Хувцас солих өрөө ч орохгүйгээр өөртөө яг таарсан жийнсэн өмд сонгож авах 9 нарийн арга

0

Жийнсэн өмд анхлан “бэлхүүс хүртэлх комбинзон” гэдэг нэртэй байжээ. Харин өнөөдөр энэ төрлийн хувцас хүн болгонд бий, ганц загвараар ч биш. Гэсэн хэдий ч өөрт таарах загварыг сонгоход амаргүй: сонгосон нэг нь хэлбэрээ амархан алдана эсвэл удалгүй багадаж эсвэл томдож эхэлнэ. Ингээд л зөв сонголт хийж чадаагүй бид санаагаар унаж эхлэх нь тэр.

Жийсэн өмдийг “шинжлэх ухаанчаар” хэрхэн сонгож авахыг та бүхэндээ танилцуулахаар шийдлээ: илүү зардал, харамсал, бухимдалгүйгээр бас зарим нэг тохиолдолд хувцас солих өрөө ч орохгүйгээр сонгох аргууд бий.

Бэлхүүсний уртыг хүйснээс нуруу хүртэлх уртаар хэмжих

© Jacob Lund/Shutterstock

Жийнсэн өмд таарч байгаа эсэхийг шалгахын тулд заавал хувцас солих өрөөний урт дугаарт зогсох шаардлага байхгүй. Өмдний дээд эмжээрээс бариад хүйснээс бэлхүүсний хажуу хүртэл барьж үзнэ. Жийнсэн өмд энэ хэсгийг бүрэн далдалж байвал таны хэмжээ мөн гэсэн үг юм. Уг арга ихэнх галбирт тохирдог, гэхдээ алдаа мадаггүй арга бол биш юм. Тиймээс өөрийнхөө биеийн онцлогт тохируулан зарим нэг зүйлийг засах хэрэгтэй.

 

Мөрөөр хэмжих

Жийнсэн өмд таарч байгаа эсэхийг өмсөлгүйгээр шалгах бас нэгэн арга бий. Үүний тулд өмдний хамгийн өргөн хэсгийг буюу гуяны хэсгийг мөрөндөө барьж үзээрэй. Хэрвээ өмд мөрнөөс бага зэрэг илүү гарвал танд яг таарна гэсэн үг.

Хэрвээ өмд мөрнөөс мэдэгдэхүйц илүү гарч байвал таны хэмжээ биш. Энэ тохиолдолд жийнсэн өмд аль нэг хэсгээрээ барина эсвэл шуудай шиг харагдах болно. Гуя, мөрний хэмжээ адилхан хүмүүст энэ арга хамгийн тохиромжтой. Харин гуя, мөрний хэмжээ нь адилгүй хүмүүст тохирохгүй арга болохыг анхаараарай.

 

Өмдний хажуугийн оёдлыг анхаарч хараарай

© Bertrand-Hillion Marie-Paola/ABACA/Abaca/East News, © Bertrand-Hillion Marie-Paola/ABACA/Abaca/East News

Хажуугийн оёдол ямар гүйцэтгэлтэй байгааг сайтар шалгаарай. Хажуугийн оёдол яг хөлийн дундуур явсан байх ёстой. Оёдол нь хэлтгий эсвэл чиглэлээ өөрчилсөн байна уу? Ийм оёдолтой өмднөөс шууд татгалз: таны биеийн харьцааг алдагдуулж харагдуулна. Хөл тань майга эсвэл бүдүүн харагдахыг мартаж болохгүй.

 

Бүтэц

© depositphotos, © depositphotos

Ихэнх хүмүүс хөвөн даавуун жийнсэн өмдтэй болохыг хүсдэг. 100% ийм орцтой өмд таныг удаан баярлуулахгүй. Жоохон удаан суухад л хэлбэрээ алдаж сунана. Тиймээс жийнсэн өмдний бүтцэд эластан заавал байх ёстой. Орсон хувь нь загвараасаа шалтгаалдаг талтай.

Сонгодог загварын жийнсэн өмдөнд эластаны орц 2-3 хувиас илүүгүй байвал зохино, харин бариу буюу скини загварт – 10 хүртэл хувь. Эс бөгөөс өвдгөөрөө сунаад гуян дээрээ ирж унжаад байдаг өмдтэй болох вий. Яаж ч угааж, индүүдээд анхны хэлбэртээ эргэж ордоггүй юм.

 

Даавууны нэхээс

© depositphotos, © depositphotos

Жийсэн даавуу ихэнхдээ баруун тийшээ чиглэсэн нэхээстэй байдаг. Мөн зүүн тийш чиглэсэн “гацуур” маягийн нэхээстэй материал ч бас бий. Сүүлчийн хувилбар нь илүү амжилттай: бие бие рүүгээ харсан нэхээс нь дундаа нийлэх тул явдал дунд өмдний түрий эргэдэггүй.

 

Бэлхүүс

Жийнсэн өмд сонгохдоо бэлхүүсээ зөв тааруулж чадахгүй асуудал гардаг. Хувцас солих өрөөнд шалгаж үзэх маш энгийн арга бий. Өмд өмссөний дараа 1-2 хуруу багтаж байвал хэмжээ нь яг таарчээ гэж ойлгоно. Алгаараа багтаж байвал жийнсэн өмд томдсон байна. Өмдний бүсээр хуруу орохгүй байвал өмд багадсан, удахгүй гэдсэн дээр дарж эхлэхээр өмд байна шүү.

 

Гутал

© PacificCoastNews.com/EAST NEWS, © BG020/Bauer Griffin/East News

Зарцуулсан мөнгөндөө харамсахааргүй өмд сонгож авахыг хүсэж байгаа бол цуг өмсөх гэж байгаа гуталтайгаа дэлгүүр явж үзээрэй. Ингэж байж гутлан дээр өмдний уртаа зөв тааруулж авч чадна. Гэхдээ үүнд өмд, гутлын загвар нөлөөлөх нь мэдээж. Жишээ нь, клеш өмд ер нь урт байдаг: шалнаас өмдний түрүүний үзүүр хүртэл 2 орчим см байхаар хэмжээгээ тааруулж ав. Харин скинни өмдний хувьд шагай хүрсэн урттай байна.

 

Халаас

© alekleks/Shutterstock, © depositphotos

Арын халаас маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ та мяраалаг бол, бас байгаагаасаа илүү бүдүүн харагдахыг хүсэхгүй байгаа бол арын халаасны гоёл чимэглэл, загварыг маш анхааралтай шалгах буюу энэ хэсэг даруухан байх ёстой. Мөн эсрэгээрээ, хэтэрхий туранхай бол уг элемент хоёр дахин илүү байсан ч болно.

 

Өмдний түрийний өргөн

© Bertrand-Hillion Marie-Paola/ABACA/Abaca/East News, © unsplash

Уг үзүүлэлт галбир болон өмдний загвараас шалтгаална. Хэрвээ богино өмд сонгож байгаа бол хэтэрхий өргөн байж болохгүй. Хэрвээ богино тэгээд өргөн өмд өмсвөл та байгаагаасаа намхан, бүдүүн харагдана, нэг ёсондоо биеийн харьцаа алдагдана. Өмдний түрий өргөн байх тусам л галбир өргөн болж харагддагийг мартаж болохгүй. Өмд хөлнөөс бага зэрэг өргөн байхад л хамгийн тохиромжтой.

Та ямар загварын жийнсэн өмд сонирхдог вэ? Таны өмсөх дуртай ямар жийнсэн өмд байна?

17
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *