Robert Duvail хэлэхдээ, “Заримдаа та жижиг зүйлсээс ч гэсэн том зүйлсийг олж мэдрэх боломжтой” гэж хэлсэн байдаг. Тэдгээр жижиг зүйлсэд гудамжны золбин амьтныг үрчилж авах эсвэл түүнд 2 гараараа юу ч бодолгүй хүрэх байж болно. Бид заавал том үйл хөдлөлд анхаарлаа хандуулах гээд байх шаардлагагүй. Эргэн тойрноо ажиглаарай, жижиг үйл хөдлөл ч гэсэн том үр дагаврыг авчирдаг юм шүү.
Бид та бүхэнд жижиг зүйлсээс ч гэсэн аз жаргал, баяр баяслыг мэдрэх боломжтой гэдгийг харуулсан 18 гэрэл зургийг сонирхуулахаар бэлдлээ.
1. Приштанек Вүүдсток дэх хүмүүс бөөнөөрөө давалгаалах үедээ тэргэнцэртэй хүнийг дээш өргөн түүнд тусалжээ.
2. Энэ 15 настай хүү хөрш айлынхаа өндөр настныг өдөр бүр эмнэлэгт очиж эргэдэг.
3. Өндөр настай эмэгтэйн аюулгүй байдлыг тэр хамгийн сайнаараа хангаж байна.
4. Дауны хам шинжтэй энэ хүү эгчдээ баярласан сэтгэлээ илэрхийлэхийн тулд хоккейн тоглолт үзжээ. Гэвч түүнд тоглолт тэгтлээ сонирхолтой санагдсангүй.
5. Хүүхдээ тэвэрнэ гэдэг хамгийн сайхан зүйл.
6. Энэ залуу өдөр бүр хөлийнх нь үе мөчний өвчнийг намдаахын тулд нохойгоо нуурын усанд авч ордог.
7. Цэнгээний газар шөнө ч гэсэн халаагууруудаа ажиллуулдаг байна. Ингэснээр гудамжны золбин нохойнуудыг даарахаас сэргийлдэг.
8. Энэ эрийн тэргэнцрийн батарей нь дууссаныг мэдсэн эмэгтэй машинаасаа бууж, түүний тэргэнцрийг цэнэглэж өгч байна.
9. Хэрви догшин шуурга гэрийг нь ниргээд өнгөрсний дараа энэ эр нохойгоо тайвшруулж байна.
10. Дауны хам шинжтэй 2 дурлалт хос хамтдаа төгсөлтийн баяр руугаа явахад бэлэн болжээ.
11. Хэн нэгэн нь нохойгоо хөршүүдтэйгээ мэндчилж байг гэж бодоод хашаандаа жижиг нүх гаргажээ.
12. Цагдаагийн ажилтан автобусны буудал хаана байдгийг санахгүй байгаа өндөр настанд тусалж байна.
13. Энэ эр уул руу авирахдаа нохойгоо үүрч явжээ. Яагаад гэвэл гадаа шатам халуун байсан учраас нохойн сарвуу тэр даруйдаа түлэгдэх байв.
14. Саудын-Араб улсын замын цагдаа анх удаагаа жолоо барьж буй эмэгтэйчүүдэд зориулан цэцэг бэлэглэжээ.
15. Дотнын найзтай байна гэдэг юу юунаас ч илүү сайхан зүйл билээ.
16. Хэн тэднийг хоорондоо дайснууд гэж хэлээ вэ?
17. Энэ залуу эхнэртээ зориулан онцгой унадаг дугуй зохион бүтээжээ. Ингэснээр тэр Альцгеймер өвчинтэй эхнэртэйгээ хамт гадуур зугаалж чадахаар болсон байна.
18. Энэ цонх угаагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй охины сэтгэл санааг дээшлүүлэх өвөрмөц арга бодож олжээ.
Та урьд өмнө нь хэн нэгний хийсэн жижиг үйлдэл аз жаргалыг бусдад мэдрүүлж байгаа гайхалтай мөчтэй учирч байсан уу? Тийм бол тэрхүү түүхээсээ бидэнтэй хуваалцаарай.