийн хуягт бэхлэгдсэн нөмрөг нь үнэн хэрэгтээ өргөж авсан ээжийнх нь өгсөн алчуур байсан юм
“A.I. Artificial Intelligence” киноны робот хүү Дэвид ганц ч удаа нүдээ цавчдаггүй, бүхэл бүтэн киноны туршид шүү
“Despicable Me” хүүхэлдэйн кинонд Blu-Ray логог киноны гол дүр Грю-г хүндэтгэж Gru-Ray болгон өөрчилжээ
“Bohemian Rhapsody” кинонд Фреддиг мөрддөг тээврийн жолоочийн дүрд дуучин Адам Ламберт тогложээ. Тэр 2012 оноос эхлэн Queen хамтлагтай аялан тоглолт хийсэн юм
“Shrek 2” хүүхэлдэйн кинонд хааны унтлагын өрөөний ханан дээр цөөрөм, гүүртэй зураг байгааг ажиглаж хараарай: Монегийн “Coin du bassin aux nymphéas” (“Сараана цэцэгтэй цөөрөм”) уран зурагт хүндэтгэл үзүүлжээ
“Spider-Man” кинонд Норман Осборн өөрийнхөө ажлаас халагдсан тушаалыг аваад гашуудлын 5 үеийг туулдаг
“Big Hero 6” хүүхэлдэйн киноны хананд өлгөөтэй байгаа муурын зургийг та харсан уу? Тэр муур “Lilo & Stitch” хүүхэлдэйн киноны Стич шиг хувцасласан байгаа биз?
“Alien” кинонд гардаг “Ностромо” хөлгийн компьютерын өрөөний ширээн дээр Жонси муурын зургийг харж болно. Хөлөгт амьдардаг энэ муур бүр нялх байжээ
“Toy Story 4” хүүхэлдэйн кинонд гардаг эртний эдлэлийн дэлгүүрт зарагдаж байгаа тавагны хээ нь “Brave” хүүхэлдэйн киноны Мериди омгийн бэлгэ тэмдэг юм
“The Dark Knight” киноны Жокер байнга уруулаа долоодог
Энэ нь үнэндээ Хит Лежерт хийсэн хиймэл сорвиноос болж байгаа юм. Хиймэл сорви нь байнга наалдаад байсан болохоор Хит сорвийг унагаахгүйн тулд уруулаа долоодог байжээ
“Moana” хүүхэлдэйн киноны Таматогийн эрдэнэсийн агуйд “Aladdin”-ы дэнлүүг харж болно
Дөнгөж саяхан л үүнийг “The Day After Tomorrow” киноноос олж мэдсэн юм. Киноны нэг дүр “Йода” гэсэн энгэрийн тэмдэг зүүжээ
Та уран сайхны болон хүүхэлдэйн кинонуудаас ямар нууцуудыг олж харж байв?