Дүрдэг цайг яг одооноос эхлэн уухаа больцгооё!

4

Хэрэглэхэд таатай бас хурдан хандлагддаг дүрдэг цайгаар өөрийгөө “эрхлүүлээд” л байна уу? Шал дэмий дээ, яагаад гэвэл өөрийгөө хүндэлдэг хүн бие махбодидоо юу таарснаа чихэхгүй… Өнөөдөр хэрэглэгч та бүхэнд дүрдэг цайг дахин худалдан авахгүй байх шалтгааныг танилцуулах гэж байна, ухамсаргүй үйлдвэрлэгчид биднээс юу нууж байна вэ?

Дүрдэг цайг юугаар хийдэг вэ?

Хууран мэхлэгчид дүрдэг цайгаар бидний толгойг эргүүлж байна. Дүрдэг уутанд чанартай цайны навч хийхийн оронд цайны хог, өөрөөр хэлбэл үйлдвэрийн хог хаягдлаар дүүргэдэг. Энэтхэг болон Хятадад эдгээр хог хаягдлыг хэзээ ч хэрэглэхгүй, ухамсаргүй үйлдвэрлэгчид л худалдан авдаг. 10 кг цайны хогны үнэ ердөө 10-хан доллар, өөрөөр хэлбэл дүрдэг цайны 1 ширхэгийн үнэ хэдхэн зоосны л өртөгтэй. Зарим нэг дүрдэг цайнд зөвхөн цайны хог төдийгүй, өвс, үртэс зэрэг хог ч байдаг. Жирийн нүдээр харахад дүрдэг цайны уутанд юу байгааг олж мэдэх боломжгүй, гэхдээ цайны оронд хог хаягдал хийснийг ямар нэгэн байдлаар мэдэж болно.

Цайны хайрцгийг нээгээд хэр цэвэрхэн байгааг сайтар ажигла – хэрвээ цай уутнаас нэвтэрч бужигнаж хайрцганд их хог байвал таныг “цайны хог”-оор дайлах гэж байгааг анхаараарай.

Хайрцаг цэвэрхэн байсан ч гэсэн цэвэр уутанд цэвэр цайны навч байгаагийн баталгаа болохгүй, мөн бүтээгдэхүүний баталгаат хугацааг анхаарах хэрэгтэй (Орост гэхэд л цайны 20% нь баталгаат хугацаа нь дууссан байдаг тул савлагаан дээрх бичилтийг хараарай). Хугацаа нь дууссан цай нь зөвхөн шим тэжээлээ алдаад зогсохгүй мөн афлатоксин агуулж эхэлдэг – микро мөөгөнцөр үүснэ гэсэн үг юм. Уг бодис нь хүний эрүүл мэндэд маш хортой, ялангуяа элгийг ихээр гэмтээх аюултай юм.

 

Цай хадгалах хугацаа – 3 жил

Бодоход ямар ч асуудал байхгүй мэт: савлагаан дээр хэвлэсэн хугацааг хараад л гурван жил нэмэхэд баталгаат хугацаа хэзээ дуусахыг мэдчихнэ. Гэхдээ савлагаан дээр цайны навч хураасан огноо бичигдээгүй зөвхөн савлагдсан хугацаа л бичигддэг. Таны авах гэж байгаа цайны навч савлагдахаас өмнө хэдэн жил зооринд хадгалагдсаныг хэн ч мэдэхгүй…

 

Худалдаж авсан цайгаа ууж болох эсэхийг яаж мэдэх вэ?

Үнэ цайны чанарыг тодорхойлохгүй – чухам үнэтэй цайг дуурайлгаж хийдгийг анхаар. Цайгаа хандлагдсаны дараа шууд харахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрвээ цай хандлагдсаны дараа дээр нь хөөсөрч байвал – шинэ цай, хэрвээ хөөсрөхгүй байвал – хоёроос илүү жилийн өмнөх ургац. Чанаргүй цай – аяганд өнгөр үлдээдэг.

 

