Өнөөдөр хамтдаа ариун цэврийн өрөөн дэх муухай үнэрийн талаар ярилцацгаая.
Нэг талаасаа асуудал маш энгийн. Та ямар гээч сайхан үнэрийг угаалгын өрөөнөөсөө үнэртэнэ гэж хүлээж байна вэ? Харин нөгөө талаасаа энэ өрөөнөөс муухай үнэр гаргахгүйн тулд ашиглаж болох арга зам болон бүтээгдэхүүнүүд гэж бий.
Гэхдээ хэрэв тэдгээр үнэтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсний дараа ч гэсэн хүчтэй бас тааламжгүй үнэр ариун цэврийн өрөөнөөс гарсаар байвал яах вэ? Энэ асуудлыг шийдэх оновчтой арга байдаг болов уу?
Мэдээж тийм арга бий! Жишээ нь нисэх онгоцны үйлчлэгчдийн удаан хугацааны турш хэрэглэсээр ирсэн тусгай лайфхак гэж байдаг байна.
Та хамгийн сүүлийн нислэгээ санаарай. Бяцхан тасалгаа, ямар ч цонхгүй, мөн 100 гаруй зорчигчид онгоцны суудал дээр байна. Та урьд өмнө нисэх онгоцны үйлчлэгчид нислэгийн турш ариун цэврийн өрөөг яаж цэвэрхэн, шинэ чигээр нь байлгаад байж чаддаг юм бол гэж гайхаж байсан уу? Тэдний авч хэрэгжүүлж буй арга маш энгийн бөгөөд та ч гэсэн хүсвэл гэртээ энэ аргын тусламжтай муухай үнэрээс ангижирч болно.
Тэгэхээр тэд хэрхэн муухай үнэртэй тэмцдэг вэ? Минут бүр 00-ыг угаадаг гэсэн үг үү? Тийм ээ, мэдээж тэгдэг, 00-ыг угааж цэвэрлэдэг, гэхдээ таны бодож байгаа шиг байнга биш.
Магадгүй нисэх онгоцны үйлчлэгчид гоё үнэртэй лааг ариун цэврийн өрөөнд ашигладаг юм болов уу? Учир нь энэ лааны үнэр гоёмсог үнэрээ удаан хадгалдаг. Гарцаагүй инээд чинь хүрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Бүх төрлийн гал гарах эд зүйлийг нисэх онгоцонд тээвэрлэхийг хориглодог, үүнд агаар чийгшүүлэгч хүртэл багтана.
Харин нисэх онгонцы үйлчлэгчид ариун цэврийн өрөөг нислэгийн турш цэвэрхэн, муухай үнэргүй байлгахад нь тусалдаг зүйл бол кофе юм. Энэ бол хуучны боловч батлагдсан арга. 00-ыг цэвэрлэхийн тулд тэд кофены шаар ашигладаг байна.
Гол учир юунд оршиж байна вэ гэхээр, кофег уух үед онцгой бас тансаг үнэр гардаг. Бүх зүйлийн үнэрийг дарж чадна: 00-ын эвгүй үнэрийг хүртэл арилгана.
Яаралтай нөхцөлд, нисэх онгоцны үйлчлэгчид хүчтэй кофены шаарыг 00 руу хийдэг. Ингээд л хэдхэн минутын дотор муухай үнэр ор мөргүй алга болно.
Энэ бол үнэхээр үр дүнтэй арга! Тэр тусмаа зочид гийчид гэрт тань ирэх үед энэ аргыг ашиглах нь нэн тохиромжтой. Та энэхүү хэрэгтэй мэдээллийг найзуудтайгаа заавал хуваалцаарай!