Бие махбодид явагдаж буй үрэвслийн үйл явцыг хэрхэн таних вэ?

3

Үрэвсэл – бие махбодийн хортой өдөөгчид хариу үйлдэл үзүүлж буй биологийн нарийн явц юм, өөрөөр хэлбэл эд эсийг гэмтээж буй эсвэл өөр бусад таагүй патоген өдөөгчид хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг ажээ. Үрэвсэл – эд эсийг гэмтээж буй шалтгааныг устгах зорилго агуулсан хамгаалалтын хариу үйлдэл гэж ойлгоно, бие махбодийг сэргээхийн тулд гэмтсэн эсийг нөхөн төлжүүлэх зорилготой ажээ.

 

Бие махбодид явагдаж буй үрэвслийн шинж тэмдэг

  1. Улайх
  2. Хавагнах, халуун оргих (жишээ нь үе мөч хавагнана)
  3. Өвдөх
  4. Хөдөлгөөн боогдох (энэхүү шинж тэмдэг нь ихэнх тохиолдолд үе мөчний үрэвслийн үед илэрнэ)
  5. Биеийн зарим нэг хэсэг хэвийн үйл ажиллагаагаа алдах буюу үрэвссэн хэсэг мэдээгүй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Үрэвслийн үед эдгээр шинж тэмдгүүдийн зарим нэг нь л илэрч болохыг анхаарах хэрэгтэй, зарим нэг тохиолдолд бүх шинж тэмдэг илрэхгүй. Архаг үрэвслийн шинж тэмдэг нь дараах байдлаар илэрч болно:

  • Ядрах
  • Амаар тууралт гарах
  • Цээжээр өвдөх
  • Хэвлийгээр өвдөх
  • Бие чичрэх, халуурах
  • Биеэр тууралт гарах

 

Үрэвсэл явагдах зарим нэг шалтгаан

Үрэвсэл болон халдвар гэдгийг нэг зүйл гэж ойлгож огт болохгүй юм. Үрэвсэл нь заавал халдвартай холбоотой байхгүй, харин халдвар нь заавал үрэвсэлд хүргэдэг гэдгийг анхаараарай. Үрэвслийн үндсэн шалтгаан – бэртэл гэмтэлд, халдвар эсвэл бие махбодид хор уршиг тарж байгаа өөр бусад аюулд дархлааны системийн зүгээс үзүүлж буй хариу үйлдэл юм.

 

Эмчилгээний талаарх зарим нэг зөвлөмж

Эмчилгээний арга барил харилцан адилгүй байна, үүнд үрэвслийн үйл явц болон өвчтөний байдлаас шууд хамаарна. Тиймээс юуны түрүүнд мэргэжлийн эмчид хандан үзүүлнэ. Хэрвээ эмчид үзүүлэх боломж одоогоор байхгүй бол архаг өвчний явцыг сайтар ажиглах ёстой (жишээ нь, чихрийн шижингийн үед үрэвслийн үйл явц цусан дахь глюкозын хэмжээг эрс нэмэгдүүлдэг байна).

Зөв хооллолтын дэглэм барьж амьдралын эрүүл хэм маягийг баримтлах хэрэгтэй. Дараах хоол хүнсийг хэрэглэхээс татгалзана: боловсруулсан нүүрс ус, цагаан талх, нарийн боов, амттан ундаа, шарсан хоол хүнс, маргарин. Хэрвээ үрэвслийн үйл явцыг гэрийн нөхцөлд багасгахыг хүсэж байгаа бол зарим нэг ургамлыг ашиглаж болно: куркума, иссоп (гэхдээ эхлээд эмчтэй зөвлөөрэй). Эрүүл байхыг хүсэн ерөөе, өвдсөн цагт юуны түрүүнд эмчид хандаарай.

5
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *