Хорт хавдраас урьдчилан сэргийлэх нь: “7 зөвшөөрөх”, “9 хориглох” зүйл

8

Статистик тооцоогоор хорт хавдар нь хүний амь насыг авдаг хамгийн түгээмэл дэлгэрсэн гурван шалтгааны нэг болж байна. Нэгдүгээр байранд зүрх судасны өвчин байдаг бол дараа нь янз бүрийн гэмтэл ордог байна. Хорт хавдраас болж амь насаа алдах нь нийт үхлийн 15%-ийг эзлэх бөгөөд ДЭМБ-ийн тооцоогоор ойрын 20 жилд энэ өвчлөлөөс болж амь насаа алдах тохиолдол нь гэмтлээс болж амь насаа алдах тоог гүйцэн түрүүлж хоёрдугаар байрт бичигдэх төлөвтэй байна.

Статистик тооцоо нь нэг талаар гайхуулж, нөгөө талаар үнэхээр айдас төрүүлж байгаа билээ: жил болгон хорт хавдраас болж 5 сая эрэгтэй, 4 сая эмэгтэй хүн нас барж байна. Энэ аймшигт тахлаас хамгаалах арга байна уу? Энэ тухай танилцуулъя.

Хавдрын өвчлөлийн эсрэг урьдчилан сэргийлэх нь

Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тухайн өвчин чухам юунаас болж үүсдэг болохыг мэдэх хэрэгтэй. Энэ талаар олон янзын онол бий. Хавдрын мэргэжилтнүүд хорт хавдрыг гентэй холбоотой, генийн ямар нэг өөрчлөлтөөс болж бий болдог гэж үздэг байна. Тэрээр удамшин дамжих ба амьдралын аль нэг үед ил гарч ирдэг гэнэ. Энэ нь эд эс хуваагдан үржих болон хорт бодисын нөлөөгөөр бий болж болно. Харин ийм хортой бодис бидний эргэн тойрон хангалттай их билээ.

Энэ удаа танд эрүүл мэндээ хамгаалахын тулд хэрэглэж болох 7 зүйл, хэрэглэж болохгүй хориотой 9 зүйлийн тухай танилцуулах бөгөөд эдгээр нь хорт хавдраас сэргийлэх хамгийн энгийн, үр дүнтэй, хямд арга хэрэгсэл билээ.

Хориглох зүйлс

1. Шүүсэн тос

Ургамлын тосонд хоол хүнс шарахыг хатуу хориглох бөгөөд энэ тосыг халаах явцад өөхөн хүчил нь транс тос болж хувиран, улмаар хорт хавдар үүсэх нөхцөл болдог байна.

2. Тахианы шөл (үхрийнх ч гэж бас бий)

3. Бүх төрлийн сахар

Сахар нь зөвхөн биеийн хэлбэрт нөлөөлдөг төдийгүй хорт хавдрын эд эсийг дэмждэг, үйл ажиллагааг нь идэвхжүүлдэг гэдгийг олон улсад хийсэн судалгаа харуулдаг байна. Сахарт байх глюкоз нь хорт хавдрын эд эсийг улам эрчимжүүлдэг байна.

4. Чихэрлэг хийжүүлсэн ус

Хамаг учир нь нэг литр ийм ундаанд 32 халбага сахар агуулагддаг явдал юм.

5. Шинэ биш, хоносон, халаасан хуучин хоол хүнс хэрэглэх

6. Согтууруулах ундаа

7. Хуванцар саванд хөргөгчинд хадгалагдаж байгаа ус

8. Бие барьсан хөхний даруулга, жирэмслэхээс хамгаалах эм

Судалгаагаар бие барьсан хөхний даруулга нь цээжийг барьж, хөхний хорт хавдрын өсөлтийг бий болгодог байна. Тиймээс ийм даруулгаас аль болох зайлсхийж өөртөө таарсан, эвтэйхэн даруулга хэрэглэж байгаарай. Харин жирэмснээс хамгаалах эмийн хор хөнөөлийн тухай яриад ч хэрэггүй болов уу.

9. Полиэтилен уутнаас халуун хоол идэх

Бүх төрлийн хуванцар эдлэлийг халаахад 50 гаруй төрлийн хорт нэгдэл ялгарах ба эдгээр нь бүгд хорт хавдрын нэг үүсвэр болно.

