Гэрлэлт бол гайхалтай зүйл, яагаад гэвэл хосууд хамтдаа хайрын түүхээ бичиж, жаргал зовлонгоо бие биетэйгээ хуваалцдаг. Харамсалтай нь орчин цагт хосууд маш амархан хоёр тийш болох болжээ.

Геронтологист Karl Pillemer-ийн номд, 30-аас дээш жил хамтдаа амьдарч байгаа 700 гаруй хосын ярилцлага бичигдсэн байдаг. Урт удаан үргэлжлэх гэрлэлтийг цогцлоохын тулд юу хийх ёстой талаарх зарим нэг зөвлөгөөнүүд бий.
- Эхлээд гүн гүнзгий дурлаагүй бол, гэрлэх гэж яарах хэрэггүй
- Юу мэдэрч байгаагаа үргэлж хэлж байх
- Өөрчлөлтөд бэлэн байх
- Хамтрагчийнхаа хэрэгцээг хангах чадвартай байх
- Гэрлэлтийг удаан хугацаанд үргэлжлүүлэхийн тулд хичээх

Тэд хамтдаа амьдарсан, бие биенийгээ хайрласан бас цугтаа нүд аницгаасан
Tom болон Delma Ledbetter, 84 болон 82 настай, гэрлээд хамтдаа 62 жилийг ардаа үджээ. Тэд бие биедээ амьдралаа зориулсан бөгөөд эцсийн амьсгал хүртлээ хамтдаа байж, бие биенийхээ гараас атгасан чигээрээ эмнэлгийн орон дээр өөд болцгоожээ.
Tom эхлээд хорвоог орхисон ба Delma түүнийг амьсгал xурааснаас хойш буюу 90 минутын дараа таaлал төгссөн байна. “The Epoch Times”-д тэдний охин Donetta Nichols ярилцлага өгөхдөө ингэж хэлжээ:

“Энэ бол тэдний хорвоог ямар байдлаар орхихыг хүсэж байсан, яг тэр хүслээрээ амьсгал хураасан явдал байлаа. Үүнээс илүү дээр үxэл гэж юу байх билээ.”
Тэдний нас барахынхаа өмнө гар гараасаа атгаж байгаа бичлэг нь интернет орчинд олон хүний анхаарлыг татсан бөгөөд жинхэнэ хайр гэж юу болохыг хүмүүст харуулсан биз ээ. Tom болон Delma нар 20-иод насандаа анх танилцаж, дотнын найзууд болж байсан ба үүнээс хойш бие биедээ сэтгэл алдарч, эцсийн амьсгал хүртлээ хамтдаа байжээ.

Тэд анхны болзооноосоо хойш ердөө 3 долоо хоногийн дараа гэрлэсэн байна!
Тэд өөрсдийнхөөрөө аз жаргалтай амьдарч, дэлхийгээр аялж, 2 хөөрхөн охинтой болсноос гадна 7 зээтэй болж, тэр ч бүү хэл гучаа хүртэл үзээд амжжээ!
Эхлээд Delma өвдсөн бөгөөд дараа нь, Tom эхнэрээ дагаад өвдсөн байна. Тэд хамтдаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үедээ таaлал төгссөн юм.

Хүн бүр хайрыг дээдэлдэг!
Тэдний талаарх мэдээ сошиал медиад постлогдсоны дараа, жинхэнэ хайр сэтгэлийн түүхийн талаар хүмүүс мянга мянган сэтгэгдэл бичих болсон байна.

Бид бүхэн энэхүү гайхалтай хосын хайрын түүх удахгүй гэр бүл болохоор төлөвлөж байгаа олон хосуудад хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
Гоё
Гайхмаар
Харамсалтай
Хөөрхөн
Ха Ха
Бахархмаар
Тэнэглэл
Буруу




Gankhulug Enebish
2019/09/30 at 12:08
??
Dorjpurev Enkhmend
2019/09/30 at 12:44
Нэг хүн шиг л болж??
Tseren Tsagaan
2019/10/01 at 07:36