Гутлаа тайлаад эргүүлж тойруулж элэгдсэн хэсгийг сайтар ажиглаж харвал 8 өвчний шинж тэмдгийг олж мэдэх боломжтой

3

Буруу сонгосон гутал олон өвчний шалтгаан болно, зөвхөн таны хөл өвдөөд зогсохгүй, тэр ч бүү хэл толгой, зүрх ч өвчилж болзошгүй юм. Эрүүл мэндийн аливаа асуудал улам хүндрэхээс өмнө заримдаа зүгээр л гутлаа сайтар харахад өвчний эх сурвалжийг олж болох талтай.

Таны гутал хэрхэн харагдаж байгаагаас шалтгаалж өвчний оношийг тавихыг оролдоцгооё.

1. Улны гол хэсэг

© Depositphotos

Гутлын улны төв хэсэг илүү их элэгдээд байвал та ахилийн шөрмөс дээрээ хэтэрхий их ачаалал авч байгааг илтгэнэ. Энэ нь спортын бэлтгэл сургуулилтын гүйцэтгэх техник болон дэглэмийг баримтлаагүйгээс байж болно эсвэл гутлаа буруу сонгосонтой холбон тайлбарлана. Үе мөчид энэ мэт хэт их ачаалал ирэхэд ахилийн шөрмөсний  тендинит болох аюултай.

 

2. Улавчны дотор хэсэг

© Depositphotos

Улавчны дотор хэсэг илүү их элэгдээд байгаа бол та хэтэрхий дотогшоо гишгэж явдагтай холбоотой, гэхдээ буруу гишгэж байгаагаа та өөрөө анзаарч, мэдэрдэггүй. Цаг алдалгүй мэргэжилтэнд үзүүлж зөвлөгөө авахгүй бол таны алхаа гишгээ улам л буруу тийшээ явна. Үүнээс улбаалан брахибази болох эрсдэлтэй юм.

 

3. Гутлын улны гадна болон дотор тал

© Depositphotos

Хэрвээ гутлын улны гадна болон дотор тал нь их элэгдсэн бол гиперпронаци болсныг илтгэнэ, өөрөөр хэлбэл шагайн хэсгээрээ гадагш эргэсэн, харин хөлийн ул нь дотогшоо байрлалтай болсон нэгэн төрлийн гажиг юм. Энэ нь яс шохойжих болон өөр бусад төрлийн өвчлөлд хүргэж болзошгүй.

 

4. Улны гадна тал

© Depositphotos

Бас нэгэн анзаарах зүйл бол ул гадна талаараа хэтэрхий их элэгдээд байгаа явдал юм. Энэ нь хөлний улны хэлбэр өөрчлөгдөж байгаатай  холбоотой бөгөөд хөлийн ул хавтгай болох буюу нумгүй болоход хүргэнэ.

 

5. Улавчны хуруунуудын хэсэг

© Depositphotos

Улавчны хуруу хэсгээр их элэгдээд байвал та хэтэрхий их өндөр өсгийтэй гутал өмсөж байна гэж ойлгоорой. Өөрийн биед эвгүй хэт өндөр гутал өмссөнөөр үе мөчний өвчлөлд хүргэх аюултай. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2,5-4 см хүртэл өндөр өсгийтэй туфли хөлд эвтэйхэн бөгөөд гаж нөлөөгүй ажээ. Өсгийний өндөр 7 см-ээс хэтэрч огт болохгүй гэж тэд анхааруулж байна.

 

6. Улавчны эрхий хурууны хэсэг

© Depositphotos

Улавчны эрхий хурууны хэсэг илүү их элэгдээд байгаа бол та хэтэрхий хавчиг гутал өмсөж байгаагийн шинж. Урд хэсгээрээ нарийхан гутал өмсөхөөр хуруунууд бие бие дээрээ “давхралддаг”, энэ нь маш эвгүй мэдрэмж төрүүлнэ. Зөвхөн хөлийн улны хэлбэр өөрчлөгдөөд зогсохгүй мөн нуруу нугасанд ч гаж нөлөөтэй юм. Захын судаснууд дарагдаж байгаа учраас мэдрэлийн системд сөргөөр нөлөөлнө, цаашлаад гэдэс ходоод, толгой, зүрхний үйл ажиллагаанууд доголдох аюултай.

 

7. Улавчны хурууны завсраар

© Depositphotos

Улавчны хурууны завсраар их элэгдээд байгаа бол хурууны өндөгний хэлбэрийн гажигаас шалтгаалж болно. Ихэвчлэн долоовор хурууны өндөг өөрчлөгдөж алхыг санагдуулам хэлбэртэй болсон байдаг. Энэ нь хэтэрхий бариу эсвэл томдсон гутал өмссөнөөс болж өөрчлөгддөг байна. Зөвхөн загварын туфли төдийгүй хэмжээ нь таараагүй пүүз эсвэл чөлөөт гутлуудаас ч хурууны хэлбэр өөрчлөгдөх магадлалтай.

 

8. Ямар байх ёстой вэ?

© Depositphotos

Гутлын ул элэгдэх ёсгүй гэж үзэж огт болохгүй, ямар ч тохиолдолд элэгдэнэ. Гэхдээ хаагуураа элэгдэж байна вэ гэдэг нь л чухал. Эрүүл хүний гутлын ул өлмий болон өсгийгөөрөө элэгдэх ёстой, жишээ нь зөвхөн зүүн хэсгээрээ л ул нь элэгдээд байвал хавтгай ултай гэж үзнэ.

Хөлийн ул хавтгай болох өвчнийг хүмүүс тэр болгон тоодоггүй. Угтаа бол анхаарч байх ёстой өвчин юм. Хавтгай ултай өсвөр насныхны нурууны хөгжил буруу явагддаг, энэ нь цаашлаад төрөл бүрийн өвчний эх сурвалж болох талтай. Уг өөрчлөлтийг ортопед засаж эмчилнэ, эмч үзээд таны хөлөнд таарсан тусгай улавч санал болгодог.

Та гутлынхаа улыг хараад юуг олж мэдсэнээ бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

11
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Yumka YuMay

    Yumka YuMay

    2019/05/03 at 11:41

    Ter tusgai ulawchiig ni olj awmaar bnaa. Haaguur bdgiin boloo. Ul hawtgairah magadlal mash undur huniih ni toond orjee. Ihewchlen l usgiitei gutal umsdgiin bna da. Ash heregtei medeelel bna . tnx

  2. Gantsetseg Ha Na

    Gantsetseg Ha Na

    2019/05/04 at 00:09

    Хулан Хулан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *