Анхаар! Хэрвээ та нүдэндээ өнгөтэй линз зүүдэг бол нэг л өдөр хараагүй болох аюултай!

1

Оптикийн бус өнгөт нүдний линз нь таны эрүүл мэндэд маш их хор нөлөө үзүүлж болох юм. Иймэрхүү линзүүдийг хууль бусаар жижиг дэлгүүрүүдэд зардаг билээ.

FDA (англ. Food and Drug Administration) мэдэгдэж байгаагаар бол ийм зүйлийг хэрэглэх зааваргүйгээр зарж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэнэ. 2013 оноос Geo Medical компанийн үйлдвэрлэсэн нүдний линзүүдэд аюултай микро организм илэрсэн байна. Тийм учраас энэ компани хориотой “улаан жагсаалтад” орж, тэдний бүтээгдэхүүнийг хуулиар хориглосон билээ.

Эмч нар өнгөтэй линз нь аюултай талаар олон жил анхааруулж байгаа ба хэдийгээр тэрхүү линзэд болохгүй зүйл үгүй ч буруу хэрэглэвэл маш аюултай юм. Буруу зүүх, зөв цэвэрлэхгүй байх гэх мэт.

FDA-ийн тайлангаар “нүдэнд орох бактерийн үйлчлэлээр нүдний болор гэмтэх, сохрох аюул бий болдог ба цаг тухайд нь илрүүлж, эмчлэхгүй бол энэ нь 24 цагийн дотор ч ийм үр дагаварт хүргэж болох юм”. Эдгээр “цэвэр бус” линзүүд таны хараа, нүдэнд ихээхэн аюултай юм шүү.

Мөн янз бүрийн химийн бодис агуулдаг нь хараагүй болох бас нэг нөхцөл болно. Америкт Хеллоуины баярын үеэр дунджаар 50,000 гаруй хүн ийм өнгөт линз хэрэглэдэг байна.

9
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *