Бидний амьдарч буй хотыг хэдэн шат дээш ахиулахад туслах гайхалтай 25+ санаа. Иргэдэд ээлтэй хот болоход энэ мэт шийдлүүд л хэрэгтэй

0

Иргэдэд ээлтэй хот байлгахын тулд их төсөв баталж зарцуулах ёстой гэсэн ойлголт байдаг. Үнэн хэрэгтээ ахуйн асуудлыг шийдэж, амьдрах орчинг сайжруулах тийм ч хүнд ажил биш ажээ. Энэ асуудалд санаачлагатай хандахад л болно. Интернетээр тэнэж үзлээ, ямар ч хотын өнгө төрхийг нэмж, иргэдийн амьдралыг хөнгөвчилсөн дизайныг олж харлаа даа.

Lego тоглоом шиг будсан гүүр, Герман

© AMTHEGREATEST / reddit

 

Гишгүүр болгон дээрээ шатаах калорийн хэмжээг зааж өгсөн шат

© splint343 / reddit

 

Кино театрт ороод эгнээ, суудлаа бүүдгэр орчинд харж болох киноны тасалбар

© designboom / twitter

 

Иргэдийг сайхан ирээдүйд уриалсан барилгын хана дээрх зураг

© converse.polska / instagram, © converse.polska / instagram

 

Зөгий үй олноороо устах аюулд ороод байгаа. Зөгийг аврахын тулд ногоон дээвэр ихээр байгуулах болжээ

© jolandavginkel / twitter, © evagladness / instagram

 

Lego шиг хэлбэртэй бетон блокууд – машины зогсоолын хаалт болгон ашиглажээ

© Kemro59 / reddit

 

Худалдааны төвийн урсдаг шатанд суурилуулсан хэт ягаан туяаны автомат ариутгагч

© blacksesamepaste / reddit

 

Ашгүй, хэн нэгэн нь дэлгүүр хэсэгчдэд зориулж гар утасны тавиур хийжээ

© Penguinkeith / reddit

 

Энэ гудамжны моднууд нь байшингийнхаа өнгөтэй адилхан юм гээч

© Bomurang / reddit

 

Жолоочид хэдий хэр хугацаа үлдсэнийг харуулах гэрлэн дохио

© LucasBoevink03 / reddit

 

Гар угаах зөөврийн станц

© public_toilets_anonymous / Instagram

 

Сул чөлөөтэй байгаа бүхээгийг гэрлээр илэрхийлэх ариун цэврийн өрөө. Хүнгүй байгаа бүхээг нь дээрээ ногоон гэрэлтэй нь

© between_ewe_and_me / reddit

 

Тэргэнцэрт бэхлэж болдог дэлгүүрийн тэрэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дэлгүүрээс хүнсээ цуглуулахад улам амар болжээ

© Latida2828 / reddit

 

Ариун цэврийн өрөөний хаалганд ариутгагч цацдаг бариул суурилуулжээ

© gothamvigilante / reddit

 

Манай байрны хаалгыг хаахгүй гээд чулуу тавьдаг юм. Тэгсэн хэн нэг нь хаалгыг чанга хаалгахгүй гээд чулуунд тааруулаад үүнийг нэхсэн байх юм

© mamimi77 / reddit

 

Супермаркетын ажилтны анхаарлыг эвдэрхий тэргэнд хандуулах энгийн арга

© DerBruh / reddit

“Хэрвээ таны тэргэнд асуудал үүссэн байвал ийм тэмдэг зүүгээд үлдээгээрэй. Баярлалаа. Тэмдэг: “Намайг янзлаад өгөөч”

 

Алтанзул цэцгийн хэлбэртэй сандал

© TulpiDesign / facebook, © TulpiDesign / facebook

 

Энэ рестораны баримт нь QR кодтой ирдэг, тэгэхээр зөөгчийг хүлээхгүйгээр шууд төлбөрөө төлж болно гэсэн үг

© My170 / reddit

 

Агаарын лифтэнд ийм газрын зураг байрлуулсан болохоор гулгах замаа урьдчилан төлөвлөж болно. Утас, түрийвчээ гээнэ ч гэж санаа зовох зүйлгүй бололтой

© arloading / reddit

 

Тэнэмэл хүмүүсээр ундааны сав хайлгуулж хог ухуулахгүйн тулд тусгайлан ийм тавиур бэлджээ. Норвегийн хогийн сав ундааны сав хийх тустай тавиуртай

© idunnomysex / reddit

 

Дугуйчдад зориулсан бариул – уулзвар дээр гэрлэн дохио хүлээж байхдаа түшнэ

© medmik / reddit

 

Энэ рестораны ариун цэврийн өрөө хүнтэй эсэхийг мөн гэрлээр илэрхийлдэг

© CliffbytheSea / reddit

 

Энэ модон сандал хоёр талтай, хаашаа харахаа өөрсдөө шийднэ: хүмүүс рүү харж суух уу эсвэл далай руу харж суух уу?

© thoughtgun / reddit

 

Зогсоолын хязгаарлах шугам ханан дээр ч бас бий, жолооч нар өөрсдийгөө зөв зогссон эсэхээ харах боломжтой

© AschoffTheTop / reddit

 

Энэ рестораны гадаа байрлах ширээний шүхэрт утасны цэнэглэгч суурилуулжээ, зүгээр ч үгүй нарны гэрлээр цэнэглэгддэг гэнэ

© liberianprince / reddit

 

Байшин руу орох машины налуу зам голдоо шаттай

© luckydice1224 / reddit

 

Их зай эзлэхгүй өнгөлөг дугуйны зогсоол

© KatzMwwow / reddit

 

Жорлонгийн энэ суултуур ус хэмнэх зориулалттай буюу угаалтууртайгаа цуг

© chongdog / reddit

Та эдгээр санаануудаас алийг нь Улаанбаатар хотод хэрэгжүүлмээр санагдав?

19
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enhee Dalhaa

    Enhee Dalhaa

    2020/10/28 at 19:23

    Ийм зогсоол хийх газар байхгүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *