Өөрийнхөө бие галбирт тохирох жинсэн өмдийг хэрхэн сонгох вэ?

1

Брижит Бардогийн ачаар жинсэн өмд эмэгтэй хүний хувцасны шүүгээнд заавал байх ёстой хувцасны нэг болж хувирсан. Энэ бол үнэхээр гайхалтай сонголт байлаа. Хамгийн гол нь – таны бие галбирт зохих загварыг өмсөх хэрэгтэй. Кет, богино ханцуйтай цамц эсвэл цамцтай өндөр өсгийтэй гутал дээр өмсөнө. Дизайнерууд жинсэн өмдөөр яг л наадаж байгаа мэт өөрсдийн загварыг зохиодог. Улирал болгон л жинсэн өмдний шинэ загвар гарч бүсгүйчүүдийг баярлуулна.

Моод гэдэг хурдан хувьсаж өөрчлөгддөг, гэхдээ хэзээ ч үеэ өнгөрөөхгүй трендүүд гэж бий, жишээ нь нарийхан, уранхай, бойфрэнд загвар гэх мэт. Ойрын хэдэн улиралд загварлаг харагдахын тулд танд ямар жинсэн өмд илүү тохирохыг танилцуулахаар бэлдлээ.

Эмэгтэйчүүдийн загварлаг жинсэн өмд

1. Гуянаас өргөссөн жинсэн өмд

Нарийн жинсэн өмдний оронд өргөн загварууд түрэн орж ирж байна. Шулуун эсвэл гуянаасаа өргөссөн байж болно. Бас нэгэн моодны загвар – хажуудаа цахилгаан эсвэл уяатай байх ажээ. Энэ нэмэлт чимэглэлийн тусламжтайгаар та өмднийхөө өргөнийг тохируулах бүрэн боломжтой. Мэдээж суулт нь өндөр эсвэл дунд зэрэг байна. Энэ загвар өндөр бүсгүйчүүдэд гайхалтай зохино.

 

2. Өвдөгнөөсөө өргөссөн загвар

Өндөр суудалтай бөгөөд өвдөгнөөсөө эхэлж өргөссөн загвар өнгөрсөн улирлаас эхэлж моод болсон. Сүүлийн хэдэн жилдээ эрэлт хэрэгцээ ихтэй байна гэж стилистүүд үзэх ажээ. Хэрвээ өнгийг нь зөв сонгож чадвал энэ загвар таны биеийн галбирыг илүү тодосгож чадна: хөлийг илүү нарийхан тэгшхэн болгож өндөр харагдуулна. Ер нь бол ямар биеийн галбиртай байх нь хамаагүй зохино гэж үзэх ажээ. Мөн богиносгосон загварыг ч сонирхоод үзэхэд буруудахгүй. Энэ загварын тусламжтайгаар та өөрийгөө ямраар ч илэрхийлж чадна.

 

3. Мом-жинсэн өмд

Мом жинсэн өмд буюу америк загвар нь – сонгодог хувилбар юм. Хэт туранхай бүсгүйг эмэгтэйлэг болгож харагдуулна, харин мяраалаг бүсгүйчүүдийг – өргөн гуя зэргийг нь нуух ажээ. Өндөр суудалтай загвар тул бүгдэд тохиромжтой. Спортын, ажил хэрэгч, чамин загварын бусад хувцастай хослуулж өмсөх бүрэн боломжтой. Нэг л зүйлийг санаж яваарай: уранхай цоорхой, нэмэлт оёдол чимэглэл – трендийн эсрэг байгаа шүү. Нэг өнгийн загвар сонгож өмсөхийг зөвлөе.

 

4. Зохион бүтээгч жинсэн өмд

Зэрвэс харахад эр зоригийг харуулах загвар юм, гэхдээ аль хэдийн олон бүсгүйчүүд түгээмэл өмсөж эхлээд байна. Мэдээж үндсэн жинсэн өмд гэдэг хувилбараар сонгож авах хэрэггүй, гэхдээ сонгодог загвартай хольж сольж өмсөхөд нэн тохиромжтой. Олон төрлийн даавуугаар хийсэн мэт харагдана. Олон давхраат – 2018-2019 оны үндсэн тренд, үүнд деним загварын өмд ч хамаарна.

 

5. Шуумгийг эргүүлсэн шулуун жинсэн өмд

Шулуун загварын жинсэн өмд хэзээ ч моодноос гарахгүй дээ. Богиносгосон эсвэл эсрэгээрээ өндөр өсгийтийг нуух хэмжээний урт загвар ч бий. Ажил хэрэгч эсвэл сонгодог загварт дуртай бүсгүйчүүдэд нэн тохиромжтой.

Өөрийн бие галбирт тохирох загварын жинсэн  өмд сонгож өмсөж байгаарай. Өмсөхөд таатай бас танд төгс зохисон байх ёстой. Жинсэн өмд доошлох тусам өргөсдөг гэдгийг бас мартаж болохгүй. Тиймээс жинсэн өмд худалдан авахдаа нэг размер багыг сонгож авахыг зөвлөмөөр байна.

Найз бүсгүйчүүдтэйгээ хэрэгтэй мэдээллийг заавал хуваалцаарай.

16
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *