Дэлгэцээр гарах хайртай жүжигчдээ хараад бид ямар өндөртэй юм бол гэж боддоггүй. Жишээ нь, Дэниель Рэдклифф – 165 см, харин Николь Кидман – 180 см гэдгийг та мэдэх үү? Харин энэ мэдээлэл танд ямар санагдах уу: Ума Турман гэхэд л Жеймс Момоа-гаас ердөө 9-хөн см-ээр намхан. Сонирхолтой баримт: хүний биеийн өндөр нь генээс 70 хувиар шалтгаална, үлдсэн 30% нь хооллолт, биеийн идэвхтэй хөдөлгөөн.
Та бүхэндээ өндрийн хувьд харилцан адилгүй алдартнуудыг танилцуулж байна. Хэн нэг нь өндөр, нөгөө нь намхан, гэхдээ тэдний хэн нь ч стандарт бус өндөртөө гомдоллосонгүй. Өөрсдийгөө байгаагаар нь л хүлээн авч чаджээ.
1. Дуэйн Жонсон (196) болон Кевин Харт (163) нарын тоглосон “Jumanji” киног үзсэн үү? Миний санахаар, Эмили Кларк (157) бас тоглосон, кино үнэхээр таалагдсан шүү.
2. Жорж Клуни (180) холливуддаа хамгийн өндөрт орохгүй ч гэлээ Дэнни Де Вито (147)-той зэрэгцээд зогсоход ёстой аварга биетэн л гэсэн үг
3. Наоми Уоттс (164), Лора Дерн (179) болон Гвендолин Кристи (191) нар “жагсаад” гэдэг командыг гурвуулаа сайн мэддэг нь тодорхой
4. Эль Фэннинг (175)–ийн инээмсэглэж байгаагаар бол Питер Динклэйжем (132)- тэй цуг байхдаа их баярладаг нь илт. Харин нөгөөх нь яадаг юм бол?
5. Ума Турман (184) өөрийн хайртай залуу Андре Балашем (170)-тай цуг олны өмнө цуг явахдаа хэзээ ч ичиж байгаагүй
7. Марго Робби (168)-ийг намхан гэж хэлж болохгүй, гэхдээ Элизабет Дебики (190)–гийн хажууд бяцхан охин юм
8. Дэлхийн анхны теннисний экс аварга Мария Шарапова (188)-тай хэн зургаа даруулмаар байна? Жүжигчин Челси Хэндлер (168) азтанаар шалгарчээ
9. Жейсон Момоа (193) хамгаалагч нарынхаа хамт. Асуулт: яг хэн нь хэнийгээ хамгаалаад байна вэ?
10. Дэниел Рэдклифф (165) ажиглаад байхад Жуно Темпл (157) бас өндөр өсгийт өмссөн Хизер Грэм (173) нартай зургаа даруулахдаа ер дургүйцдэггүй бололтой
11. Харин эдгээр залуучуудыг юу гэмээр байна? Кристиан Нэрн (213) болон Айзек Хемпстед-Райт (180) – “Game of Thrones”–ын одууд
12. Оросын шоу-бизнесийн аварга том биетэн Филипп Киркоров (193), маэстро Игорь Крутой (176) болон «Оросын алтан хоолой» Николай Басков (174)
13. Оросын боксын домог болсон тамирчид Костя Цю (170) болон Николай Валуев (213)
14. Шарлиз Терон (177) болон Шон Пенн (173) нар хосууд байсан нь саяхан, өндөр нам ялгаатай ч сайхан харагддаг байж дээ
15. Та ч бас Сильвестр Сталлоне (177)-г бараг л 2 метрээс доошгүй гэж боддог байсан уу? Дольф Лундгрен (196)–тэй цуг авахуулсан гэрэл зургийг хараад таны буруу ойлголт арилах байх.
16. Арнольд Шварценеггер (188)-с өндөр хүн байж болох уу, ер нь? Болно оо, Жо Манганьелло (196)
17. 15 жил цугтаа: Николь Кидман (180) болон Кит Урбан (178). Хайртай хосуудад юу ч саад болохгүй
Таны эргэн тойронд хэтэрхий өндөр эсвэл намхан хүн байдаг уу?
S
2020/01/26 at 10:20
Arnold iin jinhene undur 181cm Dwyane johnson jinhene undur ni 196cm bish 186cm ym oiroos harj bsan bolhoor medej bn l da