Цөцгийн тосонд нөөшилсөн халиар бэлтгэх жор

0

Хаврын улирлын нэг гайхамшигтай тал нь шинэ ногоонууд гарч ирдэг явдал. Гэвч ургах хугацаа нь харьцангуй богинохон. Гэхдээ тохиромжтой үед нь түүж аваад нөөшилж хэрэглэх арга байдаг. Манайхны хувьд хавар 4-5 сард халиар түүж, халиартай бин, хуушуур хийх, татаж дарах гэх мэтээр хэрэглэдэг. Тэгвэл бидний хэрэглэдгээс арай өөр арга ч байдаг байна. Тодруулбал халиарыг цөцгийн тосонд нөөшлөх арга байдаг аж. Үнэхээр онцгой сонсогдож байгаа биз.

Орц: 500 гр давсгүй цөцгийн тос /тасалгааны хэмд зөөлрүүлсэн/, 250 гр жижиглэж хэрчсэн халиар, давс, шинэхэн нунтаг хар перец.

Холигчинд цөцгийн тосоо хийж зөөлөртөл нь хутгаад хэрчсэн халиараа нэмж сайтар холино. Давс, перецээр амтлаад хүнсний скоч эсвэл пергамент цаасанд боож, хөргөгчинд хийнэ. Ингэж бэлтгэсэн цөцгийн тосыг хөргөгчинд 1 долоо хоног хүртэл, хөлдөөгчинд 4 сар хүртэл хугацаагаар хадгалж болдог.


Энэ дашрамд халиарны тухай хэдэн зүйлийг хэлье. Халиар нь ялзмаг ихтэй шаварлаг хөрсөнд ургадаг олон наст ургамал бөгөөд хавар 4-5 сарын хооронд түүдэг. Сармистай төстэй үнэртэй болохоор ойн сармис, зэрлэг сармис, баавгайн сонгино, еврейн сонгино, цыганы сармис гэх мэтээр нэрлэдэг. Элсэрхэг хуурай хөрстэй хөрсөнд бага зэрэг ялзмаг холиод намар халиар тариалбал хавар цэцэглэхээс нь өмнө түүж аваад хүнсэндээ хэрэглэж болно. Халиар нь цус цэвэрлэх, хоол боловсруулалтыг сайжруулах, цагаан хорхойн эсрэг эмчилгээнд хэрэглэгддэг ач холбогдолтой. Харин ходоодны өвчтэй хүмүүс чанаж болгоод багаар хэрэглэх, түүхийгээр нь хэрэглэхгүй байх хэрэгтэй гэнэ.

1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *