Бид бүгд л сошиал сүлжээнд тавигдсан гэрэл зургуудыг үзэх дуртай байдаг. Хөгжилтэй, сэтгэл хөдөлгөсөн бас гунигтай. Заримдаа тухайн гэрэл зурагныхаа цаад учир утгыг нь ч ойлгохгүйгээр хурдтай эргүүлэхийг яана. Зураг гүйлгэж харах нь бидний зүгээр нэг зуршил болоод байна уу гэлтэй. Гэхдээ зарим нэг гэрэл зургууд өөрийн эрхгүй хараа булааж нүдэнд нулимс дүүргэхэд хүргэнэ. Хуурамч биш бодит сэтгэл хөдлөл бидний амьдралыг үнэхээр үнэ цэнэтэй болгох ажээ. Хэн нэгнийг өрөвдөх, энэрэх сэтгэл биднийг илүү хүнлэг бөгөөд өгөөмөр болгодог байна.
“Бид хоёр бүтэн 2 жил аав, ээж болохыг их л хичээлээ. Өнгөрсөн сар бид хоёр энэ өхөөрдөм гөлөгнүүдийг үрчилж авсан юм. Харин өнөөдөр би өөрийгөө жирэмсэн болсноо мэдсэн хамгийн аз жаргалтай өдөр”
“Тэр өрөөсөн далавчаа гэмтээсэн энэ шувууг бүрэн эдгэрч нистэл нь бүтэн дөрвөн өдөр манаж хамгаалсан юм. Би нохойгоороо үнэхээр бахархаж байна.”
“Хүү минь хугацаанаасаа 11 долоо хоногийн өмнө төрсөн. Тэр минь одоо олон асуудалтай тэмцэж байгаа. Гэхдээ би түүндээ маш их итгэж байна. Хүү минь миний харсан хамгийн өхөөрдөм үр”
“Нохойтой болсон анхны мөч ба 15 жилийн дараа түүнтэй өнгөрүүлж буй сүүлчийн мөч”
“Хойд Каролинагийн энэ цагдаа өөрийнхөө өдрийн хоолыг орон гэргүй хүнтэй хуваалцахаар шийджээ”
“Энэ тахиа муужгайнуудыг цасан шуурганаар яг л өөрийн үр шиг халамжилж байлаа”
“Аав минь оны өмнө өөд болсон. Түүнийг эмнэлэгт өвчтэй хэвтэж байхад нь Рокки нохой дэргэд нь сахиж хэвтдэг байж билээ”
Хонхны төвийн ажилтан “Эрх чөлөөний хонх”-ыг хараагүй хүнд үзүүлж байна
Альцгеймерийн өвчний оноштой ахмад дайчны амьдралыг энэ муур өнгөлж байна
“Миний анхны жирэмслэлт амжилтгүй болсон юм, дахиад жирэмсэн болсон гэдгээ мэдээд их санаа зовж байлаа. Өчигдөр эхо-гоор хүүгээ инээмсэглэж байгааг харлаа, би баярласандаа болоод уйлахад ч бэлэн”
Түүнд зузаан түрийвч байхгүй, гэхдээ тэр аварга том зүрхтэй юм
Найз бүсгүй минь хөхний хорт хавдартайгаа тэмцэхийн тулд саяхан химийн эмчилгээ хийлгэж эхэлсэн. Өнөөдөр буржгар өтгөн үсэндээ “Удахгүй уулзъя” гээд хусууллаа
Чиний ертөнц шатаж байгааг шууд утгаар нь харна гэдэг л энэ байх
5 настай Уайетт Хаас тархины мэс засалд орохоосоо өмнө ганц эвэрт унаж үзэхийг мөрөөддөг байжээ. Өнөөдөр түүний мөрөөдөл биелсэн
Аутизмтай 5 настай хүү минь өчигдөр анхныхаа үгийг хэлсэн. Тэр намайг “ээжээ” гэж хэлэхэд би баярласнаасаа болоод нулимсаа барьж чадаагүй юм
Нөхөр маань 10 жилийн өмнө охиндоо өгөх нэрээ бэлдсэн байсан. Хөөрхөн охиноо энгэртээ тэврэх аз жаргалтай өдрийг удаан хүлээсний эцэст ирлээ
95 жил энэ хоёр гар хүүхдүүдээ тэвэрч, нулимсыг нь арчиж, зөөлөн үгс бичиж иржээ. Өнөөдөр энэ гарыг сүүлчийн удаа барьж байна
Та амьдралдаа сэтгэл догдлуулсан ямар тохиолдолтой учирч байв?
Ch Enkhee
2020/03/30 at 16:56
Tuya Tuya
Bayasgalan Khulangoo
2020/03/31 at 00:33
Erdenee Crystal
2020/03/31 at 05:20
Ганаа Ааняа