Таныг өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлдэггүй гэдгийг харуулж байдаг 7 шинж тэмдэг

0

Өөрийгөө доогуур үнэлэх, өөртөө итгэлгүй байх нь хэний ч шийдэж чадахгүй асуудлуудын нэг юм. Энэ нь таныг амьдралаас авах сайхан бүхнээс хойш татахаас гадна сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, сэтгэлийн хямрал, түгшүүр зэрэг асуудалд хүргэж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нэгэнт маш олон хүмүүс энэ асуудлаас болж сэтгэлээ түгшээн суудаг учраас бид өнөөдрийн нийтлэлээрээ өөрийгөө үнэлэх үнэлэмж багатай хүмүүсийн хийдэг үйлдлүүдийг онцолж байна.

1. Та магтаал хүлээн авч чаддаггүй

Төлөв даруу байх нь сайн зүйл хэдий ч тун хэмжээг нь тааруулж байх хэрэгтэй. Хэрэв та бүх зүйлд хэтэрхий даруухан байдаг бол энэ нь таныг өөртөө итгэх итгэлгүй байдлын шинж тэмдэг юм. Зарим үед магтаалыг найрсгаар хүлээж авч өөрийгөө урамшуулж байх хэрэгтэй.

Нэмж дурдахад, шинээр хийгдсэн нэгэн судалгаагаар бардамнал нь хувьслыг илэрхийлдэг бөгөөд бидний өвөг дээдэс нэгнийгээ урам зориггүй болох үед тэднийг магтаж, үнэт зүйлийг нь сануулах аргаар дахин хэвийн байдалд нь оруулдаг байжээ.

 

2. Өөрийгөө хүн бүхэнтэй адилхан гэж боддог

Өөрийгөө хангалттай үнэлдэггүй хүний ​​ердийн зан байдал нь өөрсдийгөө тийм үнэ цэнэтэй гэдэгт итгэдэггүй хандлага юм. Ийм хүмүүс өөрсдийгөө онцгой чадвартай гэж боддоггүй бөгөөд ажлаа үнэмлэхүй сайн хийсэн хэдий ч тухайн зүйл амархан байсан учраас л сайн хийчихлээ гэж боддог хүмүүс юм.

 

3. Бусад хүмүүс зөвхөн таны дутагдлыг анзаарч, шүүмжилнэ гэж боддог

Өөрийгөө үнэлэх чадвар багатай хүн өөрөө өөрийгөө маш их голдог бөгөөд өөрийн дотоод шүүмжлэлийг бусад хүнээс жинхэнэ болгож сонсоно гэхээс айдаг. Бусад хүмүүс зөвхөн муу талыг нь харж инээлддэг гэж боддог. Гэхдээ энэ нь бодит байдал дээр тэс ондоо зүйл байх нь олон.

 

4. Бусдын бодол үргэлж илүү чухал байдаг

Өөртөө итгэдэггүй гэдгийг илэрхийлэх хамгийн баталгаатай шинж тэмдэг бол өөрийн бодлоо илэрхийлэхээс айдаг явдал юм. Та эрх мэдэлтэй гэж бодсон хэн нэгний бодлыг сохроор дагахад бэлэн байдаг төдийгүй тэдний үзэл бодол таныхаас илүү чухал гэж боддог.

 

5. Өөрийгөө хэзээ ч “эрхлүүлдэггүй”

Өөрийгөө хангалттай үнэлдэггүй хүмүүс зөвхөн таашаал авахын тулд ямар нэг зүйлийг хийх нь ховор байдаг. Үнэхээр хиймээр байгаа зүйлдээ ч сая сая шалтаг гаргаж ирээд хийлгүй орхидог хүмүүс юм. Гэсэн ч өөрийгөө доогуур үнэлэх хандлагатайгаа тэмцэх хамгийн сайн арга бол дуртай зүйлээ хийх явдал юм.

 

6. Өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулж тэднийг өөрөөсөө илүү гэж боддог

Хэрэв та хэн нэгэн танаас илүү дээр байна гэж бодолгүйгээр нэг минут байж чадахгүй байгаа бол өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ гэсэн үг. Сэтгэл зүйчдийн зүгээс хүмүүсийг өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулахаа болих хэрэгтэй хэмээн зөвлөж байгаа бөгөөд тэдгээр харьцуулалт нь ихэвчлэн хуурамч таамаглал дээр суурилдаг гэдгийг онцолжээ.

 

7. Алдахаас айж шинэ зүйлийг туршдаггүй

Өөрийгөө үнэлэх чадвар багатай хүнд бүтэлгүйтэл бол маш том айдас байдаг тул шинэ зүйлийг туршиж үзэхээсээ илүү батлагдсан замаар явахыг илүүд үздэг. Ийм хүмүүс маш мэдрэмтгий бөгөөд бүтэлгүйтсэн гэж бодсон бодол бүр нь тэдний өөртөө итгэх итгэлийг нухчин дарж байдаг.

85
ГоёГоё
23
БахархмаарБахархмаар
12
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Hongorzul Yondonjamts

    Hongorzul Yondonjamts

    2020/08/17 at 21:54

  2. Darika Oyuk

    Darika Oyuk

    2020/08/17 at 22:20

    🙂

  3. Misheel Ganbaatar

    Misheel Ganbaatar

    2020/08/17 at 22:37

  4. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/08/18 at 21:20

    Ухаант хүн бурхнаас эмээдэг гэсэн үг байдаг.та намайг яаж мэдэх билээ

  5. Sápphiræ

    Sápphiræ

    2020/08/19 at 10:30

    М. Мөнгөнчимэг unshaad vzeerei❤

  6. Амир Лан

    Амир Лан

    2020/08/19 at 11:38

    Uneen yag taarj bn

  7. YJ Song Cry

    YJ Song Cry

    2020/08/19 at 13:56

    Ray Lily

  8. Lily Ray

    Lily Ray

    2020/08/19 at 13:58

    Khishig

  9. Э. Чинхүслэн

  10. Chinzo Chinzorig

    Chinzo Chinzorig

    2020/08/19 at 18:45

    daruuhan baigaad odoo bi tegeed uurtuu itgelv boloosh

  11. Н. Минжинсор

    Н. Минжинсор

    2020/08/19 at 22:26

    Hulan Khulaka unshd uz

  12. Nymaa Nymaa

    Nymaa Nymaa

    2020/08/20 at 23:37

    Ene barag bi bdag nass

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *