Бидний үзэх дуртай шоу болон киноны дүрүүдийг бүтээсэн жүжигчид олон жилийн дараа эргэн нэгдэж, хамтдаа байгааг харахаас өөр сайхан мөч гэж үгүй. Бид тэднийг сурталчилгааны шугамаар явах үедээ хэрхэн сайн найзууд болсныг нь анзаарч мэддэг бөгөөд зарим нь хоорондоо ер бусын холбоогоор холбогдсон байдгийг харахад яг л нэг гэр бүл болсон шиг санагддаг.
Бид та бүхэнд хуучин дурсамжаа дахин мэдэрсэн юм шиг санагдахад хүргэх жүжигчдийн эргэн нэгдсэн бүх цаг үеийн хамгийн шилдэг фото зургуудыг хүргэж байна.
1. Lord of the Rings: The Fellowship of the Ring
Ресторанд хамт зоог барьж, Мориагийн тулааны хэсгийг зоогийн газрын хэрэгслийн тусламжтай дүрслэн үзүүлж буй жүжигчдийн нөхөрлөлийг эндээс харж болно.
2. Friends
Jennifer Aniston хувийн амьдралаа бага зэрэг нууцлахыг хүсдэг ч, тэр Инстаграмд нэгдэж “Friends” цувралын жүжигчдийг эргэн нэгдсэнийг харуулсан фото зургийг постолсноор интернет орчныг шуугиулж, дэлхий нийтэд гэнэтийн бэлэг барьсан юм. Түүний Инстаграм хаяг бүр ачааллаа дийлэлгүй алдаа заасан байна.
3. Avengers: Infinity War
Таносыг ялахын тулд хэсэг Авенжерууд хамтдаа цагийг өнгөрөөж байгаа нь.
4. The Green Book
Тэдний халуун дулаан болон энгийн найрсаг харилцаа дэлгэцээр үргэлж харагддаг. Энэ хоёр жүжигчний хоорондын харилцаа бодит амьдрал дээр ч гэсэн мөн ялгаагүй бололтой, тийм биш гэж үү?
5. True Detective (1-р бүлэг)
Бүтэн улирлын турш ноцтой гэмт хэргүүдийг шийдвэрлэсний дараагаар, тэд хамтдаа цагийг өнгөрөөж, дэлгэцээс түр завсарлаж, амрахыг хүссэн бололтой.
6. Brooklyn Nine-Nine
Дэлгэцийн хамгийн догь цагдаагийн хэлтэстэй танилц. ТВ-ийн түүхэн дэх хамгийн догь кино багийнхан гэж хэлж болно. 9-9 бол гарцаа байхгүй хамтын ажиллагаа юм.
7. That ’70s Show
Хүн бүр эдгээр залууст хайртай байсан. Тэд харин бусдад хуучин дурсамжийг нь гэнэт сануулахыг мэддэг бололтой. Учир нь Kelso-д тоглосон Ashton Kutcher Инстаграмдаа жүжигчдийн эргэн нэгдсэн зургийг оруулсан юм.
8. 13 Reasons Why
Бүхэл бүтэн цувралын турш эдгээр залуус нэгнийхээ дэргэдээс огтхон ч холдоогүй бөгөөд тэдний найрсаг харилцаа бодит амьдрал дээр ч гэсэн адилхан ажээ! Өхөөрдөм хэсэг залуус.
9. Entourage
Уг киноны залуус дэлгэцээс хол хэрхэн хөгжилдөхийг сайн мэддэг бололтой, яг мэргэжлийнхэн шиг! Жүжигчин Jeremy Piven-ий тоглосон Ari Gold энд бизнес горимд шилжсэн байгаа нь харагдаж байна.
10. Spider-Man: Homecoming
Хараад байхад Peter Parker (Tom Holland) үргэлж өөрийг нь гэдэг хүндэт авга ах болох Tony (RDJ) болон Happy (Jon Favreau) нараас бодит амьдрал дээр ч гэсэн салдаггүй бололтой.
11. Justice League
Шударга ёсны багийхан бодит амьдрал дээр эргэн нэгдэж байгааг харах үнэхээр бахархмаар санагдаж байна. Тэд дэлгэцээр дэлхийг аврахын тулд хамгийн хүчирхэг супер баатруудын нэгдлийг бий болгох гээд завгүй байх үедээ хөгжилдөхөө мартчихсан байсан.
12. The Big Bang Theory
12 жил хамтдаа байсны дараагаар, энэ тэнэгдүү гэр бүлийнхэн хэзээ ч нэгнээсээ салахааргүйгээр дотно болцгоожээ.
13. Sons of Anarchy
Шоун дээрх харилцаан ярианаас иш татахад, “Цус чамайг холбоотой болгодог бол, үнэнч байдал чамайг гэр бүлийн нэг хэсэг болгодог.” гэж үг гардаг. Эдгээр хөвгүүд шоунд хамтдаа олон удаа алдаж онодог бөгөөд бодит амьдрал ч гэсэн нэг нэгнийхээ арыг сайн даадаг байна.
14. The Hobbit: The Battle of the Five Armies
Заримдаа киноны гушигтай хэсгийн зураг авалтыг хийж дууссаны дараа, жүжигчдийг аз жаргалтай, баяр хөөртэй байгааг харах сайхан байдаг.
15. Thor
Бид Odin-ийг (Anthony Hopkins) ийм их хайр халамж хүртэнэ гэж бодоогүй гэдэгт итгэлтэй байна.
16. Suits
Эдгээр залуус танд шүүх танхимд хэрхэн аз жаргалтай болон сэтгэл хөдлөлтэй байхыг зааж өгөх болно.
17. Parks and Recreation
Хамгийн тэнэг, хамгийн аз жаргалтай жүжигчдийн гэр бүл танд үйлчлэхэд бэлэн байна.
18. The Office
Тэд дэлгэцнээс түр завсарлага авах үедээ сахлаа сольцгоосон бололтой.
19. Star Wars: The Last Jedi
Бид таныг “Star Wars” киноны жүжигчдийг дэлгэцээр хэзээ ч аз жаргалтай байхыг нь харж байгаагүй гэдэгт итгэлтэй байна.
20. Breaking Bad
Тэд үсээ богиносгож, тод өнгийн малгай өмссөнөөр амьдралыг илүү хялбарчилж болдог гэдгийг баталжээ.
Аль жүжигчдийн эргэн нэгдэлт таны нүүрэнд инээмсэглэл тодруулсан бэ? Та ямар жүжигчдийг олон жилийн дараа хамт байхыг нь харахыг хүсдэг вэ? Сэтгэгдэл үлдээх хэсэгт хариултаа бичээрэй.