Өнгө оруулагч, үнэр нэмэгч бодисын тухай цөөн үг

Дүрдэг цай яагаад хурдан хандлагддаг вэ? Яагаад гэвэл хямдхан цайны хог аваад дээрээс нь өнгө оруулагч нэмж дээд зэргийн цай гэж өндөр үнээр зарна. Үнэндээ цайны орцод өнгө оруулагч нэмсэн гэдгийг огт дурдахгүй. Цайнд өнгө оруулагч нэмсэн эсэхийг мэдэхэд амархан – цайгаа хүйтэн усанд дүрээрэй. Хэрвээ ус будагдаж эхэлбэл (усны өнгө сааралтах) бүгд будагны ачаар өөрчлөгдөж байгаа хэрэг. Мөн зүсэм нимбэг хийж болно – цэвэр цайны өнгө хурдан цайрна. “Жимсний” болон “цэцгийн” гэсэн дүрдэг цай (навчит ч мөн адил) нэмэлт үнэр оруулагчтай байна – цайны өөрийн үнэрийг нэмж амтыг нь хүчтэй болгох зорилготой. Эдгээр химийн гаралтай үнэр оруулагч, амт нэмэгчүүд нь хямд үнэтэй зарагддаг. Жимсний хатаасан нунтаг нь (мөн л хүнсний үйлдвэрээс гарсан хог) зөвхөн орцод орсон гэдгийг л хэрэглэгчдэд мэдэгдэх гэж хийсэн ажээ. Хүнсний үйлдвэрлэгчид амт, үнэр оруулагч нэмснээ тэр болгон савлагаан дээрээ бичээд байдаггүй. Зүгээр ч үгүй – синтетик орлуулагч нь хорт бодис тул хорт хавдрын эх сурвалж болно, мөн элгийг гэмтээх, бодисын солилцоог доголдуулна. Эдгээр гаж нөлөө цай усны дараа шууд илрэхгүй нь ойлгомжтой, химийн бодис эхлээд бие махбодид хуримтлагдаж бие махбодийн өөрийгөө хамгаалах системийг эвдээд элдэв өвчин тусах үүд хаалгыг нээнэ. Ийм л “цайны ёслол” байна даа.

 

Сайн уу, фтор?

Вашингтоны их сургуулийн анагаах ухааны коллежийн эрдэмтэн Майкл Уайтын удирдлага дор хийсэн судалгаагаар дүрдэг цайны фторын хэмжээ хэд дахин илүү байгааг тогтоожээ. Тэд туршилтандаа 10 өөр төрлийн дүрдэг цайг ашиглажээ – үүнд огт фторын агууламжгүй ус ашигласан байна. Цайны навч өөртөө фтор шингээдэг гэдгийг шинжлэх ухаан тогтоогоод удаж байгаа – цайны чанар хэдий хэр муу байна төдий чинээ их фтор өөртөө шингээсэн байдаг. Эмч нарын анхааруулж байгаагаар, хүний бие махбодид фторын хэмжээ ихсэхэд ясны сийрэгжилт болоход нөлөөлнө гэжээ. Мөн цаашлаад гавлын ясны флюороз, нуруу мурийх, үе мөчөөр өвдөх, шүдний эмаль харлах зэрэг шинж тэмдгээр илэрнэ.

 

Цаас нь яадаг вэ?

Дүрдэг цайны ихэнх нь уутаа шүүлтүүрийн цаасаар (хааяахан нейлоноор) хийдэг. Цаасан уутыг целлюз болон даавуунаас хийнэ, гэхдээ нэг “но” бий … Цайгаа та цаасан салфетк дээр асгаад усанд хийж хандлаарай: цай, цаас усанд ороход цай нь хандлагдана, харин цаас нь бутраад ирнэ. Тэгэхээр цайны нимгэн цаасан уут усанд яагаад бутрахгүй байна вэ? Учир нь дүрдэг цайны уутны цаасыг тусгай бодисоор боловсруулдаг, жишээ нь спирт эсвэл ацетоны уусмалаар боловсруулна. Ингээд химийн аргаар боловсруулсан цаас нь механик, халууны болон цаг агаарын нөлөөнд тэсвэртэй үлддэг: цаасны ширхэгүүд нь химийн хамгаалалттай учраас юунаас ч айхгүй, халбагаар хүчтэй хутгах, нимбэгийн шүүс зэргийг даваад л гарна. Тийм учраас хэрвээ та эрүүл байхыг хүсэж байгаа бол дүрдэг цайнаас татгалзахыг зөвлөж байна. Ажил дээрээ хичнээн завгүй байсан ч хамаагүй өөртөө хэдхэн минут гаргаад жинхэнэ сэргээх үйлчилгээтэй дээд зэргийн цайг шаазан гүцэд хандалж уугаарай – ямар ч хуванцар гүц, аяга хэрэггүй.

77
ГайхмаарГайхмаар
38
БурууБуруу
27
ХарамсалтайХарамсалтай
16
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

31 Сэтгэгдэл

  1. Gayabazar Enkhdelger

    Gayabazar Enkhdelger

    2018/07/01 at 12:26

    Mgld er ni eruul huns yu bnaa aa ard tumeen

  2. Bayuka Bayuka

    Bayuka Bayuka

    2018/07/01 at 12:30

    idej uux yum oldoxgui yumaa taminee

  3. Chimiddorj Tuya

    Chimiddorj Tuya

    2018/07/01 at 12:52

    uu tegeed yuu uunaa

  4. Nasa Turu

    Nasa Turu

    2018/07/01 at 13:00

    Erdene Tuya

  5. Sine Dugar

    Sine Dugar

    2018/07/01 at 13:02

    Oo jan aimaar jm be

  6. Lhagvajav Amgalan

    Lhagvajav Amgalan

    2018/07/01 at 13:02

    Tumurbaatar Khashbat

  7. Oktyabri Tsend-Ayush

    Oktyabri Tsend-Ayush

    2018/07/01 at 13:19

    Эх сурвалжаа бичнэ үү японд бас л дүрдэг цай зарагдаж байгаа тэнд стандарт маш нарийн баримталдаг хэрвээ

