Супер баатрын дүрд тоглохын тулд булчингаа маш сайн хөгжүүлсэн 9 жүжигчин

7

Супер баатрын дүрд тоглохын тулд гайхалтай бие хаатай байх хэрэгтэй. Гэвч жүжигчид яаж тийм өв тэгш бие хаатай болдог вэ? Хоолны дэглэмээс авахуулаад хувийн дасгалжуулагчийн хамт фитнест өнгөрүүлэх олон цагууд тэднийг дэлгэцийн супер баатрын дүрд тоглох хэмжээний бие бялдартай болгож өгдөг байна.

Супер баатрын дүрд тоглохын тулд булчингаа гайхалтайгаар хөгжүүлж чадсан 9 жүжигчинтэй танилцана уу.

Жош Бролин сахар, талх болон гоймон идэхээ больсон

Кэйблийн дүрд тоглосон, 50 настай Жош Бролин “Deadpool 2” кинонд тоглосноор Райн Рейнольдсыг багагүй ашиг олоход тусалсан. Тэрээр нас бол зүгээр л тоо гэдгийг баталж харуулсан ба итгэхгүй байвал та түүний кинонд тоглох үеийн бие бялдрыг харж болно. Харин жүжигчин Кэйблийн дүрд тоглохын тулд сахар, талх болон гоймон идэхээ больсон талаараа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд хэлж байжээ.

 

Жэйсон Момоа хоёр толгойт булчингаа хөгжүүлсэн

Та түүнийг Кал Дрогогийн дүрээр мэдэх болсон байх, гэвч Хавайд төрсөн Жэйсон Момоа карьераа цааш үргэлжлүүлэхийн тулд идэвхтэй фитнесээр хичээллэж, удахгүй дэлгэцнээ гарах “Aquaman” кинонд дүр бүтээсэн юм. Итгэмээргүй өндөр, царайлаг, “Game of Thrones” цувралын мартагдашгүй дүрүүдийн нэг тэрээр гарын хоёр болон гурван толгойт булчингуудаа огцом томруулсан байна.

 

Гал Гэйдот хүндийн өргөлтийн туухай ашигласан

Гэйдот “Wonder Woman” киноны гол дүрийг бүтээхийн тулд асар их хөдөлмөрлөжээ.

Зарим эх сурвалжийн мэдээллэж байгаагаар Гэйдот хүндийн өргөлтийн туухай, гантель ашиглаж байснаас гадна, давхар кардио дасгалаар хичээллэсэн байна. “Хэрэв би хүйтэн улсад байвал, зааланд дасгал хийхгүй. Гэртээ хийдэг байлаа. Мөн далайтай ойр байвал, сэлдэг байсан.” хэмээн Гэйдот нэгэн ярилцлагадаа хэлжээ.

 

Дувэйн Жонсон өдөрт 7 удаа хооллосон

Геркулесын дүрд тоглох зорилгоор тэрээр өдөрт 7 удаа хооллодог байсан ба ихэвчлэн хүнсний ногоо, төмс, салат болон цагаан будаа иддэг байв.

Энэ нь ч үр дүнгээ гайхалтай өгсөн юм.

“Би бэлтгэлээ үүрийн 04:00 цагт эхэлдэг байсан. Кино зураг авалттай байх үед би наана нь кардио дасгал хийж, хэдэн туухай өргөдөг байв.” хэмээн Дувэйн Жонсон ярилцлагадаа дурджээ. Мөн түүний хувьд 7 өдрийн 6 өдөр нь бэлтгэл хийдэг байсан ба зураг авалтгүй үед үүрийн 03:00-05:00 цагийн хооронд орноосоо босож, бэлтгэл хийдэг байсан гэнэ. Дувэйн Жонсоны бэлтгэл нь эхлээд 50 минут кардио дасгал хийж, дараа нь гар, цээж, нуруу, мөр болон хөлийн дасгалуудаас бүрддэг аж.

 

Скарлетт Йоханссон 7 хоногийн 7 өдөр бэлтгэл хийсэн

“Avengers” киноны дүрийг бүтээхийн тулд түүнд ердөө 5 долоо хоногийн хугацаа байсан ба Йоханссон жин болон булчингийн массын тэнцвэржилтээ алдахгүй байх үүднээс 7 хоногийн турш 7 өдөр 90 минутын дасгал хийдэг байжээ.

 

Крис Пратт КроссФитээр хичээллэсэн

“Guardians of the Galaxy Vo. 2” киноны Стар Лордын дүрд тоглохын тулд Крис Пратт КроссФитээр хичээллэсэн ба давхар бэлдмэл хэрэглэж, ойролцоогоор 27 кг хассан байна.

 

Рэй Фишер хувийн дасгалжуулагч хөлсөлсөн

Заримдаа зааланд хэдэн цагаар ч фитнесээр хичээллээ гээд хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байж мэднэ. “Batman v. Superman: Dawn of Justice” кинонд тоглосон Рэй Фишер Сайборгийн дүрд тоглох үүднээс хувийн дасгалжуулагч хөлсөлж байжээ.

Фишер 10 кг хаяж чадсан байна – мэдээж дасгалжуулагчийн хүчин чармайлт нөлөөлсөн.

Мөн тэрээр КроссФитээр хичээллэсэн ба энэ талаараа цаг тухайд нь инстаграмдаа пост оруулж байсан юм.

 

Крис Хемсворт бүгдийг хийсэн

Австралийн нэрт жүжигчин Крис Хемсворт супер баатруудын дүрд яг таг тохирсон хүн гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Гэвч тэр “Thor: Ragnarok” болон “Avengers: Infinity War” кинонуудад тоглохдоо бие бялдраа үл ялиг хөгжүүлэх хэрэгтэй болсон нь нууц биш.

Торын дүрд тоглох зорилгоор Хемсворт боксоор хичээллэж, хүнд гантель өргөж, бэлдмэл ууж, кардио дасгал хийсэн байна.

 

Майкль Б.Жордан “Black Panther” кинонд тоглохын тулд их хичээл зүтгэл гаргасан

Алдартнуудын хувийн дасгалжуулагч хийдэг Кори Калльет саяханы нэгэн ярилцлагадаа жүжигчин Майкль Б.Жордантай “Black Panther” киноны үеэр хамтарч ажилласан талаар хэлжээ.

Жорданы дасгал: гар дээр суниах, сунгалт хийх, хүнд жингээр штанг өргөх – өдөрт 6 удаа хооллодог.

Кори энэ талаар “Түүнтэй хамтарч ажиллах зугаатай байсан. Нэмж хэдэн скуат хийлгэх байсан юм.” гэж хошигносон байна.

189
БахархмаарБахархмаар
55
ГоёГоё
44
ГайхмаарГайхмаар
38
ХөөрхөнХөөрхөн
37
ТэнэглэлТэнэглэл
18
Ха ХаХа Ха
15
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *