Энэ бол сэтгэл уярам мөч – мөстсөн нуураас гудамжны золбин нохойг оршин суугчид аварчээ. Уг үйл явдлыг харуулсан бичлэг интернет орчинд олны анхаарлыг татсан байна.
Бичлэг дээрээс хэдэн эрчүүд нийлж, бие биенийхээ гараас барьж “гинжин хэлхээ” үүсгэн, нохойг хүйтэн уснаас аварч байгааг үзэх боломжтой.
Энэ үйл явдал Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чунчин хотод тохиолджээ
Өрөвдөлтэй нохойд таагүй зүйл тохиолдсон бөгөөд нөхцөл байдал маш муугаар эргэсэн байлаа
Ноён Лью (Liu) бичлэг хийсэн хүн бөгөөд ярилцлагын үеэр ийн хэлжээ:
“Нуурын мөс нохойг даалгүй цөмөрч, улмаар тэр ус руу уначихсан байсан.”
Амьтныг аюулаас хамгаалсан эрэлхэг зоригтой 3 эрд талархъя
Эрчүүд бие биенийхээ гараас барьж, нуур руу ойртож, мөстсөн нуураас нохойг аварчээ. Үүний дараа нохой тэднээс алхам ч холдоогүй бөгөөд ноён Лью түүнийг гэртээ авчирч, одоог хүртэл анхаарал халамж тавьж байгаа ажээ.
Нохойг аварсан эрчүүдийг сошиалд баатрууд хэмээн өргөмжилж байна
Үнэндээ олон олон интернет хэрэглэгчид эдгээр эрчүүдийн баатарлаг үйлдлийг биширч байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал:
“Энэ бол гайхамшиг. Нохой минь, чи ийм хүмүүстэй таардаг үнэхээр азтай юм даа!”
“Та нарын сайхан сэтгэлд талархаж байна. Та нар энэ нохойны амь насыг аварлаа шүү дээ.”
Үнэхээр ч тэд нохойн амь насыг аварч чаджээ. Малгайгаа авч, толгойгоо бөхийлгөн, эдгээр эрчүүдэд баатарлаг үйл хийсэнд нь талархаж буйгаа илэрхийлэх нь зүйтэй болов уу.