Зарим жорууд үеэс үед өвлөгдөн ирдэг, үүнийг гэр бүлийн үнэ цэнэтэй нууц гэж хэлсэн ч болно. Тэдгээр жорууд үнэхээр өвөрмөц, өөрчилж, хуулбарлана гэдэг байж боломгүй санаа. Амт, үнэр болон төрүүлэх мэдрэмж нь таныг цаг хугацаагаар аялуулж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Энэ шоколадтай бялуу яг л тэгж санагдуулна.
Анх шоколадтай бялууг “Их хямрал”-ын үед хийж иддэг байсан бөгөөд үүний учир шалтгаан нь уг бялууны орц, найрлаганд үнэтэй хүнс ордоггүй байснаас гадна ядуу буурай ард иргэд худалдаж авах бүрэн боломжтой байв.
Танд хэрэг болох зүйлс:
- Гурил (1/2 аяга)
- Сахаргүй какаоны нунтаг (3 хоолны халбага)
- Ургамлын тос (1/3 аяга)
- Сахар (1 аяга)
- Давс (1/2 цайны халбага)
- Цагаан цуу (1 цайны халбага)
- Хүнсний сод (1 цайны халбага)
- Ваниль (1 цайны халбага)
- Халуун кофе (1 аяга)
Бялууг хэрхэн хийх вэ?
Алхам 1: Зуухыг 350 градуст халааж эхэлнэ, дараа нь бялууныхаа хайруулын тавгийг бэлдэнэ. 52 см диаметртэй хайруулын таваг тохиромжтой. Хүнсний цацлагаар хайруулын таваг руу цацна.
Алхам 2: Хайруулын таваг дээр гурил, какаоны нунтаг, сахар, хүнсний сод болон давсаа хийнэ.
Алхам 3: Орцуудыг хооронд нь бага зэрэг хольж, 3 нүх үүсгэнэ – 2 жижиг нүх болон 1 том нүх.
Алхам 4: Жижиг нүхнүүдийн нэгд нь ваниль хийнэ. Дараагийн жижиг нүхэнд цагаан цуу хийнэ. Дараа нь том нүхэнд нь тосоо хийнэ. Эцэст нь дээрээс нь хар кофегоо асгана.
Алхам 5: Орцуудыг хооронд нь зууралдтал сайтар хольж хутгана.
Алхам 6: Зууханд хийж, ойролцоогоор 35 минут жигнэнэ.
Алхам 7: Зуухнаас авч, таваглаад идэж болно.
Бичлэг үзэх:
Энэ жор маш амархан бөгөөд танд ердөө нэг ширхэг сав эсвэл хайруулын таваг байхад л хангалттай. Дараа нь цэвэрлэж, угаах зүйл ч гэсэн ховор бөгөөд амт нь нэг хэсэгтээ таны санаанаас гарахгүй.