Нэр нь тодроогүй дэлхийн баатрууд ховорхон байж мэдэх ч, тэд үнэхээр энэ орчлонд бидний дунд оршин байдаг. Тэд найз нөхөд, танихгүй хүмүүс, эсвэл орон гэргүй амьтдад туслах боломж олдох юм бол, хэзээ ч тусламжийн гараа сунгахаас татгалзахгүй.
Сайхан сэтгэлийн хүч гэдэг зүйл ямар гайхалтай зүйл болохыг харуулсан гэрэл зургуудыг уншигчиддаа хүргэхээр бэлдлээ.
1. Миний бяцхан охин найздаа асуудлаас гарахад нь тусалж байна.
2. “Гэртээ ирээд аавыгаа үсний сэнсээр норсон хэрээг хатааж байгааг олж харлаа.”
3. Энэ ээж өөрийн гараар 798 цүнх хийж, өнчин хүүхдүүдэд хандивлахаар болжээ.
4. “Эдгээр өндөр настнууд намайг Японд төөрөх үед гэрээ олоход маань тус болов.”
5. Хөрш маань манай эвдэрчихсэн өвс хадагчийг 2 цагийн турш ноцолдож байж засаж өгсөн юм. Хариуд нь би түүнд өөрийнхөө чадах зүйлээр баярласан сэтгэлээ илэрхийллээ.
6. “Би өөрийнхөө амьдардаг газрын сурагчдад зориулж, 35 ширхэг ширээ хийлээ.”
7. Цөл газраас хайрцаг дотор хийчихсэн 9 муужгай оллоо. Би найзуудынхаа хамтаар тэднийг бүгдийг нь үрчилж авсан.
8. “Би амьдралынхаа туршид урт үстэй байсан. Харин би 35 см үсээ Locks of Love сайн үйлсэд хандивлахаар шийдлээ.”
9. “Энэ хүн намайг өөрийнхөө хүүхдээс өөрцгүй санаж, өсгөж хүмүүжүүлсэн юм. Би одоо 29 настай. Гэвч тэр одоог хүртэл надад тусалсан хэвээр – Миний машины шинэ тавцанг гагнаж байна.”
10. Манай эмч эхнэрийнхээ хамтаар ийм өхөөрдөм хувцаслаж, аутизмтай дүүгийн маань шүдийг авч өгөв. Дүү маань ямар ч асуудалгүй шүдээ авахуулсан шүү.
11. Автобусны жолооч зам дээр хүүхэд уйлж байхыг харжээ. Тэр хүүгийн унадаг дугуй нь эвдэрчихсэн байв. Жолооч автобусаа зогсоож, түүнд туслахаар гарчээ.
12. Эдгээр залуу үеийн төлөөллүүд цэцэрлэгт хүрээлэнг цэвэрлэж, бүх хог хаягдлыг нэг дор цуглуулжээ.
13. “Хүнд өвчтэй аавын маань aмь нaсыг aврaхын тулд Германд 38 настай үл таних нэгэн хүн түүнд чөмгөө хандивлажээ.”
14. Найз охин маань дүүрэн бэлэн мөнгө хийсэн хэтэвчээ гээчихсэн юм. Харин энэ залуу хэтэвчийг нь олоод түүнтэй холбогдож, хэтэвчийг нь буцааж өгчээ.
15. Зээ охин маань дуртай тоглоомоо цэцэрлэгт хүрээлэнд орхичихоод баахан уйлав. Харин маргааш нь бид түүний тоглоомыг бутанд өлгөөд үлдээсэн байхыг нь оллоо.
16. “Тархины хүнд өвчний дараа хүү маань надад эргээд хоёр хөл дээрээ алхахад тусалж байна.”
17. “Энэ эмэгтэйг Мэнхеттэнд хог хаягдал цуглуулах үед нь харсан юм. Дэлхийг илүү сайхан газар болгоход тэр тусалж байна.”
18. Зүүн тал: Otis анх удаагаа амьтан асран хамгаалах газарт ирж байсан үе. Баруун: Otis үрчлэгдэж, шинэ эзэн нь түүнийг цэвэрлэж, сайн жаал болсны дараа
19. “Аав маань ахмад дaйчин байсан юм. Түүний 18 настай болон 77 настай үеийн зураг”
20. “Манай 4 настай хүүхэд муураа эмнэлэгт хэвтэж эмчлүүлснийх нь дараа түүнийг тав тухтай байлгах зорилгоор бүх чихмэл тоглоомоо хажууд нь ингээд тавьчихсан.”
Хамгийн сүүлд та хэзээ хэн нэгний нүүрэнд инээмсэглэл тодруулсан бэ? Мөн хамгийн сүүлд хэн таны нүүрэнд инээмсэглэл тодруулсан бэ?