Байцайны ногоон навч нь байгалийн гаралтай эм л гэсэн үг. Ардын уламжлалт энэ арга үр дүнгүй гэж хүссэнээрээ хэлж болно… Гэхдээ үр дүнгээ өгсөн гэсэн маш олон сэтгэгдлүүд бий. Байцайны навч үнэхээр үр дүнтэй.
Байцааны навчаар тавих бигнүүр
Уг ногооны навчийг дутуу үнэлэх огт хэрэггүй. Байцайны орцод сахар, минераль давс (хүхэр, кальци, кали, фосфор), ширхэглэг, лактаз, липаз, антоциан, протеаз, фитонцид, А болон В1 амин дэм, С амин дэм багтдаг. Эдгээр орцуудынхаа ачаар байцаа нь хөхрөлт, хавагналтыг арилгаж чадна.
Хөхүүл үед хөх зангирах, өвдөхөд байцааны навчаар анагаадаг ардын эмчилгээ байдаг. Мөн хөлийн судас бүдүүрэх, үе мөчний үрэвсэл, төрөл бүрийн бэртэл гэмтлийн улмаас хавагнасан үед байцааны навчаар анагаана.
Танд хэрэгтэй зүйл:
- Байцай (улаан байцаа илүү үр дүнтэй)
- Бинт
- Тугалган цаас
- Шарах шүүгээ
Хэрэглэх арга:
1. Байцайгаа угаагаад дээд талын навчнуудыг авна. Салфеткаар байцайг норгоод дээд талын хатуу хэсгийг авна.
2. Тугалган цаасанд ороогоод шарах шүүгээнд 5 минут хийж навчийг бүлээсгэнэ. Анхаарах зүйл: навч огт халах ёсгүй. Хэт халсан байцайны навч эмчилгээний шинж чанараа гээдэг.
3. Бэлдсэн навчаа хөлөндөө тавиад бинтээр гаднаас нь орооно.
4. Эмчилгээг илүү үр дүнтэй болгохын тулд 2 цаг тутамд шинэ навчаар солиорой.
Байцайны навчаар тавьсан бигнүүрийг хэр удаан тавих вэ? Хэрвээ зөв тавьж чадсан бол маргаашнаас нь л эхлээд хөхрөлт, хаван багассан байгаа нь ажиглагдана. Мөн үе мөчөөр өвдөх таагүй өвчин эрс багасдаг. Өдөржингөө өндөр өсгийтэй туфль өмссөний орой байцайгаар хөлөө ороож амраагаарай, хэлэхийн аргагүй таатай мэдрэмж төрнө.
Үе мөчний үрэвсэл, шохойжилтын үед зөгийн балтай байцайны навч тавихыг зөвлөдөг. Байцайны шинэ шүүс нь арьсыг чийгшүүлэх шилдэг бүтээгдэхүүн болно.
Гэрийнхээ хашаанд тарьж болох байцайны ид шид үүгээр дуусахгүй. Та ахуй амьдралдаа ардын уламжлалт эмчилгээг хэрэглэдэг үү? Өөрийнхөө туршлагаас бидэнтэй хуваалцаарай.
Oyun Bulgan
2020/08/03 at 09:49
Tugalgan tsaasiig sharah shvvgeend hiij boldoggvi
Saruultuya Orgilsaikhan
2020/08/03 at 12:08
Altantsetseg Khorloo
Bolor Tsagaan
2020/08/03 at 12:34
Болормаа Жамсранжав
Mikoka Sou
2020/08/03 at 13:52
Hulan Dulguun
А. Энхжаргал
2020/08/03 at 22:27
DiNo DiNo
Энхцэцэг ‘Энхээ
Uka Uugantugs
2020/08/04 at 11:42
Тулганям Гансүх Zorigt Uugan Uuganaa Uuganaa Jargal Jargal
Tseveen Enhtaivan
2020/08/05 at 15:26
Баярлалаа
Амарсанаа Данзан
2020/08/05 at 23:34
Шарах шүүгээнд бүлээсгэнэ гэснээ навчыг огт халааж болохгүй гэх юм ойлгомжтой тайлбар өгнө үү.
Анхаа Анхбаяр
2020/08/06 at 01:23
хэр хугацаанд тавих вэ