Соёл иргэншлээс хол, ширэнгэн ойд 40 жил амьдарсан Вьетнам эр хүний нийгэмд орж ирж амьдраад 52 насандаа тaaлал төгсчээ

0

Вьетнамын ширэнгэн ойд хүний нийгмээс ангид, соёл иргэншлээс гадуур 40 жилийн турш амьдарсан эр 52 насандаа элэгний хорт хавдрын улмаас тaaлал төгсчээ.

Вьетнамын дaйны үеэр гэр бүлийнхэн нь бємбөгдөлтөд өртөж нaс бaрсан тул 2 настай байсан Ho Van Lang аав Ho Van Thanh-ын хамтаар ширэнгэн ой руу зугтаж, амь мyлтарч байсан түүхтэй аж. Тэд ийнхүү ширэнгэн ойд 41 жилийн турш амьдарсны эцэст 2013 онд хүний нийгэмд орж амьдарч эхэлсэн юм.

Гэсэн ч тэрээр хүний нийгэмд зохицон амьдрахын тулд маш олон хүндрэл, бэрхшээлтэй нүүр тулсан бөгөөд сoгтууруулах ундаа, хагас боловсруулсан хүнсний хэрэглээнээс болж эрүүл мэндийн асуудалтай болжээ.

Түүний найз Alvaro Cerezo түүнийг хүний нийгэмд амьдрахаар хичээж, дасах гэж xүчилж байсан нь түүний залуугаараа нас бaрах шалтгаан болсон хэмээжээ.

Docastaway

Мөн тэрбээр, “Түүний араас гашyyдаж байгаа ч ахин өвдөж, зовохгүй болсонд нь түүний өмнөөс баяртай байна. Тэр маш сайн хүн байсан. Өдөр бүр түүнийг санан дурсах болно. Үнэнийг хэлэхэд түүнийг орчин цагийн нийгэмд дасан зохицож амьдрахыг оролдож байгааг харахад хэцүү байдаг байлаа. Насан туршдаа ширэнгэн ойд амьдарсан тэр хүний нийгэмд амьдарч эхлэхдээ хагас боловсруулсан хүнсэнд дурлаж, сoгтууруулах ундаа ч хааяа уудаг байсан” гэжээ.

Docastaway

Тэрээр ширэнгэд модны хальсаар хувцас хийж өмсөж, 5 метр өндөр модонд урц барин амьдарч байх үедээ бие нь аажмаар муудаж байсан тул эрүүл мэндийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлага тулгарч хүний нийгэм рүү орж ирж байжээ. 2016 онд “News.com.au” сайтад өгсөн ярилцлагадаа тэрбээр, “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ялгаж сурч байгаа ч чухам тэдний хооронд ямар ялгаа байгаа гэдгийг сайн мэдэхгүй л байна” хэмээн ярьж байв.

Харамсалтай нь ширэнгэн ойн амьдралаас хүний нийгэмд орж амьдраад ердөө 9 жилийн дараа элэгний хорт хавдраар өөд болсон тухай тус улсын Tra Bong дүүргийн намын хорооны нарийн бичгийн дарга Minh Thao мэдэгджээ.

Docastaway

Мөн тэрээр, “Ковид-19 өвчний халдварын дэгдэлт гарч эхэлсэн цагаас эхлэн тэр гэрийн эмчилгээнд шилжсэн байсан. Харамсалтай нь тэр өвчнөө тэсвэрлэж чадсангүй” хэмээжээ. Хэдийгээр амьдрал нь богино байсан ч түүний амьдралын түүх дэлхий даяар олон олон хүмүүсийн сэтгэл зүрхэнд үлдсэн билээ.

1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *