Нэгэн эр төмөр замын гүүрний гэрэл зургийг дуудлага худалдаагаар худалдаж авчээ. Харин гэртээ ирсэн хойноо л ямар том алдаа хийснээ ухаарсан байна

1

Шотланд эр Стюарт Слайсер сайн үйлсийн дуудлага худалдаан дээр хүрэлцэн ирж хэд сайн татаж аваад төмөр замын гүүрний гэрэл зураг болон уг гүүрээр аялах эрхийн бичиг худалдаж аваад харьжээ. Тэр энэ бүхэнд 400 фунт зарсан байна. Даанч гэрийнхэн нь түүний олж ирсэн зургийг үнэлээгүйгээр барахгүй түүнийг ийм сонголт хийсэнд үнэхээр их гайхацгаажээ. Хүмүүсийн сонголт харилцан адилгүй ч юм уу эсвэл хэтэрхий үнэтэй гэрэл зураг олж ирснээс биш ээ. Тэдний гайхсан шалтгаан маш энгийн бөгөөд өөрийн гэсэн логик тайлбартай, яагаад гэвэл тэд энэ гүүрийг өдөр болгон өөрсдийн гэрийнхээ цонхоор бодитоор нь хардаг байсан ажээ. Харин Стюарт өөрөө галт тэрэгний машинистын хувьд өдөр болгон энэ замаар явж өнгөрдөг байсан гэнэ.

Стюарт Слайсер сайн үйлсийн дуудлага худалдаанаас төмөр замын гүүрний аварга том гэрэл зураг худалдаж авчээ. Тэр энэ зургийг ханандаа өлгөхийг хүссэн боловч гэрийнх нь зөвшөөрсөнгүй

 

Яагаад гэвэл тэд өдөр болгон энэ гүүрийг гэрийнхээ цонхоор ингэж хардаг ажээ

 

Стюартын ач хүү өвөөгийнхөө сонголтыг шоолоод сошиал сувгаар бусадтай хуваалцахаар шийджээ

Өвөө нэг тамирчныд оройн хоолонд уригдаж очоод төмөр замын гүүрний энэ аварга том гэрэл зургийг худалдаж авчээ. Тэр гэрийнхээ цонхны хөшгийг нээгээд л энэ гүүрийг харж болно гэдгийг мартсан бололтой. Эмээ түүнд их ууртай байгаа шүү.

Өвөөд тохиолдсон хөгжилтэй явдлыг интернет тэр аяараа мэдэж, Стюартын тухай сонин сэтгүүлүүд ч бичиж эхэлсэн байна. Стюарт хийсэн алдаагаа ухаарч зургаа зарж олсон мөнгөө сайн үйлсэд зориулахаар шийджээ.

Харин та Стюартын оронд байсан бол ямар аргаар асуудлыг шийдэх байсан бэ?

51
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Гандорж Ёндон

    Гандорж Ёндон

    2020/12/16 at 10:36

    n

  2. Otgon Altaa

    Otgon Altaa

    2020/12/16 at 19:16

    Hoorhon yum be.gertee tavihgui ch ur huuhduuddee belegen bno sh dee.

  3. 욱이

    욱이

    2020/12/17 at 00:51

    2 taldaa guurtei goy yum bishuu bi lav tegne

  4. Ulzii Ulzii

    Ulzii Ulzii

    2020/12/17 at 10:49

    Uwgun mundag bn. Sain uilsiin tuluu l ene buhniig hiisen shuu de.

  5. Badarch Batbayar

    Badarch Batbayar

    2020/12/17 at 15:32

    Bi bol negent awsan l bol ter zurgaar ctonhoo taglana ok kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *