14 дэх өдрийг нимбэг, ногоон гоньд, шошны орцоор чимье!

0

Ногоон гоньдны нялх булцуу, том цагаан шош, хэрчсэн нимбэгийг зөгийн балтай цагаан дарсаар амталж, дээрээс нь хэрчсэн ногоон гоньдны навч цацна. Энэ бол хийхэд маш амархан, онцгой амттай, үнэхээр гайхалтай суурь жор. Суурь гэсний учир нь дээрх жорон дээр чанасан өндөг нэмчихвэл амтлаг хоол болчихно. Эсвэл хэдэн аяга ус эсвэл ногооны шөл нэмээд хийчихвэл битүү чанасан махны гайхалтай амтлагч болно. Мөн дээр нь пета бяслаг, хэрчсэн олив жимс, талхны үйрмэг хийгээд шарах шүүгээнд жигнэвэл шаржигнасан гадаргуутай амттай хоол болдог.

Giant lemon fennel beans recipe

Орц: 4-5 ширхэг ногоон гоньдны жижиг булцуу, 2 амны халбага оливийн тос нэмээд шүршихэд зориулж бага зэргийг нэмнэ, 1/4 ц.х давс /далайн давс байвал бүр сайн/, 1 1/2 амны халбага зөгийн бал, шаантаг хэлбэртэй хэрчсэн тал нимбэг, 1/4 аяга хуурай цагаан дарс, 2 аяга чанасан цагаан шош, 1/2 аяга ус эсвэл шош чанасан шингэн, 1/2 аяга томхон хэрчсэн ногоон гоньдны навч

Гоньдны булцуунуудаа хальсалж, үндсийг нь аваад 1,5 см зузаантай шаантаг хэлбэртэй хэрчинэ. Дунд зэргийн гал дээр том хайруулын таваг тавьж, оливийн тос хийж халаагаад гоньдны булцуугаа хийнэ. Хайруулын тавганд тарсан булцуунуудаа бөөгнүүлээд 2 минут орчим хутгалгүй шарна. Дараа нь 2 минут орчим хутган шараад зөгийн бал, нимбэг, давс, цагаан дарсаа нэмж хутгана. Дарстай холимгоо 1 минут орчим буцалгаад шош болон усаа нэмж, шош бүрэн халах хүртэл 5 минут чанана. Таваглаад дээр нь хэрчсэн гоньд цацаж, оливийн тос шүршээд болоо.



Манайхан гоньдны зөвхөн үрийг амтлагч маягаар хэрэглэдэг. Харин ургаж буй ногоон гоньдыг доошоо ухаад үзвэл булцуутай байдаг ба үүнийг хүнсэнд өргөн хэрэглэдэг байна. Ногоон гоньдыг нойр муудах, гэдэс дүүрэх, дотор муухайрах үед хандалж уухад тустай байдаг. Түүнчлэн нойргүйдэх, сэтгэл санаа тавгүйрхэж, ууртай болсон үед ногоон гоньдны бэлдмэлийг өдөрт 3 удаа хандалж уухад мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг байна. Тэр ч бүү хэл хөхүүл эхчүүдийн сүүний гаралтыг сайжруулдаг аж. Гэхдээ цусны даралт багатай хүмүүст нүд харанхуйлах, бие сульдах, ухаан алдах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг байна.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *