Та касторын тосны тусламжтайгаар гоо сайхны дараах 10 асуудлыг хялбархан шийдвэрлэх боломжтой. Одооноос эхлэн өөртөө илүү итгэлтэй амьдраарай!

2

Клеопатра хатны гоо сайхандаа хэрэглэдэг байсан хамгийн дуртай бэлдмэлүүдийн нэг нь касторын тос байжээ. Египетчүүд үрийг нь ихэд нандигнадаг байсны учир нь байгалийн гаралтай туулгах үйлчилгээтэй байсан бөгөөд МЭӨ 1552 онд энэхүү гоо сайхны бүтээгдэхүүнийг эм болгон анх ашиглаж байв. Хэрэв та химийн бүтээгдэхүүнээс татгалзаж, түгээмэл илэрч буй зарим нэг гоо сайхны асуудалдаа анхаарахыг хүсэж байвал, өдөр тутмын гоо сайхны арчилгаандаа касторын тосыг нэмээд үзээрэй.

Өдөр тутмын гоо сайханд тулгардаг асуудлуудыг касторын тосны туслалцаатай эмчилж, хэвийн болгох бүрэн боломжтой гэдгийг танд дуулгахад таатай байна.

1. Батга болон батганы дараах сорви

Арьс хэтэрхий тослогтох үед батга гарч эхэлдэг. Дэлгүүрүүдэд худалдаалагддаг ихэнх гоо сайхны бүтээгдэхүүнүүд арьсыг хуурайшуулдаг бөгөөд үр дүнд нь чийгшүүлэх зорилгоор илүү их тос ялгаруулдаг байна. Ингээд л батга гардаг. Нөгөө талаасаа касторын тосны найрлаганд тослог хүчил агуулагддаг тул, арьсны байгалийн чийгшүүлэх үйлчилгээг нөхөн сэргээхэд тусалдаг байна. Нүүрэндээ тойрог чиглэлээр касторын тосноос зөөлөн түрхэж, шөнийн турш байлгаж, маргааш өглөө нь бүлээн усаар угаагаарай.

© shutterstock.com

 

2. Сорви болон нарны түлэгдэлт

Касторын тос гэмтсэн арьсны эсийг гуужуулахад туслах бөгөөд түлэгдэлт, сорвижилт болон язралт үүсэхэд хүртэл хэрэглэж болно. Микробын эсрэг үйлчилгээтэй учраас цусны эргэлтэнд эерэгээр нөлөөлдөг. Тийм учраас үүнийг олон төрлийн нарны тосны найрлаганд ашигладаг байна. Учир нь 6 хүртэлх түвшний нарны туяанаас хамгаалах хамгаалалт болдог ажээ.

 

3. Үсний гэмтэл болон үс уналт

Үсийг гаднаас нь тэжээж, үсний уян хатан байдлыг нэмэгдүүлэх болон гэмтэхээс сэргийлдэг. Түүгээр ч зогсохгүй үсний угийг илүү бат бөх болгож, үс унахаас сэргийлэх ач тустай – найрлагандаа рицинолек хүчил агуулдаг. Энэ нь мөн хагтах үеийн шинж тэмдгийг багасгахад сайнөөр нөлөөлнө. Хуйхандаа касторын тосоор 7 хоногт цөөн удаа зөөлөн иллэг хийж, дараа нь тогтмол угаадаг шампуниараа үсээ угаагаарай.

© shutterstock.com

 

4. Үрчлээ

Цөөн дусал касторын тосыг үрчлээ үүссэн хэсгүүдэд дусаана. Ингэснээр коллагеныг ялгаруулахад туслах бөгөөд үр дүнд нь арьсанд хөгшрөлт явагдах үйл явц удааширна. Учир нь найрлаганд нь агуулагдах тослог хүчил чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд үрчлээ үүссэн хэсгүүдийг чийгшүүлж, зөөлрүүлдэг байна.

© shutterstock.com

 

5. Хатсан уруул

Мөн та касторын тосыг хэрэглэж, хатсан уруулыг эмчилж болно. Бага хэмжээгээр урууландаа түрхэнэ. Яагаад гэвэл найрлагандаа тэжээллэг орц болох витамин Е амин дэм, эрдэс бодисууд болон тослог хүчил агуулдаг. Богино хугацаанд эмчилж, чийгшлийн тэнцвэрийг нөхөн сэргээнэ. Та хуруугаараа касторын тосноос уруул дээрээ шууд түрхэхэд хангалттай.