  8. Б. Нямка

    Б. Нямка

    2018/07/01 at 13:20

    Udval Uka

  9. Erdene Tuya

    Erdene Tuya

    2018/07/01 at 14:30

    Uuhaa bolitsonshde deerees hoish

  10. Erdene Tuya

    Erdene Tuya

    2018/07/01 at 14:30

    Uuhaa bolitsonshde deerees hoish

  11. Erdene Tuya

    Erdene Tuya

    2018/07/01 at 14:30

    Uuhaa bolitsonshde deerees hoish

  12. Tseegii Dz

    Tseegii Dz

    2018/07/01 at 15:23

    Eh survaljaa bichihgui hudlaa medeelel bichihee boli. Delhiin buh uls oron l uuj bgaa. Hun sanaanaasaa zohiogood l baival buh yumiig harluulj bolno.

  13. Tseegii Dz

    Tseegii Dz

    2018/07/01 at 15:23

    Eh survaljaa bichihgui hudlaa medeelel bichihee boli. Delhiin buh uls oron l uuj bgaa. Hun sanaanaasaa zohiogood l baival buh yumiig harluulj bolno.

  14. Tseegii Dz

    Tseegii Dz

    2018/07/01 at 15:23

    Eh survaljaa bichihgui hudlaa medeelel bichihee boli. Delhiin buh uls oron l uuj bgaa. Hun sanaanaasaa zohiogood l baival buh yumiig harluulj bolno.

  15. Zandanbal Batjargal

    Zandanbal Batjargal

    2018/07/01 at 15:26

    Hahaha mongold idej uuj bolmoor yum er n vldesnvv uujgaad idej bgad l vhii sda hudlaa medeelel oruulj yadag bna sda

  16. Zandanbal Batjargal

    Zandanbal Batjargal

    2018/07/01 at 15:26

    Hahaha mongold idej uuj bolmoor yum er n vldesnvv uujgaad idej bgad l vhii sda hudlaa medeelel oruulj yadag bna sda

  17. Turbat Enkheekhuu

    Turbat Enkheekhuu

    2018/07/01 at 15:33

    Хэрлэн голынхо усыг уугаад гурилтай хоолоо идээ хаха

  18. Turbat Enkheekhuu

    Turbat Enkheekhuu

    2018/07/01 at 15:33

    Хэрлэн голынхо усыг уугаад гурилтай хоолоо идээ хаха

  19. Отгонжаргал Г.

    Отгонжаргал Г.

    2018/07/01 at 16:13

    Nyala Nymdorj

  20. Duugii Dulamsuren

    Duugii Dulamsuren

    2018/07/01 at 17:27

    Tamiraa Tsog

  21. Яг одоо амьсгалхаа болий… Хүчилтөрөгч хүнд муугаар нөлөөлнө, үхэж ч мэднэ блаблабла…

  22. Adiya Bachka Bachka

    Adiya Bachka Bachka

    2018/07/01 at 19:33

    Er ni goy bish

  23. Byambasuren Byambaa

    Byambasuren Byambaa

    2018/07/01 at 21:05

    Tsedenbal Purevsuren Энэрэлзаяа Пүрэвсүрэн

  24. Chimgee Tumbayar

    Chimgee Tumbayar

    2018/07/01 at 23:18

    Ганбаатар Хуягт

  25. 로즈로즈

    로즈로즈

    2018/07/02 at 01:30

    Gerel Gerel unshaarai

  26. Хөөсөн Чихэр

    Хөөсөн Чихэр

    2018/07/02 at 01:31

    tsai ch uuj bolihoo bolihnee

  27. Ч. Алтанцэцэг

    Ч. Алтанцэцэг

    2018/07/02 at 03:30

    Яасан бэ

  28. гаргаж хаяий

  29. Naranbuyan Sukhbat

    Naranbuyan Sukhbat

    2018/07/02 at 12:56

    Bs yatsiin.

  30. idej uuh um oldhoo baihan shivde

  31. Bolormaa Erdenebilig

    Bolormaa Erdenebilig

    2018/07/03 at 07:34

    угаасаа л будаг шүү дээ хэзээ цай тийм хурдан хандлагддаг билээ заавал буцалгаж бж хандлагдаг шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *