Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх

1

Өнгөрсөн хагас жилийн хугацаанд шар хэвлэлүүд Ангараг гариг дээрх хэд хэдэн гайхалтай нээлтүүдийн талаар мэдээллэж биднийг баярлуулсан билээ. Эхлээд одос үхэр, дараа нь хавч, нисдэг чулуун бөмбөлгүүдийг үзэж, харин дараа нь бүр даашинзтай эмэгтэйг олж харсан билээ. Яг одоо хамтдаа эдгээр “нээлтүүд” дээр дүн шинжилгээ хийж, яагаад одоо болтол ийм мэдээ үргэлжлэн гарч байгааг олж мэдэцгэе.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 1

Бүх хэвлэл мэдээллүүд Ангараг гаригийн гайхалтай нээлтүүдийн тухай ижил хэв маягийн мэдээ мэдээлэл хүргэж байгаа ч энэ нь бодит байдалтай ямар ч холбоогүй юм байна. Харин анхаарал муутай уншигчид эдгээр мэдээлэлд амархан итгэж “тэнд ямар нэг зүйл байдаг юм байна, ийм олон нээлтийг зүгээр л нэг нээгээгүй биз” гэж бодоцгоож байна. Харин зарим нь “эдгээрийн зарим нь л хуурамч үзэгдлүүд байх, энд ийм олон нээлт байгаа юм чинь зарим нь байж болох л юм” гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

Эдгээр дуулиан шуугиан тарьсан мэдээнүүд нь ердөө хүн төрөлхтөний олон зууны мөрөөдөл болсон Ангараг гаригийн оршин суугчидтай уулзах мөрөөдөлд нь ойртуулах зорилгоор л гаргасан.
Ийм мэдээг бий болгох тун амархан: интернэтэд хэд хэдэн Youtube-ийн суваг болон вэб сайт ажиллуулдаг, өөрсдийгөө буйдангийн археологич гэж нэрлэх хүмүүс байх ба тэд ердөө буйдан дээрээ сууж нээлттэй үзэх боломжтой Ангараг гариг дээрх бичлэгүүдийг үзэж зуух ба “ямар нэг танил, төстэй зүйл олох” гэсэн зорилготой л байдаг байна. Буйдангийн археологчид хөндлөн үетэй элсэн чулуу, эолит, тунамал чулууны үүслийн тухай юу ч мэдэхгүй хүмүүс. Гэвч тэд гутал, гавлын яс, үхэр зусаг, Обама, “Star Wars”-ийн хөлөг онгоц, эмэгтэйчүүдийг (тэдний ерөнхий харагдах байдлыг) мэддэг учир – ийм л зүйлсийг сайн олж харж чадна.

“Буйдангийн” археологчдын төстэй зүйл олох төсөөллийг хөнгөвчлөгч нь мэдээж хэрэг өндөр нарийвчлалтай камерууд тусалдаг, гэвч тэд JPEG-шахалтын талаар сонсож байгаагүй бололтой. Эцсийн эцэст камерт өртсөн чулуу шувуу шиг хэлбэртэй байлаа гээд тэр чулуу чулуугаараа л үлдэнэ шүү дээ. Энэ нь яг л үүлсийн дүрс тааж суухтай адил хэрэг.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 2

Эдгээр учир утгагүй хайлтуудыг үл харгалзан “буйдангийн археологчдыг” Daily Mail, “Эвхамт залуучуудын эвлэлийн сонин” зэрэг хэд хэдэн шар хэвлэлүүд хяналтандаа авсан байдаг. Тохиромжтой сэдвээ олоод ижил төрлийн мэдээ бичиж эхэлнэ: “Интернэт хэрэглэгчдийн дунд Ангараг гариг дээрх шинэ нээлт шуугиан тарьж байна… НАСА-гийн эрдэмтэд тайлбар өгөхөөс татгалзаж байна эсвэл бүгдийг нь гэрэл сүүдрийн алдаа гэж тайлбарлаж байна” гэх мэтээр бичдэг. Мэдээн дээр “зурагнуудыг жилийн өмнө авсан ч бид одоо л та бүхэнд хүргэж байна” гэсэн мөрийг нэмж бичихэд яг л НАСА эдгээр зургийг “буйдангийн археологчдын” сайт дээр нийтэлсэн мэт болж байгаа нь инээдтэй биш байна гэж үү.

Уфологичид болон сэтгүүлчид эдгээр нээлтүүдийн үнэн зөвийг шалгахыг хүсдэггүй билээ. Уфологичид өөрсдийн төсөөллөө өөрчлөхийг хүсэхгүй, харин сэтгүүлчид “Ангарагын хиймэд дагуул … олжээ” гэж биш харин “итернетээр … шуугиан тарьж байна” гэж л бичих дуртай байдаг биз ээ. Ангараг гаригийн дагуул өдөрт хэд хэдэн зургийг өөр өөр өнцгөөс өдрийн өөр өөр цагт авдаг учир тэдгээр чулуунууд нь өөрчлөгдөж харагддаг, ийм зүйл байнга тохиолддоггүй ч маш ховор болдог. Эцэст нь эдгээр “нээлтүүдийг” хичээнгүйлэн шалгаж судалсны дараа тэд ердөө худал хуурмаг зүйл байсныг олж мэдэх болно. Мэдээж хэрэг эрдэмтэд хэн нэгний таамаглалыг нотлох гэж оролдохоос илүү чухал зүйл дээр ажиллаж байгаа учраас сэтгүүлчид “NASA-гийн эрдэмтэд тайлбар өгөхөөс татгалзаж байна”гэж бичдэг биз ээ.

Тиймээс танд дараах Ангараг гариг дээрх “гайхалтай нээлт”-үүдийн хэд хэдэн сүүлийн жишээг бүрэн тайлбартай нь хүргэе.

Ангараг гариг дээрх амьтан

5 сард интернэтээр “Opportunity том амьтан олжээ” гэсэн мэдээ шуугиан тарьсан. Нэг л ижил зураг хараад хэвлэл мэдээлэл бүр өөр өөрийнхөөрөө баавгай, бизон гэж бичих нь утгагүй санагдсан. Миний нүдэнд энэ зураг зүгээр л том хар чулуу шиг харагдсан, харин хөл гээд байгаа нь ердөө том чулуунаас наана байрласан чулуу гэдэг нь тодорхой байсан юм. Хэрэв гэрлийн туяаг ихэсгэвэл хэн нэгний “бизоны” хөл гэсэн тод чулуунууд нь алга болж тэдний хооронд зөвхөн сүүдэр л үлдэнэ.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 3

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 4

Аз болоход Ангараг гаригийн дагуул олон зураг авдаг. Жишээ нь нөгөө л нэг “бизон” маань тэр өдрөөс хойш долоо хоногийн дараа нөгөө л газартаа хөлгүй болчихсон байх жишээтэй.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 1

Стерео зургийн аппаратын тусламжтай арай өөр өнцгөөс харахад “хөл” нь тэр “амьтных” биш гэдэг нь тодорхой болж байна шүү дээ.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 2

Ангараг гариг дээрх хавч

Ангарагийг сонирхон судлагч хэн нэгэн зурагнаас Ангараг дээр амьдрал бий гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Үүнийг шалгах боломжтой. Энэ зургийг Photoshop ашиглан янзлаад хэвлэл мэдээлэл дээр хадны сүүдэрт нуугдаж буй хавч гэж олон түмэнд зарласан билээ.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 5

Хэрэв жинхэнэ зургийг ажиглавал түүний зарим “хөл” нь ердөө JPEG-шахалтын алдаа юм. Хэн нэгний хичээнгүйлэн зассан ажлын дараа л “хөл” болж хувирч буй “хавч”.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 6

Харамсалтай нь энэ зургийг өөр өнцгөөс дахин авсан зураг байхгүй нь энэ асуултын хариуг хар цагаанаар нь үлдээж байгаа юм. Мөн бидэнд олон өөр жишээ бий. Дараах зургийг төсөөллөө ашиглан холоос харах гэж оролдвол хичээнгүйлэн янзалсан зурагнаас та маш олон Ангараг гарагийн оршин суугчдыг харах боломжтой.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 7

Нисдэг чулуун бөмбөлөг

Дараах зураг ч мөн адил ганц хувилбартай. Гэхдээ жоохон бодоход л энэ зургийг ойлгох боломжтой.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 8

Зун хэвлэл мэдээллийн хэрэгслээр уфологичид “нисдэг чулуун бөмбөлөг” олжээ гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Зурган дээр бөмбөлөгтэй ижил чулуу байгааг олж харах боломжтой. Түүний доор (тодруулбал түүний наана) сүүдэрнээс болж харласан чулуу нь уфологичид болон сэтгүүлчдэд бөмбөлөгний сүүдэр мэт харагджээ.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 9

Энэ зургийг тайлбарлахын тулд эхлээд анхаарлаа 4 өнцөгт сүүдэртэй бөмблөгөнд хандуулах хэрэгтэй. Гэхдээ үүнийг газрын тэгш бус гадаргуугаар тайлбарлаж болно. Харин нарны туяа тусах өнцгийн хувьд тайлбарлах боломжгүй юм. Сүүдрийн чиглэлийг бусад чулуунуудыг ажигласнаар тодорхойлох боломжтой билээ.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 10

