Ботоксоос илүү үр дүнтэй: үрчлээ суухаас хамгаалах нүүрний дасгал

2

Ботокс – хормын дотор л хүсээгүй үрчлээнээс салгаж өгөх гайхалтай шинэ ололт болсон. Ботулин эмчилгээ – асуудлыг ул мөргүй шийдэх арга биш. Цаг хугацааны эрхэнд уг бодис арьсанд шингэдэг, тиймээс дахиад л уг гоо сайхны эмчилгээг хийлгэх зайлшгүй шаардлага гарна. Үүнээс гадна хэд хэдэн удаагийн давтамжтайгаар ботокс тариулахад бие махбодь үүнд дасан зохицож эхэлдэг байна. Ингээд л илүү хүнд төрлийн гоо сайхны мэс засал хийлгэхэд хүргэдэг аюултай ажээ.

Үүний оронд фейсбилдинг буюу нүүрний дасгал хийх нь илүү үр дүнтэй болохыг танд дуулгахад таатай байна.

 

Нүүрний дасгал хийхэд ямар өөрчлөлт явагддаг вэ?

Нүүрний булчин аливаа дасгалд амархан өөрчлөгдөж чаддаг байна. Дасгалыг тогтмол хийж чадсанаар бид булчинг байнга ажиллуулна. Үүний үр дүнд бага хэмжээний үрчлээ арилж шинэ үрчлээ гарахаас хамгаалж өгдөг.

Үрчлээ залуу бүсгүйд ч үүсэж болно, энэ нь түүний нүүрний идэвхтэй хөдөлгөөнтэй шууд холбоотой. Үүнд санаагаар унах зүйлгүй. Нүүрний дасгал, иллэг нь өөрийн үүргээ гүйцэтгэж арьсыг чангалахад тусална.

Олон эмэгтэйчүүдийн хувьд дараах хэсгүүд асуудалтай байдаг – дух, нүд орчим, эрүү.

Эдгээр хэсгүүдэд үрчлээ гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстойг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Нүд орчмын арьс

Нүд орчмын арьсыг чангалах мөн нүдний хаван буулгахад дараах дасгалыг санал болгож байна:

  • Нүдээ аниад гарын алгаа духан дээрээ байрлуулаарай – чигчий хуруу хөмсөг дээр байрлахаар.
  • Яаралгүйгээр нүдээ зүүн-баруун, дээш-доош хөдөлгөнө.
  • Дасгалыг 10-15 удаа хийнэ.

 

2. Хөмсөгний дунд гарсан босоо үрчлээ болон духны үрчлээг арилгах

Духны үрчлээ аль ч насанд үүсэж болно. Залуу насны хүнд гарсан духны үрчлээ аажимдаа хурдан арилдаг, харин 35-40 насныханд гарсан үрчлээ илүү их цаг хугацаа, хөдөлмөр шаардана. Бид нүүрэндээ яаж тусалж чадах вэ?

  • Долоовор болон дунд хуруугаа нийлүүлээд хөмсөгний дунд байрлуулна.
  • Үрчлээг индүүдэж байгаа мэт чанга дарж хуруугаараа дээш, доош татаарай.
  • 10 хүртэл тоолоод хуруунуудаа суллана. Дасгалыг 10 удаа гүйцэтгэнэ.

 

3. Давхар эрүүнээсээ салъя

Эрүүний цаанаас унжих давхар эрүү нас нэмэгдүүлж харагдуулдаг, бас тарган царайтай болгоно. Энэ илүүдэл эрүүнээс яаж салах вэ?

  • Эрүүгээ урагш сунгаад хэлээ дээд шүдэндээ хүргэнэ.
  • Амаа хаана. Эрхий хуруугаа нийлүүлээд хуруугаараа эрүүг доороос нь дэмжинэ.
  • Ингэхэд эрүүнд ачаалал ирж байгааг мэдрэх болно. 10 хүртэл тоолоод булчинг суллана, дахин 10 удаа дасгалыг хийж гүйцэтгэнэ.

 

4. Нүүрний арьсыг бүхэлд нь чангалах, өнгийг сэргээх болон хаванг бууруулах дасгал

Ямар нэгэн хязгааргүйгээр хийж болох сонгодог иллэг гэж хэлж болно. Онцгой заавар ч байхгүй. Хамгийн гол нь толгойд иллэг хийж цусан хангамжийг сайжруулахад иллэгийн нууц оршиж байгаа юм.

Энэ иллэгийн үр дүн үнэхээр их:

  • Нүүрний өнгө сэргэж нэг туяатай болох буюу илүү “эрүүл” болно
  • Хаван буурна
  • Нүүрний арьс бүхэлдээ чангарна, ялангуяа нүүрний дээд хэсгийн арьс
  • Үсний ургалт хурдацтай явагдана
  • Мөн тайвшруулах үйлчилгээг мартаж болохгүй

Эдгээр дасгалуудын эерэг нөлөөг тоолгүй орхиж огт болохгүй. Хүн болгон хийх боломжтой, үнэгүй бас үр дүн өндөртэй. Та толины өмнө очиж зогсоогүй л байна уу?

9
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Gantsetseg Sambalai

    Gantsetseg Sambalai

    2018/12/02 at 12:34

    Засгийн газар огцроогүйд баярлаж байнй.Одоо ерөнхий сайд маань эхлүүлсэн том ажлаа үргэлжлүүлж ам ажлын нэгдэлтэй байж ард түмнээ ядуурлаас аварч.эх ороноо улам цэцэглэн хөгжүүлээрэй.Ард танд маш их итгэл хүлээлгэсэн шүү.Амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *