“Асур” хамтлаг нь “Нэгүн” студиэс төрөн гарч байгаа шинэ хамтлаг бөгөөд анхны уран бүтээлээ тун удахгүй сонсогчдын хүртээл болгох гэж байна. Тэдний анхны уран бүтээл болох “Another” хэмээх дууных нь үг, аяыг продюсер Оки зохиож, хөгжмийн тохируулгын ажлыг Дани улсын “Platinium audio” студийн Holger Lagerfeldt хэмээх уран бүтээлчээр мэргэжлийн түвшинд бүтээлгэжээ. Харин клипийг “Quad Animation” студийнхэн хийж гүйцэтгэж байгаа бөгөөд Лхагва гараг буюу 4 дүгээр сарын 29-нөөс үзэгчдэд хүрэх юм байна.
Official Video Teaser
[embedyt]https://www.youtube.com/watch?v=EJhIiMX4Ojo[/embedyt]
[embedyt]https://www.youtube.com/watch?v=f83s4I9qHTk[/embedyt]
Сонирхуулахад, “Асур” хэмээх үг нь эртний санскрит хэлний үг бөгөөд өнгөрсөн цагт амьдралын хүчний эзэн гэсэн утгыг агуулах ажээ. Тэнгэрийн их хүчийг бэлгэдэж энэхүү нэрийг хамтлагтаа хайрласан байна. Түүнчлэн бүрэлдэхүүний хувьд, гурвуулаа бөгөөд нэг эрэгтэй, хоёр эмэгтэй гишүүнээс бүрдэх аж.
Зочин
2014/04/30 at 00:30
Тэр зурган дээрх охины царай нь цагаан гар нь ямар аймар улаан юм бэээ
gg
2014/04/30 at 14:21
neg l sonin haragdatsgaagaad bna, klip n butneeree tsatsagdahaar l sain haray daa. budalt n bas jahan sonin yum
hhhhhhhhhhh
2014/05/01 at 23:27
manaihn dandaa l gadna torhg n haraad muulah um yag uneng helhd iimerhuu janarn hamtlagnn orn zai uneheer dutagdaj bgaa shuu gehdee hamtlagiinhand helehd het bs bie tooj solongos style duuriah hergguish uu tiimees ehleed klipiig n huleetsgeeye
333
2014/05/06 at 08:57
ene zuragnihn focus n ugasaa iim yumbishv,deer purevsurengin zurag bs iim yagaan beertsen yum shg gartsan bsn ene ohinih bs ijilhen bn.ene camer swl zurgin ungu uchir dutagdalta bn