Ангараг гаригийн эмэгтэй

Магадгүй энэ зураг шар хэвлэлийнхэний хамгийн хөгжилтэй сенсаци байж болох юм.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 11

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 12

Шар хэвлэлийнхэний нийтэлсэн зүйлсийг уншаад тэр зүйлийг нь олж харж чаддаг байхын тулд гайхалтай төсөөлөл мөн өөрийн бодолгүй байх шаардлагатай.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 13

Хэрэв яг л тэр зурагаа тэр өдөртөө гэхдээ арай өөр цагт авсан зургийг харвал тэр “эмэгтэй”-гээс юу ч үлдэхгүй л болов уу.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 3

Ангараг гаригийн дагуул тэр газартаа 3 долоо хоногийн турш байсан тул илүү нягтаршилтай зурагнуудыг олох боломж гарсан юм.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 14

Агаар дээр тогтох халбага

Энэ бол саяханы мэдээ. Таамаг төдий мэдээг давсалж бичдэг нь сэтгүүлчдийн буруу билээ. “Халбагыг” АНУ-ын “Planet community” форумын хэрэглэгчид олжээ. Тэнд ихэвчлэн НАСА-гийн судлаачид болон тэдэнтэй эн тэнцэхүйц хүмүүс байдаг ба тэд шоолсон маягаар “Ха-ха хар даа, халбага байна” гэжээ.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 15

Энэ хэсгээр ийм “хөвөгч зүйлс” тодруулбал “халбага”-нууд их харагдана. Тэр форумын өмнөх хуудсан дээр “харандаа”-ны тухай ярьж байсан ч сэтгүүлчдэд халбага нь илүү таалагдсан бололтой.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 16

Бидний өмнө эрдэсүүд салхины урсгалыг эсэргүүцэн зогсож буй сайхан жишээ байна. Дэлхий дээр бороо эсвэл хүчтэй салхинаас болж ийм зүйл үүсэхгүй л болов уу. Иймээс эдгээр халбаганууд нь энэхүү үхсэн гаригийг ямар тайван байдалтай байдгийг харуулж байна.

Бидний төөрөгдөл ба Ангараг гаригийн үнэн төрх 4

Юу хамгийн хөгжилтэй вэ гэвэл энэ мэдээллийг уншсаны дараа Ангараг гаригийн оршин суугчдад итгэдэг хүмүүс бүгд “за яахав энэ удаад Ангарагчууд байсангүй, гэхдээ энэ бүгд зөвхөн чулуу, хий зүйлс байсан гэж үү” гэж гайхаж хоцорно. Тэр хүмүүст хандан хэлэхэд: Байж болно оо. Эдгээр жишээнүүдийн ийм мэдээлэл хэрхэн бичигдэж нийтлэгддэг болохыг л харуулахыг хүссэн юм. Шинжлэх ухаан нь буйдан дээр сууж мэдээ хайхаас юугаараа өөр вэ гэвэл шинжлэх ухаан хайж олсоны дараа сайтар дахин шалгадаг юм. Байж болох бүх л аргаар шүү. Гэвч хэрэв уфологичид болон сэтгүүлчид мэдээллээ дахин шалгах гэвэл тэд сенсаци тарих мэдээгүй болно шүү дээ.

21
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. nasa medeelel hiisen ene bvhen hudlaa gej

  2. CORE

    2015/09/11 at 18:33

    Teneg Amerkchuud l iimerhuu yumiig sensats hiij etgedeg ulsuud ni amerkchuud l baihda taarchde

  3. Nasantogtox Nc

    Nasantogtox Nc

    2015/09/11 at 22:32

    Ene angarag deer chini hvn bgan bishv zowj l bga bh tusalah bolomj bhgvimu hvmvvsee

  4. Зочинtt6

    2015/09/12 at 09:29

    Nasa yri ni ih medlegte gar yma ym ymand l nasa medegdel hiisee gd l ha ha

  5. Dorjo Yokzun

    Dorjo Yokzun

    2015/09/12 at 11:08

    aimaar huiten tegeed bas agaar mandal gej baihgui yun daashinjtai emegtei buh yavj baihav dee he he

  6. nasaa

    2015/09/12 at 17:12

    NASA manai hamaatnii ah kkkk lol aimar uhaantai kk

  7. Зочин

    2015/09/12 at 17:40

    Энэ сэдэв надад маш их таалагдлаа ангараг дээр нээрэ амьдрал байдаг юм болов уу гэх бодол толгойноос минь гарахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *