Хүн төрөлхтөн, амьд бие организмын оршин амьдарч буй орон зайд үйл явдлууд тасралтгүй өрнөж байдаг. Өөрөөр хэлбэл өнгөрч буй хором мөч бүхэнд ямар нэгэн үйл явдал болж байдаг гэсэн үг. Тэгвэл [tweetable]бидний туулж өнгөрүүлсэн өчигдрийн цаг хугацаанд дэлхий даяар ямар үйл явдлууд болж өнгөрсөн юм бол?[/tweetable] Дэлхийн нэг өдрийн үйл явцыг гэрэл зургаар харуулсан фото багцыг тухлан сууж сонирхохыг урьж байна.
Умард Солонгосын удирдагч Ким Жон-ун Пхеньян дахь Таэсонгсан төв эмнэлэгт зочилжээ. KCNA/REUTERS

Лондонгийн Hauser & Wirth дэх үзэсгэлэнгийн хэвлэлийн танилцуулгын үеэр Pain-t зургаа зурж үзүүлж байгаа Ричард Жэксон. Tristan Fewings/Hauser & Wirth/Getty Images

Токиогийн нийтийн цэцэрлэгт хүрээлэнд зургаа авч байгаа хосууд. Shizuo Kambayashi/AP

Египетийн уран барилгын яамны ажилчдын Jebel al-Nour дахь малтлагын үеэр илрүүлсэн христийн тооллын өмнөх 282-246 оны II Птолеми хааны үед холбогдох шохойн чулуун ханатай сүмийн ханан дээрх дүрс бичигнүүд. EGYPTIAN MINISTRY OF ANTIQUITIES/AFP

Украйны Киев хотын гүүрэн дээр бамбар асааж байгаа хөл бөмбөгийн фанатууд. Днепр мөрний гүүрэн дээр Single Ukraine-ыг дэмжиж байгаагаа харуулан бамбар асаахаар [tweetable]Украйны 6 хөл бөмбөгийн клубын 2000 орчим фенүүд цугларчээ[/tweetable]. IREN MOROZ/EPA

Вьетнамын Ха Тинх мужийн Вунг Анг боомтоос хөдөлж байгаа хятад ажилчдыг тээвэрлэсэн хөлөг онгоц. Вьетнамыг орхиж байгаа хэдэн зуун хятад ажилчидтай хөлөг онгоцыг цагдаа нар харж байна. Hau Dinh/AP

Хятадын Шенженьд [tweetable]дөнгөж төрөөд хаягдсан арслангийн зулзагануудын эхийг орлож байгаа нохой[/tweetable]. Шенжений Wild Safari амьтны хүрээлэнгээс арслангийн зулзагануудад эх хайж байгаа мэдээллийг интернэтэд тавьсан бөгөөд энэхүү мэдээллийг харсан амьтны дэлгүүрийн эзэн энэ golden retriever нохойг санал болгосон байна. China News/REX FEATURES

Лондонгийн 2014 Chelsea Flower Show-ны үеэр их асарт тавигдсан цэцэгсийг харж байгаа зочин. Dan Kitwood/GETTY IMAGES

Йемений нийслэл Санаа хотын гүүрэн дээр зогсож байгаа цэрэг. Khaled Abdullah/REUTERS

[tweetable]Гар утасны болзооны шинэ апп Loveflutter[/tweetable]-ыг сурталчилж, толгойдоо хувийн баримтууд бичсэн цаасан уут угласан хосууд. Энэ үнэгүй апп нь бүдэгхэн профайл зургийг харуулах ба энэ зураг нь зөвхөн хачирхалтай, сонирхолтой баримтыг хамгийн түрүүнд уншсанаар тодордог байна.

Бангкок хотын төвд зоогийн газрын гал тогоонд хоол бэлтгэж байгаа эмэгтэй. CHRISTOPHE ARCHAMBAULT/AFP/GETTY IMAGES

Дэлхийн хоёрдугаар дайны Монте Кассиногийн тулаанаас хойш 70 жил өнгөрснийг тохиолдуулан Кассиногийн холбооны дайны оршуулгын газарт цэцгэн хэлхээ өргөж байгаа ханхүү Харри. ALESSANDRA TARANTINO/AFP/GETTY IMAGES

Basra-д нар жаргах үеэр Иракийн бүсэд хамаарах усанд завьтайгаа явж байгаа Ирак загасчид. Essam Al-Sudanii/REUTERS

Индонезийн Сурабаяад онгон байгальд тавигдахаар бэлтгэгдэж байгаа өнчин орангутанг Дамай, Ризки нар Сурабаяагийн амьтны хүрээлэнд тоглож байгаа нь. Орангутанг хамгааллын төв нь амьтдыг эмчилж, эрүүлжүүлэн, хоол тэжээлээр хангах ажил хийдэг байна. Robertus Pudyanto/Getty Images

[tweetable]Эзэндээ морь сургахад нь тусалж байгаа Border collie үүлдрийн Hekan нэртэй нохой[/tweetable]. 1 настай энэ нохойны нэр ‘he can do anything’ гэсэн үгийн товчлол бөгөөд Мельбурны Equestrian Excellence-ийн эзэн Steve Jeffery-гийн нохой аж. Steve, Hekan нар кино болон тайзны урлагт зориулан морь сургадаг байна.

