Төрөл төрөгсөд нэг киноны зураг авалт дээр цугтаа ажиллах нь байдаг л хэрэг, харин төрөл төрөгсөд кинонд нэг гэр бүлийн гишүүдийн дүрийг бүтээх бол маш ховор үзэгдэл юм. Гэхдээ бодит амьдрал дээр ямар төрөл төрөгсөд байна, кинонд яг л тэгж гарвал бүр ч илүү сонирхолтой болно.
Өнөөдрийн нийтлэлээрээ амьдрал дээр эхнэр-нөхөр, эцэг-охин/хүү эсвэл ах эгч, дүүс мөртлөө мөн кинонд яг л тийм дүрүүдийг бүтээсэн жүжигчдийг танилцуулахаар бэлдлээ.
1. “A Quiet Place”, 2018

Гэр бүлийн Ли болон Эвелин Эббот нарын дүрүүдийг жүжигчин Жон Красински, Эмили Блант нар бүтээсэн. Тэд бодит амьдрал дээр эхнэр, нөхөр хоёр юм.
2. “The Pursuit of Happyness” 2006, “After Earth”, 2013

Эдгээр кинонуудын эцэг, хүү хоёрын дүрийг Уилл Смит болон түүний төрсөн хүү Жейден Смит нар бүтээжээ.
3. “Donnie Darko”, 2001

Ах, дүү хоёр Донни болон Элизабет Дарко нарын дүрийг жүжигчин Жейк болон Мэгги Жилленол нар бүтээсэн, тэд бодит амьдрал дээр ч мөн эгч, дүү хоёр ажээ.
4. “Lara Croft: Tomb Raider”, 2001

Лара Крофтын эцгийн дүрд Анжелина Жолигийн төрсөн эцэг, жүжигчин Жон Войт тоглосон юм.
5. “Creation”, 2009

Чарльз Дарвины тухай уран сайхны киноны натуралистын болон түүний эхнэр Эмма Дарвины дүрд жүжигчин Пол Беттани болон Женнифер Коннели нар тогложээ. Тэд бодит амьдрал дээр нэг гэр бүлийн улс юм.
6. “С любимыми не расставайтесь”, 1979

Катя, Митя Лавровын гэр бүлийн хосуудын дүрд бас л гэр бүлийн хосууд болох жүжигчин Ирина Алфёрова болон Александр Абдулов нар тогложээ.
7. “Around the World in 80 Days” 2004

Дэлхийн хамгийн анхны онгоц зохион бүтээсэн алдартай ах дүү Райт нарын дүрийг мөн л амьдрал дээр ах, дүү хоёр жүжигчид бүтээжээ – жүжигчин Оуэн болон Люк Уилсон нар.
8. “Sherlock”, 2010-2017 онуудын олон ангит кино

Олон ангит киноны Шерлок Холмсын эцэг, эхийн дүрд Бенедикт Камбербетчийн төрсөн эцэг, эх болох Ванда Вентхам болон Тимоти Карлтон нар тогложээ.
9. “The Great Buck Howard”, 2008

Том Хэнкс болон түүний хүү Колин Хэнкс нар киноны үйл явдлаар бол бас л эцэг, хүү хоёр юм.
10. “Hostage”, 2005

Брюс Уиллисын бүтээсэн дүрийн охин Аманда нь жүжигчний төрсөн охин Румер Уиллис ажээ.
11. “The Heartbreak Kid”, 2007

Жерри болон Бен Стиллер нар эцэг, хүүгийн дүрийг бүтээдэг – тэд амьдрал дээр төрсөн эцэг, хүү хоёр юм.
12. “Wall Street”, 1987

Мартин болон Чарли Шин хоёр Карл болон Бад Фокс нарын дүрийг бүтээдэг – эцэг, хүү хоёр.
13. “The Office”, 2005-2013 онуудад гарсан олон ангит кино


Ах, дүү Жимигийн дүрүүдэд төрсөн ах дүү хоёр Жон Красински Кевин болон Паул Красински нар тоглосон. Сонирхуулж хэлэхэд тэд мэргэжлийн жүжигчид биш ажээ.
Гоё
Бахархмаар
Тэнэглэл
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Харамсалтай
Буруу



