Бүх цаг үеийн түүхэнд хамгийн өндөр өртгөөр бүтсэн кино бол “Pirates of the Caribbean: On Stranger Tides” бөгөөд нийт 379 сая америк долларын төсөвтэй байсан гэдэг. Гэвч хэдий чинээ их хөрөнгө мөнгө зарцуулна, төдий хэмжээний ашиг бөгөөд нэр хүнд олно гэсэн баталгаа үгүй. Амжилттай бүтээл гаргахын тулд сонирхолтой зохиол, сайн баг, шаргуу хөдөлмөр хэрэгтэй. Манай сайт уншигч танд маш бага зардлаар бүтсэн хэдий ч дэлхий дахинд танигдаж, маш их ашиг орлого олж чадсан 12 киног танилцуулж байна.
1. Saw
Төсөв: $1,200,000
Орлого: $103,096,345
Хэн ч энэхүү киног ийм их амжилтад хүрнэ гэж бодож байгаагүй гэдэг. Кинонд тоглосон баг хамт олон ч олны танил бус хүмүүс байсан бөгөөд ердөө 18 өдрийн дотор л зураг авалт явагдаж дууссан гэдэг. Уг кинонд зориулж хийсэн зураг авалтын талбай нь зөвхөн угаалгын өрөө л байжээ.
2. Rocky
Төсөв: $960,000
Орлого: $225,000,000
Кино зохиолыг нь гол дүрд тоглосон жүжигчин Sylvester Stallone ердөө 3.5 өдрийн дотор л бичиж дуусгасан гэдэг. Мөн киноны төсөв маш бага байсан учир нь жүжигчин маань өөрийн гэр бүлийнхэнийг туслах дүрүүдэд тоглуулж байсан гэнэ. Тухайлбал түүний ах дуучны дүрд тоглосон бол аав нь ринг дээрх хонх цохигчийн дүрийг бүтээжээ.
3. Moonlight
Төсөв: $1,500,000
Орлого: $65,300,000
Зарим нэгэн эх сурвалжийн мэдээлснээр киноны нийт төсөв 4 орчим сая америк доллар байсан гэдэг ч кино найруулагч үүнийг үгүйсгэж, 1.5 сая америк долларын өртөгтэй хийгдсэн хэмээжээ. Киноны зураг авалт нийт 25 өдөр явагдсан байна.
4. Pulp Fiction
Төсөв: $8,000,000
Орлого: $213,900,000
Анх уг киноны төсөв 8 саяас ч бага байсан гэнэ. Гэвч нэрт жүжигчин Bruce Willis-ийн нөлөөгөөр төсөв нь ийн нэмэгдэж байсан ажээ. Гэсэн ч нийт 8 саяын төсвийн 5 сая нь жүжигчин эрийн халаас руу орсон байдаг.
5. The Terminator
Төсөв: $6,400,000
Орлого: $78,300,000
Энэхүү киноны санааг нэрт найруулагч James Cameron өвчтэй байх үедээ зүүдэлж олсон гэдэг. Кино зохиол бэлэн болсон хэдий ч төсөв мөнгөний асуудал шийдэгдэхгүй удаан хүлээгдсэн бөгөөд James Cameron энэ зохиолоо ердөө 1 америк доллараар зарах нөхцөлтэйгөөр найруулагчаар нь ажилласан гэдэг. Киноны гол дүрд тоглосон жүжигчин Arnold Schwarzenegger ч энэ киног төдийлөн амжилттай болно гэж бодож байгаагүй хэмээжээ.
6. Insidious
Төсөв: $1,500,000
Орлого: $99,500,000
Saw киноны уран бүтээлчид энэхүү киног хийсэн бөгөөд ердөө 3 долоо хоног зураг авалт хийгдсэн байдаг. Харин энэхүү кино зардлаасаа даруй 66 дахин их орлого олсон буюу 100 сая орчим орлого олсон байдаг.
7. Lock, Stock and Two Smoking Barrels
Төсөв: $1,350,000
Орлого: $28,100,000
Найруулагч Guy Ritchie-гийн найруулсан анхны кино түүнийг нэр алдарт аваачсан нь Lock, Stock and Two Smoking Barrels байлаа. Энэ киногоор мөн Jason Statham болон Vinnie Jones нар дэлхий дахинд өөрсдийгөө таниулсан гэдэг. Хямд төсөр зардлаар бүтсэн ч энэ кино олны зүрх сэтгэлд хоногшин үлдэж чаджээ.
8. Boyhood
Төсөв: $4,000,000
Орлого: $57,300,000
Энэхүү киноны зураг авалт 12 жилийн турш хийгджээ. Жил бүр кино найруулагч кино зохиолоо шинэчлэн бичдэг байсан бөгөөд кино багийнхан жилд 1 эсвэл 2 удаа цуглаж 3-4 өдрийн зураг авалтанд гардаг байсан гэдэг. Бүх эрсдлийг үл тоон энэхүү кинонд хөрөнгө зарсныхаа ач тусыг ч тэд хүртсэн юм.
9. Dirty Dancing
Төсөв: $5,000,000
Орлого: $214,600,000
Энэ кино бүтсэн түүх маш ээдрээтэй. Хөрөнгө оруулагч талууд удаа дараалан кино зохиолоос татгалзаж, нийт төсөв дундаж кино төсвөөс 2 дахин бага байсан бөгөөд гол дүрийн жүжигчид ч үл ойлголцол үүсгэж байжээ. Энэ бүхний эцэст 200 сая америк долларын ашиг бүхий сонгодог уран бүтээл бидний хүртээл болсон түүхтэй.
10. A Nightmare on Elm Street
Төсөв: $1,800,000
Орлого: $57,000,000
Freddy Krueger-ийн түүхийг New Line Cinema хүлээн авч кино бүтээх хүртэл олон газраас татгалзсан хариу авч байв. Гэвч кино зураг авалтын үеэр студи санхүүгийн асуудалд орж, кино багийн хамт олон 2 долоо хоног орчим ямар нэгэн цалин хөлсгүй ажиллаж байжээ.
11. Blue Valentine
Төсөв: $1,000,000
Орлого: $16,600,000
Энэхүү киноны зохиол дэлгэцийн уран бүтээл болохоор удаан хүлээсэн гэдэг. Мөн найруулагч нь дүрүүдэд өөр өөр насны жүжигчид тоглох ёстой гэсэн байр суурьтай байсан ч санхүүгийн асуудлаас болж энэ хүслээ биелүүлж чадаагүй аж. Мөн тэрээр өөрийн цалинг кинонд хандивлаж байсан гэнэ.
12. One Flew Over the Cuckoo’s Nest
Төсөв: $4,400,000
Орлого: $163,250,000
Энэхүү алдарт киноны утга санаа нь олон продюсеруудын эргэлзээг төрүүлж, кино хийх саналаас татгалзах болж байсан гэдэг. Үүний дараагаар кино зохиолын эрхийг эзэмшдэг Kirk Douglas өөрийн эрхээ хүү Michael-д зарснаар кино бүтэх боломжийг олсон ажээ.
Эдгээр кинонуудыг юу ийм их амжилтанд хүргэсэн бол? Та аль кинонд нь хамгийн дуртай вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй саналаа хуваалцаарай.
Билгүүн Бэк
2020/09/29 at 20:12
Saw 1 angi 1 oroond ornodog 2 nairuulagch zaluudaa kino hiiy gesn ch mash baga togrogtei baisan bolhoor 1 oroond hiisen ter ni uzegchded iheehen taalagdsan 👍👍👍
Амьдрал Үргэлжилсээр
2020/09/29 at 20:56
Pulp fiction best shvvdeee
Zu La
2020/09/29 at 21:19
Saw bur nais shuu manaihaan zaawal uzerei
Khongorzul Bat-Amgalan
2020/09/30 at 07:46
Zu La yu gardun
Yukihara Howling
2020/09/30 at 08:48
Khongorzul Bat-Amgalan нэгэн тархины хорд хавдартай өвгөн байдын үхэхээ мэдэхдээ амьдралын амьдрах үнэ цэнийг ойлгодог юм тгд амьдралаа буруу зүйлд үрдэг муу муухай зүйл хийдэг хүмүүст амьдралын үнэ цэнийг ойлгуулахын тулд шийтгэл өгдөг
Zu La
2020/09/30 at 13:48
Yukihara Howling ter ni uneheer aimr shiitgel 😖😖😖