© shutterstock.com

 

6. Хатаж хуурайшсан арьс, хагарсан өсгий болон цэврүү

Касторын тос нь байгалиасаа чийгшүүлэх үйлчилгээтэй тул, хуурай арьсанд тэжээл өгч, үхэжсэн хэсгүүдийг чийгшүүлж, нөхөн сэргээнэ. Мөн цэврүү болон хагарсан өсгийг хэвийн болгоход тусалдаг байна. Цөөн хоолны халбага касторыг тосыг халуун устай хольж, үүндээ цэврүүгээ дэвтээнэ. Энэ хольц байгалийн гаралтай арьс тослогчийн үйлчилгээг үзүүлэх юм.

© shutterstock.com

 

7. Арьс сөрөх болон хумс хэврэгшилт

Мөөгөнцрийн эсрэг болон базтерийн эсрэг үйлчилгээтэй учир, касторын тосыг хумс болон хумсны ойролцоох арьс сөрөлтөд хэрэглэж болох бөгөөд ингэснээр арьсыг эрүүл болгож, хумсыг бат бөх ургуулна. Касторын тосыг найрлагандаа агуулсан хумс арчилгааны бүтээгдэхүүнүүд дэлгүүрт олон худалдаалагддаг ч, оронд нь та хумсандаа цөөн дусал касторын тос дусаах эсвэл халуун усанд шингэлж, хумсаа 7 хоногт цөөн удаа дэвтээхэд болно.

 

8. Хуурайшсан болон хагарсан гарын арьс

Касторын тос нь байгалийн гаралтай чийгшүүлэгч учир, хуурайшсан болон хагарсан гарын арьсанд сайн эмчилгээ болдог. Мөн хүйтэн сэрүүнд нөхцөлд үүсдэг экземийг ч магадгүй эмчлэх боломжтой. Найрлагандаа агуулдаг тосон хүчил буюу рицинолек нь арьсны эхний давхарга дахь усыг алдагдахаас сэргийлдэг байна. Та үүнийг бүйлс самар эсвэл кокосын тостой хамтад нь хэрэглэвэл, гар болон нүүрний арьсанд чийгшил өгнө.

© shutterstock.com

 

9. Сормуус

Судалгаагаар касторын тос үсийг бэхжүүлж ургуулахад туслахаас гадна, сормуусанд адилхан нөлөөлдөг болохыг баталжээ. Өмнө хэлсэнчлэн, рицинолек хүчлээр баялаг бөгөөд их хэмжээгээр найрлаганд нь агуулагддаг триглицерид болон простагландин Д2 урвалыг удаашруулагчид нь сормуусыг чийгшүүлж, үс унахаас сэргийлдэг байна.

© shutterstock.com

 

10. Үсний ургалт

Хэдийгээр касторын тосыг үс ургалтанд хэрэглэж болох талаар одоогоор баталсан зүйл байхгүй байгаа ч, олон хүн үүнийг тогтмол хэрэглэх нь үсийг улам бэхжүүлж, эрүүл байдлаар ургуулдаг гэж үздэг байна. Та хуйхандаа касторын тосоор зөөлөн иллэг хийж, дараа нь байнга хэрэглэдэг шампуниараа үсээ угаагаарай. Үүний учир нь рицинолек хүчил болон омега-6 тослог хүчлүүд нь цусны эргэлтийг сайжруулж, үс ургалтыг идэвхжүүлдэгтэй холбоотой юм.

Таныг касторын тосыг хэрэглэж, үр дүнг нь өөрийн биеэр мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна. Таны гоо сайхны арчилгаандаа хэрэглэх дуртай байгалийн гаралтай бүтээгдэхүүн чинь юу вэ? Хариултаа сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй.

18
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ууганцэцэг М.

    Ууганцэцэг М.

    2020/01/08 at 00:23

    Zahilaj bolhuu

  2. Tseegii Tseegiinee

    Tseegii Tseegiinee

    2020/01/08 at 11:53

    Ene tos ni haaguur zaragddag we

  3. Amar Amgalan

    Amar Amgalan

    2020/01/09 at 10:29

    AVII Haanaas avah ve Vne hed ve

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *