Санал асуулгаар хүмүүсийн 79% нь гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байдаг болох нь тогтоогджээ. Энэ бол АНУ-д явуулсан санал асуулгын үр дүн юм. Сайхан харагдах хүсэл тэмүүлэлтэй байна гэдэг нь зөвхөн гадна талаасаа сэтгэл татам байхыг хэлэхгүй – оюун санааны хувьд ч бас хамаатай ойлголт. “Өөрийгөө илүү дээр нэгэн” болгох эхний алхмыг хийх маш хэцүү байдаг. Гэхдээ бусдад урам зориг, итгэл үнэмшил өгөх олон хүний түүх бий.
Энэ дэлхий ертөнц дээр боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг баталж харуулсан хүмүүсийн бодит жишээг та бүхэндээ хүргэе.
1. “Энэ даашинз надад одоо арай өөрөөр таарч байна.”
2. “Би зүүн талын зураг дээрх хүнийг байхгүй болгочихсон. Тийм биетэй урт хугацаанд амьдарч байснаа бодохоор өөртөө итгэж чаддаггүй юм! Эрүүл мэнддээ талархъя.”
3. “Өөрийгөө илүү дээр нэгэн болгохын тулд одооноос хөдөлж эхлэх хэрэгтэй. Хэрэв би зорилгоосоо няцвал, үхсэнтэй ялгаагүй.” гэж өөрийгөө зоригжуулж эхлэж байснаа санаж байна.
4. “Би зорилгодоо хүрэх явцад авахуулсан зураг дээрх өөрийнхөө ухаарал хайрласан инээмсэглэлийг харах маш дуртай. Тухайн үед би аз жаргалгүй байгаагаа мэдэж байсан ч, хэр их гэдгээ төсөөлдөггүй байлаа.”
5. “Эцэст нь эмчлэгдлээ! Амьдралынхаа дараагийн шинэ хуудсыг бичихэд бэлэн боллоо. Өнгөрсөн арван миний хувьд батгатайгаа тэмцсэн жилүүд байв.”
6. “Сайн уу, давхар эрүү! Чамайг санасан байна шүү!”
7. “2010 ба 2020”
8. “Өөрийнхөө илүүдэл жинтэй байх үеийн зургийг өчигдөр оллоо. Энэ залууг би лав танихгүй байна.”
9. “Надад одоо л биеийн маань жин таалагдаж байна.”
10. “Эцэст нь нэг юм би эрүүл бус харилцаанд цэг тавьж чадлаа.”
11. “Хоол идэх зугаатай зүйл биш хэвээрээ л байгаа. Гэхдээ жин нэмж, биеийн зөв галбираа олох таалагдаж байна шүү.”
12. “10 сарын дараа би ер бусын инээмсэглэлийг өөрөөсөө олж харсан юм.”
13. “2012 оны би болон 2020 оны би – өөрийгөө ийм их аз жаргалтай эмэгтэй болж чадна гэдгээ мэддэггүй байсан маань маш том алдаа байв.”
14. “Би амьдралынхаа туршид илүүдэл жинтэй байсан. Хамгийн хэцүү зүйл нь идэж уухаа хязгаарлах асуудал байв. Эцэст нь би өөрийгөө ялан дийлж, үргэлжлүүлэн урагшилсаар байв.”
15. “Жингээ хассанаар оюун санаанд хүртэл сайнаар нөлөөлдөг.”
16. “Зорилгодоо хүрэхэд дахиад 2 кг хасах хэрэгтэй байгаа. Гэхдээ би одоогийн өөртөө маш их сэтгэл хангалуун байна.”
17. “Батганаасаа салж, өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олж авлаа.”
18. “Би амьдралынхаа туршид илүүдэл жингээсээ болж зовсоор ирсэн. Одоо энэ зургийг постолж байгаадаа би өөртөө итгэж чадахгүй нь…”
19. “Би депресс болон сэтгэл түгшилтээс албан ёсоор ангижирч чадлаа гэж эцэст нь хэлмээр байна.”
20. “7 сар өнгөрчээ. Бас би одоо ч үргэлжлүүлэн хичээсээр байгаа.”
21. “Би эрүүл хоол хүнс хэрэглэхдээ маш их баяртай байх болсон. Дасгал хөдөлгөөнийг шийтгэл биш, зугаа гэж харж, аутоиммун өвчнийг хяналтандаа байлгаж чадсан. Одоо би эрүүл бас аз жаргалтай байна!”
22. 5 сарын ялгаа
23. 3 жилийн хичээл зүтгэл
Та бидэнтэй өөрийнхөө амжилтад хүрсэн түүхээс хуваалцаж болно шүү. Их бага гэлтгүй өөрчлөлт бол амжилтын нэг хэлбэр гэдгийг санаарай.
Bolderdene Battulga
2020/05/03 at 12:53
Jojo uzsen bdiim bn xD