Ресторан, зоогийн газарт орж үйлчлүүлэхдээ бидний хамгийн түгээмэл гаргадаг 9 алдаа

2

19 дүгээр зуунаас өмнө Европын ресторанууд нэгэн зэрэг бүх хоолоо ширээн дээрээ тавьж үйлчилдэг байсан, үүнийг “франц маягийн үйлчилгээ” хэмээдэг. Харин орчин үеийн үйлчилгээ орос маягийнх болно. Хоолыг ар араас нь авчрах үйлчилгээ Александр Куракин тайжийн ачаар бий болжээ. Өнөөдөр дэлхий дахинд энэхүү зарчмыг баримталж байгаагаас гадна тухайн рестораны хоолоор үйлчлэх онцлог, мөн үйлчлүүлэгчдийн хүсэлтийг харгалзан үзэж үйлчилж байна. Ресторанаар үйлчлүүлэх дүрмийг баримталснаар зөвхөн үйлчлүүлэгч хоолны амтыг бүрэн мэдэрч таашаал аваад зогсохгүй мөн рестораны хувьд ч гэсэн үйлчлүүлэгчийн талархлыг хүлээх, хэмнэлт гаргах боломжтой юм.

Өнөөдөр та бүхэнд ресторанаар үйлчлүүлэхдээ бидний түгээмэл гаргадаг энгийн алдаануудыг танилцуулахаар бэлдлээ.

Сэрээ, xутга хэрэглэх дүрмийг үл тоох

© Depositphotos

Ресторан явахаасаа өмнө сэрээ, xутга хэрэглэх дүрмийг толгойдоо нэг сэргээгээд гарсан нь дээр – зөөгчид таны бодлыг олон үггүйгээр илэрхийлнэ. Энэ нь зөвхөн эелдэг талаасаа ч биш: энэ дүрмийг хэрэглэснээр таны хоолны ширээ хэрэггүй эд зүйлээс амархан цэвэрлэгдэнэ эсвэл эсрэгээрээ түр босоод явахад идэж байгаа хоол байрандаа үлдэнэ.

Үүнээс гадна хоолны хэрэгслийг тодорхой байрлалд тавьснаар гал тогооны ажилтнуудад хоол ямар сайхан амттай байсан эсвэл эсрэгээрээ амтгүй байсныг илэрхийлж болно. Та жишээ нь, сэрээний шүдний завсар xутга шургуулаад тавган дээрээ хэрээслэж тавьбал тогоочид хоол амтгүй байсныг илэрхийлэх ажээ.

 

Цуу, цагаан гаа зэргийг буруу ашиглах

© Depositphotos

Ихэнх хүмүүс хоолоо цуунд бүтэн дүрж идэх дуртай байдаг. Гэхдээ япончууд өөрсдөө цууг бидний хэрэглэж заншсанаас өөрөөр хэрэглэнэ: соусны жижиг тавагны ёроолоор шингэнийг хийгээд сүши-гээ дөнгөж дүрээд л иднэ. Давстай энэ амтлагч маш хурц, буруу хэрэглэвэл хоолны үндсэн амтыг дарж орхино.

Япон үндэсний хоолонд зайлшгүй дагалдаж ирэх нэгэн хүнс бол цагаан гаа – ролл, сүши эсвэл сашими-г амтлах гэж дагалддаггүй ажээ. Даршилсан цагаан гаа нь нэг хоолны амтыг нөгөөгөөс нь салгаж мэдрэхэд хэрэгтэй: хоол солиход амтлах мэдрэмжийг дээшлүүлэх үүднээс амны хөндийг цэвэрлэдэг байна.

Васабигийн хувьд гэвэл тунхууны адил гэх юм уу даа. Өндөр зэрэглэлийн ресторануудад васабиг маш бага хэмжээгээр л тавагладаг – амтыг дарах бус харин орцуудыг тодосгох гэж.

 

Ширээ цэвэрлэхэд нь зөөгчид туслах

Ширээний булан дээр тавгаа тавьчихвал зөөгчид хураахад амар гэж бодож байна уу? Үнэндээ тийм биш юм: зөөгч болгон аяга, таваг хураах үндсэн системийг эзэмшсэн байгаа, тэгэхээр бид тэдний ажлыг хүндрүүлж байгаа хэрэг. Мөн тавагнуудаа овоолж тавих ч хэрэггүй, яагаад гэвэл тавгийг овоолж авч явдаггүй. Гал тогоо орох замд овоолсон таваг гулгаж хагарах магадлал өндөр байдаг ажээ.

Үүнээс гадна хэрвээ та хундага эсвэл аяга хагалсан бол шалан дээрх хагархай шилийг өөрөө цуглуулах гэж оролдсоны огт хэрэггүй: та гараа зүсчихвэл зөөгч хагархай шилийг түүгээд дараа нь таны шархтай гарыг боох хэрэг гарна, өөрөөр хэлбэл түүнд та улам л их ажил удаж байна гэсэн үг.

 

Цэсэнд байхгүй хоол бэлдэж өгөхийг хүсэх

© Depositphotos © Depositphotos

Зарим нэг үйлчлүүлэгчид цэсэнд байхгүй хоол захиалах гэж оролддог. Гол тогооны ажилтан үйлчлүүлэгчийн хүсэлтийг биелүүлэх хичээх нь мэдээж, гэхдээ та ийм ааш гаргах огт хэрэггүй.

Нэгдүгээрт, хоолны үнийг ахлах тогооч урьдчилан тооцоолж гаргадаг, тэгэхээр шинэ хоолны үнийг тогтооход хэцүү байх болно. Хоёрдугаарт, рестораны бүх хоол технологийн зураглалаар хийж бэлддэг, өөрөөр хэлбэл хоолны амтыг бүрэн гаргах үүднээс орцуудыг грамм ч алдалгүй бэлддэг.

Гуравдугаарт, нийтийн хоолны газрын ажилтнуудад цэсэнд байгаа хоолыг л хэрхэн бэлдэхийг зааж сургадаг. Хэдий ахлах тогооч өндөр зэрэглэлийнх байсан ч гэсэн цэсэнд ороогүй стекийг үйлчлүүлэгчид таалагдахаар зөв шарж өгөх баталгаа байхгүй.

 

Үйлчилгээ таалагдаагүй бол интернетэд рестораны тухай муу сэтгэгдэл бичих

Нийтэд үйлчилдэг үйлчилгээний газруудын үйл ажиллагааны талаар сэтгэгдлээ бичиж үлдээдэг маш олон сайтууд байдаг. Энэ нь мэдээж тухайн газрыг сонгох эсэхэд нөлөөлнө, гэхдээ нөгөө талаасаа тухайн үйлчилгээний газрын үйл ажиллагааг дээшлүүлэхэд огт нөлөөлөхгүй юм.

Хэрвээ та хоолны чанар эсвэл үйлчилгээг сайжруулахыг үнэхээр хүсэж байгаа бол цаг гарган тухайн газрын менежер эсвэл даргад нь захидал бичих хэрэгтэй. Захидлыг цаасаар эсвэл тухайн газрын албан ёсны сайтын холбогдох хэсгээр илгээнэ. Энэ төрлийн хандалтыг эргэж хардаг тул таны санал гомдлыг анхааралдаа авах нь дамжиггүй.

 

Бусдаас түрүүлж хоолоо идэх

Иллюстратор Alice Perkmini

Хоолны нэгэн тогтсон соёл байдаг. Хэрвээ та олуулаа ресторанд хоол идэхээр ирсэн бол зөөгч захиалсан хоолыг бүгдийг ширээн дээр тавьсны дараа нэгэн зэрэг хоолоо идэж эхлэх ёстой ажээ. Хэрвээ таны салат эсвэл стейкийг бусдаас эрт авчирч өгвөл захиалсан бүх хоол ширээн дээр иртэл идэхгүй хүлээх л хэрэгтэй. Үүнээс гадна хоолоо хурдан идэх хэрэггүй, таньтай цуг ширээний ард сууж байгаа хүмүүсийн хоол идэж байгаа хэмнэлтэй тааруулахыг хичээгээрэй.

Нийтийн хоолны газрын үйлчилгээний тогтсон дүрэм ч бий: хэрвээ үйлчлүүлэгч 2 эсвэл түүнээс дээш бол захиалсан хоолыг нэгэн зэрэг авчирч үйлчилнэ.

 

Гаднаас уух зүйл оруулж ирэхгүй байх

Рестораны борлуулж байгаа согтууруулах төрлийн ундааны үнэ дэлгүүрийнхээс өндөр үнэтэй байдаг. Хэрвээ та цэсэнд зарж байгаа үнэтэй дарсыг авахыг хүсэхгүй байгаа бол өөрөө гаднаас дарс оруулж болох эсэх тухай ресторанаас урьдчилан асууж тодруулаарай.

Өөрөө уух дарстайгаа ирэхийг зөвшөөрдөг ресторанууд тодорхой төлбөр төлөхийг хүсдэг. Ширээн дээрээ ирж суугаад дарсаа зөөгчид өгнө. Зөөгч тухайн ресторанаас дарс авч байгаа юм шиг л танд үйлчлэх үүрэгтэй. Гэхдээ үүнд баримтлах нэг бичигдээгүй хууль бий: хэтэрхий хямдхан дарс авчирч болохгүй, тухайн рестораны нэр хүндэд муу хэмээн үздэг байна.

 

Үлдсэн хоолоо боолгохоос ичих

Иллюстратор Alice Perkmini

Ресторанууд үлдэгдэл хоолоо боож авах зориулалттай тусгай савлагаатай байдаг. Ер нь бол ямар нэгэн шалтгаанаар гар хүрээгүй хоолыг савлах зориулалттай юм. Зөөгчид хоол хийх сав авчирч өгөхийг л хүсэхэд болно.

Гэхдээ хэтрүүлж болохгүй. Биеэ зөв авч явах соёлын үүднээс бол хэсгийг нь идсэн хоолыг савлахгүй байх учиртай. Энүүхэндээ гэхэд, энэ бол хориглосон заалт биш тул өөрийнхөө идэж дуусгаагүй хоолыг авч явах эсэх нь хувь хүний л хэрэг юм.

 

Үндэсний уламжлалыг тоохгүй байх

Иллюстратор Alice Perkmini

Та ямар нэгэн үндэстний шинж агуулсан ресторанаар үйлчлүүлэх гэж байгаа бол зарим нэг онцлог, дүрмийг урьдчилан судлах хэрэгтэй. Жишээ нь Японд гэхэд л савхаа хоолондоо босоогоор нь зоож тавьдаггүй, яагаад гэвэл энэ нь тухайн үндэстний зан үйлтэй холбоотой юм. Мөн савх салгах өөрийн гэсэн дүрэм ч бий: зөвхөн ширээтэй параллель байрлалаас салгана.

Та тухай үндэстний ёс заншлыг сайн мэдэхгүй болохоор зориуд зөрж байна гэж үзэхгүй учраас шууд буруутгах хүн гарч ирэхгүй, гэхдээ өөрийн боломжоор тухайн орны соёлтой танилцахыг хичээгээрэй.

Та өөрийгөө ресторанаар үйлчлүүлэхдээ ямар алдаа гаргадгаа эргэж бодов уу?

21
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *