Ажил мэргэжил бүхэнд өөр өөрийн гэсэн хүндрэл, бэрхшээлтэй талууд байдаг гэдгийг харуулсан 20+ зургууд

0

Бүх л ажил мэргэжил нийгэмд чухал байр суурь эзэлдэг эсэх талаар маргах нь боломжгүй хэдий ч эмч, багш, цэвэрлэгч, худалдагч гээд бүхий л ажил мэргэжилд бусдын мэдэхгүй хүндрэл, бэрхшээлтэй талууд байдаг.

“Эгч маань фото зургийн төвд ажилладаг юм. Харин энэ нөхөр байнга түүний ажилд ингэж саад болдог.”

© annkass / Pikabu

 

10 цагийн турш резинэн бээлийтэй ажилласны дараах эмчийн гар

© AwanishSharan / Twitter

 

Өсвөр насныхан кино театрт хог тарих гэж л ирдэг аятай байх юм. Түүнийг нь цэвэрлэх шаардлагатай болдог хүн нь би

© Littleman212 / Reddit

 

“Би хойд болон өмнөд туйлд тогтмол ажилладаг. Энэ их хамгаалах хувцсан дээр бугуйн цаг зүүх боломжгүй учраас би ингээд зүүчихдэг юм.”

© DavyMcDavison / Reddit, © DavyMcDavison / Reddit

 

“30 хэмийн дулаанд, бороотой үед гадаа 4 цаг ажилласны дараах миний гар”

© SubzeroMK / Reddit

 

“Би зочид буудалд ажилладаг юм. Энэ л гэхэд өнгөрсөн хэдхэн хоногт үйлчлүүлэгчдийн хийсэн ажил.”

© Imfriendswithelmo / Reddit

 

“Агаарын тээврийн авиа компанийн ажилтан тул очих газруудад буудаллах буудлын түлхүүрүүд ийм зузаан болж байна.”

© p3p3_sylvia / Reddit

 

“Ачааны машины жолооч хийх хүндрэлтэй хэдий ч байгалийн сайхныг мэдрэх боломжтой байдаг.”

© bakyt189 / Pikabu

 

“Ээж маань Амазонд ажилладаг юм. Саяхан тэр над руу машинд ачааг яаж ачдагаа харуулсан нь энэ.”

© MDMAbleToShine / Reddit

 

“Би дуудлагын төвд ажилладаг. Харин бүдүүлэг хүмүүс залгах үед би тэднийг ямар харагддаг бол гэж төсөөлж зурдаг юм.”

© SerAntwon / Reddit

 

“Түргэн хоолны газарт ажилладаг юм. Харин энэ бол бидний цэвэрлэгээний шүүр. Захирал маань өдөр бүр хол газраас хувийн унаагаараа ирдэг хэдий ч энэ шүүрийг солиход хэтэрхий үнэтэй байна гэж шалтаглаж байдаг юм.”

© HannerPuddin / Reddit

 

“Би кино багийн арын албанд ажилладаг юм. Жүжигчдээс хамт зургаа даруулж болох эсэхийг асуухаасаа ичээд байдаг болохоор энэ бяцхан амьтантай зургаа даруулчихлаа.”

© cody_p24 / Reddit

 

“Оффисын уйтгартай ажил дээрээ бүтэн жилийн турш цааснаас салгасан төмөр үдээс”

© Simply_Laurel / Reddit

 

“Би өдөр бүр -25 хэмийн хүйтэнд ажилладаг.”

© TheDerf / Reddit

 

“Би муур асрах газарт ажилладаг. Энэ зургийг эцэг эх рүүгээ илгээгээд түүнийг үрчилж авах зөвшөөрөл авсан юм даа.”

© parisburnscp / Reddit

 

“Би хайрцаг дээр шошго наах ажил хийдэг юм. Зүүн гараараа хайрцаг бариад, баруунаараа шошго наадаг. Миний гар цэвэрхэн үедээ ч ингэж харагддаг.”

© Lt_********* / Reddit

 

“Ажил дээрээ өрөөгөө сольтол миний шинэ орсон өрөө…”

© cornernope / Reddit

 

Хэрэв чи программист мэргэжилтэй бол хаана ч ажиллаж магадгүй

© 8kurhavel8 / Pikabu

 

“Би даашинз хийдэг юм. Харин энэ муужгай минь миний хийсэн ажлыг ингэж л шалгадаг даа.”

© sarcastic_ginger / Reddit

 

“Би буудалд ажилладаг. Нэг үйлчлүүлэгчийн маань хийсэн ажлыг хар даа. Ванн дүүрэн хөзөр.”

© ShinobiHolmes / Reddit

 

“Оны шилдэг гэр бүл гэдэг шагнал байдаг бол энэ гэр бүлд л өгөх байлаа.”

© InvalidTEA114 / Reddit

 

“Би энэ өрөөнд ганцаараа амьдардаг далайчин хүн. Жижиг зайг ингэж үр бүтээлтэй ашигладаг юм”

© volk646 / Pikabu

 

“Энэ зургийг өчигдөр ажиллаж байхдаа дарсан юм.”

© unknown / Imgur

Та ямар ажил хийдэг вэ? Таны ажлын хамгийн хүндрэлтэй тал юу вэ?

8
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *