Жил болгон дэлхий дээр 1,8 тэрбум хүн галт тэргээр зорчдог. Плацкарт галт тэрэг гэхээр хуучны цаг санаанд орох байх: нэгэн жигд үргэлжлэх дугуйны чимээ, стакантай цайнд сахар xутгах халбаганы чимээ. Мэдээж нөгөө талаасаа ч гэсэн дурсамж сэргэнэ – тав тух, хувийн орон зай, тодруулж хэлбэл ийм зүйлийг бид мэдрээгүй өсөцгөөсөн. Гэхдээ цаг хугацаа нэг газраа зогсдоггүйн адил техник технологи ч өндөр хурдацтай урагшилж байна. Галт тэрэг ч мөн адил.
Улс орон бүрийн галт тэрэг өөрийн гэсэн онцлогтой. Өнөөдрийн бидний нийтлэлийг уншаад галт тэргээр зорчих хүсэлт төрж мэдэх юм.
1. Шведийн шөнийн галт тэрэг, 6 хүний суудалтай 2 дугаар зэрэглэлийн купе
Локомотив шөнийн галт тэрэг улсын хойд болон өмнөд чиглэлд явдаг. Гэрэл зураг дээр 4 хувилбарын нэгийг нь танилцуулж байна: нэг хэсэгтээ 6 унтлагын ортой. Шөнийн цагаар юаулгүй байдлыг хангаж торон хамгаалалт татна. Маргааш өглөө цайны цагаар эцсийн цэгт хүрэхээр галт тэрэгний хуваарийг зохицуулжээ.
Өдрийн цагаар зорчигчдыг тав тухтай суулгах үүднээс дунд эгнээний суудлыг түр эвхэж хураадаг. Эрэгтэй, эмэгтэй эсвэл холимог суудалтай гэсэн төрлүүдээс сонгох боломжтой. Суудлын үнэ нэг хүний ойролцоогоор 20 орчим евро. Ажиллах цагийн хуваарь 05:30-23:00 хүртэл.
Шведийн галт тэргээр зугаалж байхдаа байгалийн сайхныг харж болно. Жишээ нь, Хельсингборг хүртэл ийм харагдацтай.
Гэнэтийн бэлэг ч бий. Зорчигчид тун ховор тохиох байгалийн үзэгдлийн гэрэл зургийг авах боломжийг бий болгохын тул галт тэрэгний машинист түр зогсжээ.
2. Японы Sunrise Izumo болон Sunrise Seto галт тэрэгний Nobinobi бүхээг
Галт тэрэг ойролцоогоор 950 км орчим замыг 12 цаг туулдаг. Нийт галт тэргэнд төрөл бүрийн зэрэглэлтэй хэд хэдэн галт тэрэг залгагдана. Энэхүү гэрэл зураг дээр Nobinobi шөнийн галт тэргийг харуулжээ. Шөнийн галт тэрэгний суудлын үнэ нь тогтсон буюу аялал хаанаас эхэлж, хаана дуусах нь хамаагүй. Гэхдээ үүний хажуугаар үндсэн болон экспресс тасалбар заавал авах ёстой – энэ нь харин явах замын хэмжээнээс шалтгаалж харилцан адилгүй үнэтэй.
Уг галт тэрэг нь бидний мэддэг тусгаарлагч байхгүй. Явах замаасаа шууд хоёр давхар унтлагын орон дээрээ гарах ажээ.
3. Хятадын купе болон плацкарт галт тэрэг
Хятадын нийт газар нутгаар маш олон төрлийн болон олон тооны галт тэрэг төмөр замын хөдөлгөөнд оролцдог. Галт тэрэгнүүд нь мөн олон янзын компаниудад харьяалагдана. Сүүлийн үед унтлагын ор нь голын замаас хоёр тийш салсан галт тэрэгнүүд алдарших болжээ. Уг зохион байгуулалт нь зорчигчдын тав тухыг бүрэн хангаж чадсан. Голоор явах зам өргөн тул том чемодантай чөлөөтэй явах боломжтой.
Зарим нэг аялагчид уг галт тэргийг тамбургүй гэж голох хандлагатай. Гэхдээ тав тухын хувьд хэнд ч гологдохооргүй галт тэрэг юм.
Мөн бидний сайн мэдэх 4 суудалтай купе CRH1E галт тэргэнд байдаг. Эдгээр купе нь дотроо хувийн зурагттай гэдгээрээ бусдаас ялгарна.
Хятад нутгаар зугаалж явахад будааны талбай элбэг таарах нь галт тэрэгний цонхоор сонирхох зүйлсийн нэг мөнөөс мөн.
4. Австрийн Nightjet шөнийн галт тэрэг
Австриас европын бусад улсууд руу аялах бол 4 хүний суудалтай купе шөнийн галт тэргээр зорчоорой.
Таазан дээр нь Австрийн алдартай цасан оргилуудын зураг харагдана. Хурц өнгийг плацкартуудад хийсэн нь цаана л нэг тансаг орчныг бүрдүүлнэ. Мөн хуучинсаг тохижилттой галт тэрэгнүүд ч бий.
