Ойр дотнын хүмүүстээ дутуу үнэлэгдэж эхэлж буйн илрэл болох 8 шинж тэмдэг

0

Найз нөхөд, хайр сэтгэл, ажил гэх мэт бүх зүйлдээ өөрийгөө 100% зориулах үед тэр хэмжээний сэтгэлийг өөрөө авахгүй байгаа мэт мэдрэмж төрөх нь бий. Энэ мэдрэмж нь стресст оруулж, сэтгэлээр унах шалтгаан болдог байна. Манай сайт уншигч танд бусдын өмнө үнэлэмжээ алдаж эхэлж буйн илрэл болсон 8 шинж тэмдгийг толилуулж байна.

1. Өөрийн үнэ цэнийг батлахын тулд сайн сайхан чанарын тухай ярих шаардлагатай болох

Хүмүүс өөртөө итгэлгүй болох үедээ өөрсдийн үнэ цэнээ дахин сануулахын тулд сайн зан чанаруудаа онцлох хандлагатай байдаг. Өөрийн түүх, туршлагаа бусадтай хуваалцах нь бусдыг танд илүү ойртуулдаг гэх ойлголт их байдаг тул та өөрийнхөө тухай илүү ихийг ярих хэрэгтэй хэмээн бодож эхэлж ч магад.

 

2. Би чамд хайртай гэдэг үгийг үйлдлээрээ үзүүлдэг нэгнийг илүүд үзэх

Хэрэв хэн нэгэн танд хайртай хэмээн хэлэх бүрт тэдний үг үйлдэлтэйгээ ижил байгаасай гэж хүсдэг бол та бусдын өмнө нэр хүндээ алдсан байх магадлалтай ажээ. Учир нь тэдний хэлэх үг бүр хоосон болж, хүсэл сонирхлоороо танд чин сэтгэлийн үг хэлэх нь цөөрөх үед ийн мэдрэгддэг гэнэ.

 

3. Таны зорилго бусдад тийм ч чухал биш санагдах

Хэрэв таны зорилго хайртай хүнд тань тийм ч чухал санагддаггүй бол та хоёрын дунд асуудал үүсчээ гэсэн үг. Энэ нь тэднийг зөвхөн өөрийгөө боддог аминч үзэлтэй хүн гэдгийг илэрхийлэхээс гадна, таны хүсэл зорилго таныг өөрчилнө гэдгээс айдаг тул зорилгыг тань мохоохоор үл тоодог ажээ.

 

4. Авч, өгч буйн хооронд маш их зөрүү байх

Аливаа харилцаанд өгч, авч буй бүхий л зүйлсийн хэмжээ нэгэн ижил байж илүү хүчтэй, бат бөх харилцаа үүсдэг билээ. Хэрэв таны гаргасан сэтгэлийн хариуд бусад хүмүүс ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй бол та тэдний хувьд үнэ цэнээ нэгэнт алдсан гэдэгт эргэлзэх хэрэггүй.

 

5. Таныг эзгүйд тэд гуниглах мэдрэмж мэдрэхээ болино

Аливаа хоёр талт харилцаанд хайртай нэгэнд тань таны дэргэд нь байх эсэх нь анхных шигээ чухал байхаа болих үед та үнэ цэнээ алдаж эхэлдэг байна.

 

6. Хүн бүр л таныг тусалсангүй гэж гомдоллож эхэлнэ

Та бусдад сэтгэл гаргах бүрт тэд таныг цаг ямагт дэргэд нь байна хэмээн өөртөө итгүүлж орхидог. Таныг туслах боломжгүй болсон үед харин тэд таныг хувиа хичээсэн нэгэн хэмээн үздэг. Иймээс хэмжээ хязгаар тогтоож, өөрийн үнэ цэнээ мэдрүүлж байх нь чухал ач холбогдолтой.

 

7. Таны хувьд чухал өдрийг үл ойшоох, мартах

Хүн бүрт л хувийн амьдрал бий тул таны төрсөн өдөр, ойн баяр гэх мэт чухал өдрүүдийг мартах нь хэвийн л үзэгдэл. Гэсэн ч санаатайгаар таны хувьд чухал өдрүүдийг үл тоох, тийм ч чухал өдөр биш мэт аашлах нь таныг тэдний хувьд үнэ цэнээ алдсныг илэрхийлнэ.

 

8. Сайхан харилцаатай хосуудад атаархаж эхэлнэ

Өөрийгөө үнэлэх үнэлэмж багатай хүмүүс өөрт байхгүй зүйлсээ бусдаас олж харах нь атаархлын үндсэн суурь болдог ажээ. Харин өөрт ирэхгүй байгаа аз жаргалыг бусдаас хараад атаархал төрөх нь хэвийн үзэгдэл.

Дээрх асуудлууд танд тулгарч байна уу? Та бусдад үгүй гэж хэлж чаддаг уу?

7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ари

    Ари 'Г

    2020/10/20 at 22:50

    Davaa Davka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *