Бэлдэх арга болон орцууд:
4 ширхэг жүржийг сойзоор сайтар үрж угаагаад, дахин буцлам халуун усанд хийж угаагаад хуурай болтол нь арчина. 2 цаг хөлдөөгчинд хийгээрэй, боломжтой бол хонуулна.

Дунд зэргийн хэрчээд хальстай нь хамт махны машинаар машиндана. Машиндсан жүржээ гурван литр буцалгаж хөргөсөн усанд хийж 10 минут амраана.
Эхлээд шүүрээр дараа нь 5 давхар марлиар шүүнэ.
Гарсан шүүсэн дээрээ дахин 6 литр ус нэмээд 1 кг сахар, 30 гр нимбэгийн хүчил нэмээд сайтар хутгана. Шүүсийг шилэн савнуудад хувааж хийгээд 1 цаг амраана.
Ингээд 9 литр жүржийн амтат шүүс бэлэн болно.

Шүүж илүү гарсан хальсаар нь жимсний чанамал хийж болно. Өөрийн амтандаа тааруулаад сахар, нимбэгийн хүчил нэмээд богино долгионы зууханд тагтай саванд хийж 5 минут эргүүлнэ. Үе үе хутгаарай.
Амтархан ууж бас идээрэй.
Гайхмаар
Тэнэглэл
Гоё
Буруу
Бахархмаар
Хөөрхөн
Ха Ха
Харамсалтай