Юнань мужийн Жианчен сууринд буффало бухны bodypainting тэмцээний үеэр будсан буффало бухаа тайз руу гаргаж байгаа эмэгтэй. REUTERS/Wong Campion

Зимбабвед 31 настай Ed Oelofse, 4 настай Sylvester үчимбэрийн хамт сууж байна. Үчимбэрийг нялх байхад эх болон бусад 4 зулзаганых нь хамт арслан хөнөөчихсөн бөгөөд залуу түүнийг авч өсгөснөөр тэд сайн найзууд болжээ. Caters

Австрийн Вена хотод Евровишн тэмцээний ялагч Conchita Wurst-ыг дэмжиж байгаа хүүхэд. REUTERS/Heinz-Peter Bader

Лас Вегасын MGM Grand Garden Arena-д Billboard Music Awards-ын үеэр дуулж байгаа Shakira. Chris Pizzello/Invision/AP

Хятадын Гуанжоу хотод болсон шуурганы үеэр цахилгаан цахиж байгаа байдал. REUTERS

Аргентины Egidio Feruglio Museum-д үлэг гүрвэлийн гуяны чулуужсан ясан дээр сууж байгаа охин. Палеонтологич Jose Luis Carballido, Ruben Cuneo нарын хэлж байгаагаар энэ яснууд 90 сая жилийн настай гэнэ. Эрдэмтэд энэ үлэг гүрвэлийг 40 м урт, 20 м өндөр, 58 тонн жинтэй гэж хэлж байгаа аж. Энэ нь [tweetable]өвсөн тэжээлт титанозаврын урьд өмнө бүртгэгдээгүй төрөл зүйл[/tweetable] юм.

Ираны эргийн ойролцоох Sir Bu Nair арал болон Эмиратын булангийн хооронд жил бүр болдог дарвуулт завины уралдаанд оролцож байгаа дарвуулт завинууд. [tweetable]Энэ уралдааны шагналын сан 272,000 доллар аж[/tweetable]. KARIM SAHIB/AFP/Getty Images

Рио де Жанейрогийн ядуусын хороололд хөл бөмбөгийн тэмцээнд оролцож байгаа хүмүүс. 6-р сарын 12-ноос 7-р сарын 13-ныг хүртэл Бразилийн 12 хотод хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болно. REUTERS/Pilar Olivares

Калифорний Thousand Oaks-т болсон мотоциклын тэмцээний сүүлийн шатанд ялалт байгуулсан Sir Bradley Wiggins-т баяр хүргэн үнсэж байгаа бүсгүйчүүд. AP Photo/Reed Saxon

Дэлхийн хоёрдугаар дайны Монте Кассиногийн тулааны 70 жилийн ойг тэмдэглэхээр Шинэ Зеландын дайчдын оршуулгын газарт очсон Шинэ Зеландын агаарын хүчний түрүүч Вай Паэнга Маоричуудын уламжлалт мэндчилгээгээр ханхүү Харритай мэндчилж байна. ALESSANDRA TARANTINO/AFP/Getty Images

Матара дахь дайны ялалтын жагсаалд оролцож байгаа Шриланкын армийн мэргэн буудагчид. REUTERS/Dinuka Liyanawatte

Москвад болсон [tweetable]Robot Ball шинжлэх ухааны үзэсгэлэнгийн үеэр хөгжим тоглож байгаа робот[/tweetable]. REUTERS/Sergei Karpukhin

East Sussex-д болсон Pass it on Africa тусламжийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Heroes and Villains 10 км-ийн уралдаанд оролцож байгаа Minions шиг хувцасласан 29 настай Anna Pinto, 26 настай Claire Brown нар. James Boardman/PA

Мексикийн Colour 5K Run-д оролцож байгаа хүмүүс. REUTERS/Daniel Becerril

Москвад савангийн хөөсний Dreamflash фестивальд хөөс үлээж байгаа бүсгүй. ALEXANDER UTKIN/AFP/Getty Images

Истанбул, Туркын баруун хэсэгт болсон Сома уурхайн гамшгийн хохирогчдод зориулсан лаан гэрэлтүүлэг болон дуулга. REUTERS/Yagiz Karahan

Боснийн умард хэсгийн үерт автсан дүр зураг. 34 хүн амь үрэгдэж, хэдэн арван мянган хүн Серби, Босни руу дүрвэсэн энэ үерээс болж, гол мөрнүүд эргээ хальж, хөрсний нуралт үүсгэн зууны хамгийн аюултай үерийн нэг болж байгаа юм. ELVIS BARUKCIC/AFP/Getty Images

Испаний умард хэсэг дэх Сорзанод Зуун ариун бүсгүй мөргөлд оролцож байгаа хуримын хувцас өмссөн өсвөр насны охид. Эртний уламжлалт энэ мөргөлийн үйл нь хавар цаг хийгээд эмэгтэй хүний үр хүүхэд төрүүлэх чадварыг билэгдсэн үйл юм байна. AP Photo/Alvaro Barrientos

Турин хотод Juventus цэнгэлдэх хүрээлэнд Cagliari-гийн эсрэг тоглох үеэр [tweetable]Juventus-ын Antonio Conte-д зориулсан ‘With…You’ гэсэн бичиг бүхий бичиг барьсан Juventus-ын дэмжигчид[/tweetable]. REUTERS/Alessandro Garofalo

Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу




chuka
2014/05/20 at 16:41
wow yamar goy goy medeelel neg doroos avchihvaa bayarlalaa goy niitlel baina
гт
2014/05/20 at 21:10
хойд солонгосын удирдагчийн хажуудах улсууд ашгүй минь гэж нэг ч удаа болов бөгдөөрөө уйлалдаагүй байна
zochin
2014/05/20 at 21:12
delhiin medeelliig neg doroos hurgesen xopomdoo bayarlala