1990-ээд он бидэнд дэлгэцийн олон бүтээл, хамтлаг дуучдыг бэлэглэсэн. Эдгээр бүтээлүүдэд царайлаг эрчүүд түлхүү оролцож байлаа. Залуу Жуд Лоу эсвэл Робби Уильмсыг санацгаая л даа. Манай нийтлэлд багтсан залуучуудын харизм, авьяас чадал олон жилийн хугацаанд өөрийн нар алдраа хадгалж бүсгүйчүүдийн зүрх сэтгэлд үлдэхэд нь нөлөөлжээ.
Тэр үеийн дурсамжаа сэргээж 90-ээд оны үед алдаршиж байсан алдартай залуучуудыг эргэн санасан юм. Тэд одоо ч сэтгэл булаасан хэвээр. Харин бонуст нь “O Clone”–ны сайхан залууг танилцуулна.
Ник Картер (41 настай)
Ник Картер – Backstreet Boys хамтлагийн хамгийн залуу гишүүн.
Робби Уильямс (47 настай)
1990-ээд онд Робби Уильямс “Take That” хамтлагийн дуучин мөн дууны зохиолч гэдгээрээ алдаршиж байлаа.
Мэтт Диллон (57 настай)
1998 онд жүжигчин “Wild Things” детектив, триллер төрлийн киноны гол дүрийг бүтээжээ.
Кайл Маклахлен (62 настай)
1990-1991 онуудад жүжигчин “Twin Peaks” олон ангит киноны Дейл Куперийн дүрийг бүтээсэн юм.
Ник Лаше (47 настай)
Ник Лаше 90-ээд оны сүүлээр 98 Degrees хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж байсан нь түүнийг алдартай болгожээ.
Эндрю Киган (42 настай)
Жүжигчин “10 Things I Hate About You” киноны Жоуи Доннерийн дүрээрээ алдартай.
Девон Сава (42 настай)
Девон Сава – канадын жүжигчин, тэрээр Касперын хүн төрхтэй дүрийг бүтээсэн.
Жейси Шазе (44 настай)
Жейси Шазе – NSYNC хамтлагийн гоцлол дуучин, уг хамтлагт Жастин Тимберлейк мөн багтаж байлаа.
Кристиан Слейтер (51 настай)
Кристан Слейтер “Interview with the Vampire: The Vampire Chronicles” кинонд сэтгүүлч Дэниэл Моллойн дүрийг бүтээсэн.
Брэндон Куинн (43 настай)
Жүжигчин “Big Wolf on Campus” олон ангит киноны гол дүрээрээ үзэгчдийн хайрыг татжээ.
Рики Мартин (49 настай)
Мартин – домогт “Livin’ la Vida Loca” дууг дуулсан дуучин.
Себастьен Рош (48 настай)
Францын жүжигчин “Hélène et les Garçons” олон ангит киноны Кристианы дүрээр алдаршжээ.
Тьяго Ласерда (43 настай)
Бразилийн жүжигчин “Terra Nostra” олон ангит киноны гол дүрүүдийн нэгд тоглож байлаа.
Карл Урбан (49 настай)
Жүжигчин “The Lord of the Rings” киноны зураг авалт эхлэхээс өмнө “Xena: Warrior Princess” олон ангит кинонд тоглож байжээ.
Жуд Лоу (48 настай)
1997 онд жүжигчин “Wilde” намтарчилсан кинонд тоглосны дараа амжилтын оргил өөд явсан гэдэг юм.
Брайан Адамс (61 настай)
Брайан Адамс – канадын рок дуучин, “(Everything I Do) I Do It for You” хит дууны зохиолч, мөн дуулсан дуучин нь.
Патрик Пюидеба (50 настай)
Францын жүжигчин, хөтлөгч “Элен ба түүний найзууд” цуврал киноны Николягийн дүрээр алдаршжээ. 29 жилийн дараа ийн харагдаж байна.
Факундо Арана (49 настай)
Аргентины жүжигчин “Muñeca brava” олон ангит киноны гол дүрүүдийн нэгд 26 жилийн турш тогложээ.
Бонус: Лусиано Шафир (52 настай)
Жүжигчин “O Clone” олон ангит киноны Зейний дүрээр үзэгч олны сэтгэлд үлджээ. Олон ангит кино дэлгэцнээ гарч эхлэхэд залуу жүжигчин 33 настай байсан юм.
Та 90-ээд оны үед хэн гэдэг жүжигчин эсвэл дуучныг нууцхан санаа алдан харж явсан бэ?