Та энэ мэдээллийг уншсаныхаа дараа алхаж явахын ач тусыг илүү сайн ойлгох болно!

2

Бид бүхэн хөдөлгөөн бол амьдралын хамгийн чухал зүйл гэдэг талаар өмнө нь зөндөө л сонсож байсан. Орчин үеийн шинжлэх ухаан алхах нь олон ач тустай болохыг судалгаагаар баталж байна. Өдөр бүр 15-30 минут алхах нь хүний гадаад төрхөнд сайнаар нөлөөлж, эд эрхтэн болон үйл ажиллагааны функцыг сайжруулдаг. Өдөр бүр яагаад аль болох илүү их алхах хэрэгтэй болох шалтгааныг хамтдаа олж мэдэцгээе.

1. Зүрхний өвчнөөс сэргийлнэ

“American Heart Association”-ийн мэдээллэж буйгаар, алхах болон явган шогших нь зүрхний өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга (зүрхний шигдээс болон цус харвалт) гэнэ. Тогтмол биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх нь цусны даралтыг бууруулах, холестерины хэмжээг тогтворжуулах, цусны эргэлтийг сайжруулах ач тустай.

 

2. Тархинд сайнаар нөлөөлнө

Судалгаагаар аэробикийн дасгал сургуулилт хийх нь эрт үеийн сэтгэцийн олдмол өвчин, Альцгеймерээс сэргийлээд зогсохгүй, оюун санааны эрүүл мэндийг сайжруулдаг болохыг харуулжээ. Дээрээс нь эндорфины хэмжээг нэмэхэд тусалдаг байна.

Who is Danny / Shutterstock.com

3. Целлюлитээс сэргийлнэ

Целлюлитээс сэргийлэх нь ихэнхдээ боломжгүй мэт санагддаг боловч та целлюлитийг багасгаж, хэвлийнээс доогуурх хэсгээрээ турж, булчингаа жигд хөгжүүлэх боломжтой. “American Council of Fitness”-ийн зүгээс аэробик дасгалууд болон жин нэмэх хичээллэлтийг хослуулсан өөх шатаах хөтөлбөрийг санал болгожээ.

 

4. Амьсгалах цар хүрээг нэмнэ

Аэробик дасгал (алхах) нь цусыг хүчилтөрөгчөөр хангах, хийн солбилцлыг сайжруулах болон биеэс хорт бодисыг гадагшлуулах, бодисын солилцоог сайжруулах ач тустай. Мөн алхах үед, амьсгалын замын системд сайн нөлөө үзүүлдэг.

 

5. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулна

Тогтмол алхах нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа ферментжих, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, мөн өтгөн хаталтаас сэргийлэх, гэдэсний хорт хавдар тусахаас сэргийлнэ.

Magic mine / Shutterstock.com

 

6. Булчин, араг ясны системийг бэхжүүлнэ

Алхах нь үе мөчний хөдөлгөөнийг сайжруулж, яс масс алдахаас сэргийлээд зогсохгүй, ясны хагарлаас урьдчилан сэргийлдэг. Өдөрт дор хаяж 30 минут алхах нь өвдөлтийг намдааж, үе мөч хөших болон үрэвсэхээс сэргийлдэг.

 

7. Нүдний харааг сайжруулна

Хөл болон нүд хоорондоо ямар ч холбоогүй мэт санагдаж байж болох ч үнэн хэрэгтээ, яг ч тийм биш юм. Тогтмол алхах нь нүдний хараанд сайн нөлөө үзүүлэхээс гадна мэдрэлийн дотоод даралтаас сэргийлэх, нүдний даралт болохоос нүдийг хамгаалдаг байна.

Zapp2Photo / Shutterstock.com

 

8. Булчинг ачаалуулна

Алхах нь булчинг жигд ачаалуулж, хэт таргалалтаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. “World Health Organization”-ын зүгээс өдөрт дор хаяж 8000-10,000 алхам хийж байх хэрэгтэйг зөвлөжээ.

Алхах нь бие организм болон оюун санааны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой зүйл юм. Алхахад тэгтлээ их нэмэлт цаг зарцуулах шаардлагагүй. Та зүгээр л ойр зуур явахдаа аль болох алхахыг эрхэмлэж байгаарай!

16
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *