Швейцар гэхээр л хүмүүсийн толгойд амттай бяслаг, найдвартай банк бас мэдээж Альпын нуруу санаанд нь орно. Эдгээр нь тус улсын тухай өнгөц ойлголтыг л илэрхийлж байгаа юм. Өөр сонирхолтой зүйл маш их бий. Жишээ нь, 150 жилийн настай зоос одоо ч гүйлгээнд явсаар, тосгон хооронд фуниклер ашиглана, харин Альпын хөндийд хэдэн сая үхэр бэлчих ажээ. Мал сүргийг өндөрт байрлах бэлчээрт нь нисдэг тэргээр зөөвөрлөдөг байна.
Бид Швейцар улсыг их сонирхдог тул энэ улсын тухай элдэв баримтыг судлах дуртай. Тус улсыг зарим нэг жуулчны гарын авлагаас муугүй танилцуулах цөөн хэдэн гэрэл зургийг танд танилцуулахаар бэлдлээ.
1. Би Швейцарт 3,25 ам.доллар төлөөд 0 еврогийн мөнгөн тэмдэгт худалдаж авлаа
2. Зам дагуу байрлах нийтийн бие засах өрөөнд ийм их ариун цэврийн цаас байгааг харлаа
3. Хаа сайгүй худалдааны автомат машинууд, бяслаг хүртэл худалдаж авч болно
4. Швейцарт үхэр түрээсэлж болно – сард ойролцоогоор 270 ам.доллар
Энэ мөнгөнд багтах үйлчилгээ гэвэл та бэлчиж байгаа мал дээрээ очиж болно. Төрөл бүрийн бяслаг, талхаар үхрээ дайлна, үнээ саахад нь тусална бас түүнтэй дурсгалын гэрэл зураг даруулах боломжтой.
5. Өндөр газар байрлах бэлчээрт нь үнээг заримдаа нисдэг тэргээр зөөдөг
6. Швейцарт (чухам Базелд) зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан машины зогсоол байдаг
Аюулгүй байдлыг хангах талаасаа илүү өндөр түвшинд зохион байгуулагдсан: гарцанд ойр, илүү гэрэлтүүлэгтэй, хяналтын камераар байнга хянадаг.
7. Миний буусан зочид буудлын залгуурууд бүх л төрлийнх байна – дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочиддоо зориулжээ
8. Атoмын цахилгаан станцад ойрхон (станцаас 50 км-ын радиуст) амьдардаг хүмүүс йодын агууламжтай эм үнэгүй авдаг
9. Худалдагчгүй гудамжны худалдааны лангуу
Өөрт хэрэгтэй хүнсээ аваад л төлбөрийг бэлнээр эсвэл мобиль байдлаар төлж болно.
10. Швейцар – фуникулер болон канат замын эх орон
Альпын нуруу тус улсын ихэнх газар нутгийг эзэлдэг. Тийм ч учраас канатын зам болон фуникулер олон байдаг. Эдгээрийн нэг нь – Гельмерийн фуникулер (дээрх гэрэл зураг) — удаан хугацаанд Европын хамгийн том нь байлаа (хазайх өнцөг — 46°). 2017 онд швейцарын бас нэгэн шинэ фуниклер нээгджээ – Штосбан — хазайлт нь 47,7° (доор үзүүлсэн гэрэл зураг)
Гельмейрийн фуниклероор буухад ингэж харагдана (хурдлуулсан бичлэг)
11. Тус улсад 3000 метрээс дээш өндөрт байрлах нийт 437 уулс бий
12. Мөн Швейцарт маш олон тооны нүхэн гарц байдаг. Ихэнх нь маш нарийхан
13. Төмөр замын Юнгфрауйох станц нь 3450 метрийн өндөрт байрладаг – Европтоо хамгийн өндөрт байрлах төмөр замын станц
14. Алслагдсан тосгонуудад ачаа тээврийг (ихэвчлэн хогны машин) ингэж тээвэрлэдэг. Дараа нь доош буулгана
15. Гранд-Диксенс далан – Европтоо хамгийн өндөрт тооцогддог
Доороос нь харахад
16. 2021 оны зун хэрэглээнд гарсан шуудангийн марк
17. Швейцарын далбаа дөрвөлжин гэдгийг та мэдэх үү?
18. Церматт тосгоны цaгдаагийн машин. Цахилгаанаар явдаг, яагаад гэвэл Церматтад жирийн машинтай хөдөлгөөнд орохыг xориглосон байдаг юм
19. Зуны улиралд ч цас орж болно. Гэрэл зураг дээр уулархаг бүс нутаг биш харин хотын захын замыг харуулжээ
20. Миний унтлагын өрөөний цонхоор харагдах байгаль – Альпын нуруу нар жаргах үеэр
21. Энэ машины дугуйнд дэр эвж тавьжээ
Удаан хугацаагаар машинаа зогсоолд тавихад ийм дэр ашигладаг. Дэрний зөөлөн хөөс нь дугуйны хэлбэрийг алдагдахаас хамгаална гэж үздэг. © echo1956 / Reddit
22. Олон байшингуудад нь шат шиг ийм байгууламж суурилуулсан байдаг
Мууранд зориулсан шат – Швейцарт гэрийн тэжээвэр муураа гудамжинд чөлөөтэй гаргадаг. Яагаад гэвэл гадуур зугаалах нь мууранд нэн шаардлагатай зүйл гэж үздэг ажээ
23. Энэ гүүрнээс замаас цэвэрлэсэн бүх цасыг унагаадаг. Тавдугаар сарын сүүлээр овоолсон цас ингэж харагдана
24. Ах маань Швейцарьт нүүж очоод удаагүй байгаа юм. Миний төрсөн өдрөөр юу явуулсныг хар даа
Toblerone – Маттерхорн уулыг санагдуулам дүрсээр хийсэн шоколад. Бидний мэдэх шоколад нь 159 г жинтэй байдаг бол энэ аварга том нь 4,5 кг жинтэй.
25. Хүмүүс нь шуудангийн үйлчилгээндээ үнэхээр итгэдэг, шуудангийн үйлчилгээ нь ч түргэн шуурхай гэж жигтэйхэн. Ямар сайндаа л шуудангаар анагаахын судалгаанд ашиглах био материал хүртэл илгээж байх вэ дээ
26. Швейцарын гэр бүлийн хэсэг
27. Уулсын оройг харж болох зориулалттай замын тэмдэг. Зохион бүтээх гэж энийг л хэлэх байх
Хоолойгоор ингэж харагдана
28. “Бернина Экспресс” зорчигч тээврийн галт тэрэгний цонхоор харагдах байдал – Энгадинийн Альп
Швейцарын тухай ямар баримт танд хамгийн их сонирхолтой санагдав? Та энэ улсаар аялах эсвэл амьдрах бодолтой байна уу?