Вагон болгонд угаалгын болон бие засах өрөөтэй. Галт тэрэгний тасалбарт “вени маягийн өглөөний цай” (кофе эсвэл цай, 1 талх, цөцгийн тос, жимсний чанамал), цэвэр ус багтдаг. Арай “нухацтай” хооллох хүсэл төрвөл үйлчлэгч танд цэснээс сонгох санал тавина. Харамсалтай нь нэмэлт төлбөр төлөхөд хүрдэг юм.
5. Испанийн Trenhotel шөнийн галт тэрэг
Өндөр зэрэглэлийн шөнийн галт тэрэг холын замд зориулагдсан. Энэ галт тэрэгний онцлог нь эргэлт ихтэй.
Өглөө сэрээд галт тэрэгний дугуйны чимээн дунд ресторанд тухлан сууж өглөөний тансаг цай уух сайхан байлгүй яах вэ.
Испанийн галт тэргээр зугаалж байгаа аялагчид байгалийн үзэсгэлэнт газруудаар өнгөрөх тул үзэх харах зүйл ихтэй.
6. Италийн Thello компанийн шөнийн галт тэрэг
Галт тэрэг Франц болон Италийн хэд хэдэн хотуудаар дамжин өнгөрдөг, жишээ нь Парис, Дижон, Милан болон Венец.
Бидний сайн мэдэх 4 хүний суудалтай купе байхаас гадна 6 хүнийхтэй нь ч бий. Өдрийн цагаар унтлагын суудлыг хурааж “суудал” болгоно. Тохойны тавиур гарч ирээд суудлыг бүр ч тав тухтай болгодог онцлогтой.
Thello компани зорчигчдодоо мөн тансаг зэрэглэлийн купе санал болгодог: хувийн шүршүүр, ариун цэврийн өрөөтэй. Тав тухыг бүрэн мэдрэхийг хүссэн хүмүүст зориулагдсан купе юм.
Парис-Венец орох чиглэлийн шөнийн галт тэрэг нь хамгийн тухтайд тооцогдоно. Яагаад гэвэл бүрэн хэмжээний ресторан ажилладаг ажээ.
7. Англиас Шотландын чиглэлд явах “Калелонын унтлагын галт тэрэг”
Эдгээр галт тэрэгний суудал нь бидний мэдэх плацкартыг санагдуулам. Суудлын зэрэглэлээс хамаараад тасалбар өөр өөр үнэтэй: 1 эсвэл 2 хүний суудалтай. Бүхээг болгонд USB цэнэглэгч, унтлагын хэрэгсэл, угаалтуур (өглөө босоод сэргэх хэмжээнд зориулагдсан) бий.
Зорчигч болгонд фирмийн уутанд нямбайлан хийсэн унтлагын хэрэгслүүд бэлэглэнэ. Цуглуулгад нүдний хаалт, дуу чимээ дарах чихний хөвөн зэрэг байх ажээ.
Нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдын өглөөний цайны үнэ тасалбарын үнэд багтсан тул өглөө юу идэх вэ гэж санаа зовох зүйлгүй.
“Калелонын унтлагын галт тэрэг”-ээр аялж байгаа зорчигчид байгалийн үзэсгэлэнт газруудыг харна.
8. Оросын плацкарт галт тэрэгнүүдийн шинэчлэл
Галт тэргээр зорчигчид шинэчлэгдсэн плацкартаар зорчоод удаагүй байна. Урьдын адил 54 хүнд зориулсан унтлагын суудалтай, купе болгон нь 4 хүнийх: дээрээ 2, доороо 2 мөн хажуугийн 18 суудал: дээд болон доод. Шинэчлэлт нь зохион байгуулалт болон эргономик талаасаа хийгдсэн юм.
Хамгийн түрүүнд анхаарал татах зүйл бол – дундаа нүхтэй “мод шиг” харагдах хавтан. Энэ хавтангийн давуу талыг тэр дор нь бас ойлгохгүй.
Удаан ажиглаад байхад хэд хэдэн “давуу талтай”-г ойлгож эхэлнэ. Хавтангийн цаана хөшиг эвхэгдсэн байх бөгөөд хүсвэл хөшгөө татаад бусдын нүдэнд өртөхгүй тайван хэвтэж болно. Дээд эгнээний орон дээр байгаа хүн дахин толгойгоо бөгтийлгөх хэрэггүй болсон.
Хувийн залгууртай, бас аялагч болгоны хүсдэг USB оролт ч бий – гажетуудыг төвөггүй цэнэглэх боломжийг бий болгожээ. Ширээ болгон аяга тавих зориулалтын ховилтой болсон тул халуун цайтай аяга галт тэрэг зогсоход “гулсана” гэж айх хэрэггүй болжээ.
Та галт тэргээр аялах дуртай юу? Та шөнийн плацкарт галт тэргээр аялмаар санагдаж байна уу?