 

Зөвшөөрөгдөх зүйлс

1. Хүнсний ногоо

Бүх л төрлийн ногоо нь ашигтай хэрэгтэй бөгөөд тэдгээр нь янз бүрийн витамин, эрдэс, эслэг, зэргийг агуулах ба энэ бүх бодис нь бидний бие организмын хэвийн ажиллагааг хангаж байдаг билээ. Ялангуяа лооль зэрэг ногоонд их анхаарах хэрэгтэй бөгөөд саяханы судалгаагаар энэ нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй болох нь тогтоогджээ.

2. Сахарын оронд зөгийн бал

Энд ямар нэг нэмэлт тайлбар хэрэггүй биз. Сахар хорт хавдрын нэг үүсвэр бол зөгийн бал нь байгалийн гаралтай, маш ашигтай чанартай бүтээгдэхүүн билээ.

3. Уургийн эх үүсвэр болох янз бүрийн шош хэлбэрт ногоо

Хорт хавдрын өвчлөл бий болдог эрхтний дотор өсч үржих эрхтний өвчлөл өндөр хувьтай байдаг байна. Энэ хавдар нь дааврын тэнцэл алдагдах үед бий болох бөгөөд үүний эсрэг фитоэстроген агуулсан шош хамгийн сайн үйлчилгээтэй байдаг байна. Урьдчилан сэргийлэхийн тулд долоо хоногт 3 удаа шош идэж байх хэрэгтэй.

4. Бүлээн хоол идэх. Халуун биш шүү

Хэт халуун хоол нь ходоод гэдсэнд муу бөгөөд элдэв гэмтэл үүсгэх магадлалтай.

5. Хоосон ходоод дээр аяга ус уух

6. Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй үр жимс хэрэглэх

Энэ нь мэдээж найдвартай арга биш боловч урьдчилан сэргийлэх тал дээр хангалттай тус болох билээ. Маш олон янзын ийм ургамал байх бөгөөд тэдгээрээс дурдвал: зуун наст буюу алое, цагаан гаа, цоохор майлс, яншуй, хан боргоцойн гол гэх мэт. Эдгээрийг бүгдийг нь адил хэмжээтэй жижиглээд өлөн ходоод дээрээ ууна. Ийм ундаа уухыг дадал болгоорой.

7. Лууван

Өдөр болгон, бүх л хэлбэрээр хэрэглэх. Олон эмч нар төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд лууван идэхийг зөвлөдөг. Энэ нь А болон В, С, Д, Е, К витамин агуулах бөгөөд кальци, төмөр, фосфор, хүхэр, цайр их бий. Мөн хорт хавдрын эсрэг хамгийн үр дүнтэй ургамлын нэг юм. Фагоцит нь хорт хавдрын эд эсийг устгах бөгөөд өдөр болгон хангалттай хэмжээний витамин, эрдэс агуулсан луувангийн шүүс хэрэглэж байгаарай.

Эдгээр нь хорт хавдрын эсрэг урьдчилан сэргийлэхэд хэрэгтэй олон зүйлсийн зөвхөн нэг л хэсэг юм. Та өөрийн дадал зуршилдаа эдгээр зүйлсийг хэрэглэх, хориглох зүйлсээр нь ялган хэрэглэж сурах хэрэгтэй бөгөөд ингэж чадвал та аюулт өвчнөөс хамгаалагдах болно. Тиймээс дээрх зөвлөгөөг дагаж эрүүл энх байгаарай.

Нийтлэл маань хэрэгтэй мэдээлэл танд өгч чадсан уу? Хэрэв тийм бол найз нартайгаа хуваалцаарай.

48
ХөөрхөнХөөрхөн
20
Ха ХаХа Ха
17
ГоёГоё
12
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Svv ariun

    2019/06/21 at 16:54

    Nerteigeer ni ehiin svv hort hawdar vvsgeh magadlatai geed bicheech.Shinjleh uhaanaar batlagdsan gedeg ni tuilin vnen bish.Ooh bitgii id hortoi gedeg baisanaasaa delhii dahin uuchlal guisan bgaag sana.

  2. SVV

    2019/06/21 at 17:00

    Nerteigeer ni ehiin svv hort hawdar vvsgene geed bichchihgvi yasan ym be.Bitgii tuilshir.Shinjleh uhaanaar batlagdsan gedeg tuilin vnen bish.Ooh bitgii id hortoi gej surtalchilj baisanaasaa delhii dahin uichlalt guij bgaag medeh vv.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *