Бие махбодийн эрүүл мэндийн байдлыг хэлээр тольдох нь

1

Биеийн ямар нэг эрхтэн гэмтэж буруу ажиллаж, өвдөж эхлэхээс 2-3 хоногийн өмнө хэлэн дээр янз бүрийн өөрчлөлт гардаг.

Бөөрний өөрчлөлт, сул зүрх, мэдрэмтгий бүдүүн гэдэс, сулхан уушги, бронхит, хатгаа, хүнс шингээхгүй байх, бүдүүн гэдэс дэх хорт бодис, ходоод гэдэс дэх хорт бодис, нурууны доод хэсгийн өвчин, нурууны дунд хавийн өвчин, нугас өвдөх зэрэг.

Хэлээр шинжихдээ өглөө эрт, өлөн элгэн дээр, өдрийн гэрэлд, амны хөндийг зайлж цэвэрлэсний дараа хийдэг.

Үзлэг хийхдээ өнгө, өнгөр тогтсон байрлал, хэлбэр, өвөрмөц дүр төрх зэргийг нь анзаарна.

Эхлээд энгийн нэг карт бий болгох хэрэгтэй. Ингээд хэлний үзүүр нь зүрх болон уушгитай харьцах бол дунд хэсэг нь ходоод, цөс, элэг зэргийг хариуцна. Хэлний уг хэсэг ходоод гэдэс, хажуу хэсэг нь бөөрний талаар мэдээлэл өгнө. Хэлний дундуур байх зураас нь нугастай холбоотой байна.

Хэл дээрх эдгээр бүсүүд нь биеийн эрхтэн биед хэрхэн байрладагтай ойролцоогоор байрлах хэлний үзүүр биеийн дээд хэсэг бол хэлний уг биеийн доод хэсэг нь болно.

Эрүүл хүн – зэвхий, ягаан өнгөтэй хэлтэй байх ба өнгөр бараг үгүй, зураас нь жигд жижиг соруул бүхий товгор зүйлүүд сайн ялгарч харагдана.

Зун цагт тэрхүү жижиг товгорууд нь улаан өнгөтэй, бага зэрэг томорсон байх ба хавар, намар бага зэрэг шар, гэрэлтэй өнгөтэй байна. Мөн хэлний өнгөнд идсэн хүнс, хоол нөлөөлж болох ба жишээ нь хад жимс, хүрэн манжин, их халуун хоол, уусан эм, хиймэл шүд хийсэн бэлдмэлийн орц, шүдний ломбо зэрэг нөлөөлж болно. Хэлээр шинжих үедээ энэ тухай бодолцох хэрэгтэй ба өөрийнхөө эрүүл мэндийг саяхан идсэн луувангаас болж буруу дүгнэж болохгүй.

Хэлний үзүүр орчмын зураасны мурийлт нь хүзүүний шохойжилтыг анхааруулна. Энэ нь ихэнхдээ суугаа ажил болох компьютерийн ард болон ширээний ард удаан суудаг хүмүүсийн өвчин юм.

Хэлний дунд хэсгийн зураас мурийх нь бэлхүүс хавийн шохойжилтын тухай мэдээллэж байгаа ба ийм өвчнөөр мэргэжлийн жолооч, бусад удаан хугацаагаар машин барьдаг хүмүүс өвдөнө. Үүнээс зугтахын тулд үргэлж дасгал хийж байх хэрэгтэй: хэд хэдэн удаа босож суух, толгойгоо эргүүлэх зэрэг энгийн ашигтай дасгалыг хийнэ.

Хэлний үзүүр улайх – зүрхний үйл ажиллагаа сул байгаа, судас нарийсах өвчний эхний шинж бий болсныг харуулна. Уушгитай холбоотой өвчин нь шүдний захаар, үзүүр хавийн өөрчлөлтөөр мэдэж болно. Зүрх, уушгины өвчнөөр ихэнхдээ тамхичид өвдөх бөгөөд иймэрхүү өөрчлөлт бий болбол тамхиа хаях нь зөв юм шүү.

Хэл тагнай шарлах нь элэг өвдөж, архаг холециститтэй болж байгааг харуулна.

Хэлний уг хавийн өнгөрөөр ходоод гэдэс, бөөрний байдлыг мэднэ.

Хэл дээрх шүдний ором нь дисбактериоз болон хорт бодис биед ихээр хуримтлагдсан тухай дохио юм. Ийм үед хоолны хэмнэлээ өөрчлөн тос ихтэй, шарсан зүйлээс татгалзах хэрэгтэй. Янз бүрийн өвсний ханд ууж болно. Жишээ нь 1 аяга буцалсан усанд 1 хоолны халбага алтанцэгцүүхэй хийж 30 минут хандална. 1/3 аягаар өдөрт хоолны өмнө буюу 3 удаа уух ба 2-3 долоо хоног үргэлжилнэ.

Хэл чичрэх – энэ нь мэдрэлийн янз бүрийн синдромын илрэл. Зөвлөхөд гэр бүл, ажил доторх сэтгэл зүйн байдлаа сайжруулж, амьдралын хэв маягаа өөрчил.

Хэл дээр элдэв зураас бий болсон бол энэ нь цусны янз бүрийн өвчин, бөөрний өвчин бий болж байж болзошгүйг анхааруулна. Ийм нөхцөлд илүү нягт үзлэг хэрэгтэй.

Хүний амтлах чадвар буурах нь бие организмд ямар нэг зүйл буруу болж эхэлснийг илтгэнэ. Хэл дээр амттай, исгэлэн, давстай, гашуун зэрэг амтыг мэдрэх бүсүүд байдаг. Хэрвээ хүн эдгээр амтны аль нэгийг мэдрэхээ боливол мэдрэлийн болон бусад ямар нэг өвчин бий болсны шинж юм.

5
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *