Бие арчилгааны янз бүрийн бүтээгдэхүүн угаалгын өрөөний тавиурт багтахаа болихоор, мөн хувцас яг л шкафнаасаа “зад үсэрч” гарч ирэх гэж байгаа бол орон зайг өөр байдлаар зохион байгуулах цаг болсныг илтгэнэ. Гэрт эмх цэгц оруулдаг мэргэжлийн зөвлөхөд хандаж болох юм, эсвэл өөрөө цэгцлэх гэж оролд. Хамгийн гол нь – цаг гаргаж тэвчээртэй хандах хэрэгтэй.
Сошиал хэрэглэгчид гэрээ яаж цэмцгэр байлгаж байгаагаа бусдад гайхуулж, бас гэрийн үнэ цэнтэй орон зайг ч тэд бүрэн ашиглаж чаджээ.
Та бүхэндээ энгийн бөгөөд үр дүнтэй аргуудыг хуваалцахаас тэсэн ядан сууна.
Угаалтуурын доор угаалгын бодисыг хэрхэн зөв багтаахыг эндээс хараарай
Нөхөрт гарахаас өмнө надад хэн нэгэн гар нүүрний алчуурыг хуйлаад хадгалбал дээр байдаг гэж зөвлөсөн юм. Тийм ээ, үнэхээр эмх цэгтцэй харагддаг гээч.
Хөдөлгөөнт органайзер – дуртай амтлагчаа хадгалах хамгийн шилдэг арга
Миний будаг тавиур дээр хөглөрч хэвтдэг цаг өнгөрсөн
Одоо миний угаалгын өрөөний тавиурт илүү их юм багтдаг боллоо
Тусгаарлагчтай өргөн тавиур эмх замбараагүй байдал үүсэхээс хамгаална
Сахлын xутганы хуванцар саванд нүдний будгаа хадгалж болно
Шкафыг бүрэн утгаар нь ашигладаг: зүүн гар талынх – амтлагчууд, баруун нь – хэмжигч халбага
Хүүхдийн эвлүүлдэг тоглоомыг цахилгаантай бичгийн хавтсанд хадгалахад амар
Угаалгын өрөөнд арчилгааны бүтээгдэхүүнүүд багтахаа болихоор нь ийм арга хэмжээ авлаа
Ухаалаг утасны хоосон хайрцагнууд үзэг, балыг эмх цэгцэнд оруулахад тусалдаг юм байна
Нүүрний будаг болон шинжлэх ухаанд дурлах сонирхлоо нэгтгэлээ шүү
Угаалгын машины дээд зайг ухамсартайгаар ашиглах арга
Эгчтэйгээ нийлж байгаад эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлүүдээ бөөгнүүллээ. Ердөө 45-хан минут л зарцуулсан
- Ямар сайхан болгосон юм бэ? Өөрт хэрэгтэйгээ шууд л олох нь. © MayaR27 / Reddit
Миний гоо сайхны бүтээгдэхүүн улам нэмэгдээд л, нэмэгдээд л… Тэгэхээр нь хана, ширээний завсар багтахаар дугуйтай тавиур худалдаж аваад эмхэнд орууллаа.
Саравчтай малгайнуудаа хадгалах арга олсон. Ямар их зай хэмнэж байна гээч
Соронзтой тавиур – нэг дор маш олон утас хадгалж болох нь
Нэг удаагийн хуванцар соруулыг ашиглах сайхан арга олсон шүү. Гинж, бугуйвч хадгалж болох юм байна. Хоорондоо орооцолдохгүй ямар амар гээч
Ялангуяа аялалд авч явахад их аятайхан.
Би ганцаараа амьдардаг, цаас дуусчихвал надад шинийг хэн ч дөхүүлж өгөхгүй. Харин угаалгын өрөөнд нөөц ариун цэврийн цаас хадгалах хоосон зай байхгүй, тэгэхээр нь сагс худалдаж авлаа. Суултуурын дэргэд тавьчихлаа.
Жигнэмэгний хайрцаг худалдаж авсан шүү. Жигнэмэг байхгүй, харин найз залуугийн маань угаалгын өрөө зай багатай болохоор нь би эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлээ хийгээд тавьчихлаа
Үсний хавчааруудаа битгий алга болгоорой. Ингэсэн байгааг нь угаалгын өрөөнд өнөөдөр харлаа. Эхнэр маань гоц ухаантан юм аа.
Та аль аргыг нь хэрэгжүүлэхээр шийдэв? Орон зайг ухаалгаар ашиглах ямар нэгэн нууц арга танд байгаа юм биш биз?